Онцгой нөхцлийн нэмэгдлийг нэмэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа

Гамшгаас хамгаалах тухай хуулийг 2017 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн Улсын их хурлаар шинэчлэн баталсан. Шинэчлэн батлагдсан тус хуульд Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллахад түлхэц болох нэг заалт орсон нь 50 дугаар зүйлийн 50.9 дэх “Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцлийн нэмэгдлийн хэмжээ албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиас доошгүй байна” гэсэн заалт юм.

Иймд 2006 оны 104 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг шинэчлэн онцгой байдлын байгууллагын алба хаагчдын албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувиар тооцож олгохоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн онцгой нөхцлийн нэмэгдлийг 20 хувиар тооцож олгоход шаардагдах зардлыг ирэх оны төсөвт тусгасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.