Хамгийн баян алдартнууд
Forbes сэтгүүл 2018 оны хамгийн баян алдартнуудын рейтингийг танилцууллаа. Энэхүү жагсаалтыг “Оддын дайн” киноны найруулагч Жорж Лукас тэргүүлсэн байна. Одоогийн байдлаар түүний хөрөнгийг 5,4 тэрбум доллараар үнэлж байгаа юм. Найруулагч 2012 онд өөрийн компанийг Disney-д  4.05 тэрбум доллараар зарсан бөгөөд энэхүү худалдаанаас олсон орлого түүний хөрөнгийн ихэнх хэсгийг бүрдүүлжээ. Түүний дараа найруулагч, продюсер Стивен Спилберг 3,7 тэрбум долларын хөрөнгөтэйгээр жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна.

Ингээд жагсаалтын эхний 10-т багтсан алдартнуудыг танилцуулъя.

1. Найруулагч Жорж Лукас (5,4 тэрбум ам.доллар)


2. Найруулагч Стивен Спилберг (3,7 тэрбум ам.доллар)


3. Телевизийн хөтлөгч Опра Уинфри (2,8 тэрбум ам.доллар)


4. Сагсан бөмбөгч Майкл Жордан (1,7 тэрбум ам.доллар)


5. Кайли Женнер (900 сая ам.доллар)


5. Рэппер Жэй-Зи (900 сая ам.доллар)


7. Илбэчин Дэвид Копперфильд (875 сая ам.доллар)


8. Рэппер Шон “Дидди” Комбс (825 сая ам.доллар)


9. Гольфчин Тайгер Вудс (800 сая ам.доллар)

9. Зохиолч Жеймс Паттерсон (800 сая ам.доллар)
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.