Их дээд сургуулиуд 2018 оны ажлаа тайлагнаж байна

Их дээд сургууль, коллежийн захирлууд 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтээ тайлагнаж байна.  Тайлангийн хурал арванхоёрдугаар сарын 18-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд эхэлж, эхний өдөр зургаан их дээд сургуулийн захирал оролцлоо. Хурлаар төсвийн ерөнхийлөн захирагч БСШУС-ын Сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг нэгтгэн хэлэлцэв.

2018 онд Монголын их дээд сургуулиудын хувьд ололт амжилт ихтэй байжээ. Тухайлбал, оюутны хөгжлийг дэмжиж сургалтын чанарт ахиц гаргасан. Багшийн хөгжлийн төвтэй болж, Багшийн хөгжлийн тухай хууль батлуулсан, орлоготой оюутан хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр оюутанд суралцах хугацаандаа ажлын байраар хангагдаж, орлого олох боломж бүрдүүлсэн, судалгаанд сурилсан их сургууль хөтөлбөрөө батлуулсан зэргийг дурдаж болно. Сургуулиудын үр дүнгийн гэрээний биелэлт хангалттай үнэлгээ авлаа. Өнөөдөр долоон сургуулийн тайлангийн хурал болно.

Эх сурвалж: БСШУСЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-12-19 07:27:14
    BUU khudal hkel BOLOBSROLIIN YAMAA ta nar CTC g BZC gedeg zuil bolgood buten enchin hkuuhkdiin CTC g banknii zeel ruu
    122.201.22.38
    Мэдэгдсэн Хариулах