Н.Алтанхуяг: Монголын нийгмийг сайхан болгоно
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "Нэгдмэл монгол" хөдөлгөөнийг байгуулснаа албан ёсоор зарлаж "мөрийн хөтөлбөр"-өө танилцуулав. Энэ мэдэгдэл нь МАН-ын Бага хуралтай огт холбоогүй бөгөөд өнөөдөр сайн өдөр гэхээр нь хэвлэлийн хурал хийж байна гэдгээ тэрбээр тодотгосон юм.
 
Тэрбээр “Монголчууд бид эв нэгдэл арга билгээрээ үнэт зүйлээ сахин хамгаалах ёстой хүмүүс. Энэ цаг үе биднээс эр зориг арга ухаан шаардаж байна. Намууд шударга бусын үүр хонгил болж төр  авлигын диваажин болж хувирлаа. 65 тэрбумаар наймаалцаж Концесс нэрээр төсвийн мөнгийг хэдэн тэрбумаар завшиж өрх гэр бүлийн сайхан амьдрах боломжийг булаасан УИХ-ыг нэн яаралтай тарааж шударга иргэдийн төлөөллийг дэмжихийн төлөө тэмцэцгээе. Шударга бусын хонгилыг нурааж  шударга ёсыг сэргээх цаг ирээд байна. Би ард түмэнтэйгээ нэгдэж нэн яаралтай гурван ажлыг хийнэ.

Нэгдүгээрт, Шударга ёсыг сэргээн тогтооё
Хоёрдугаар, Газрын доорх баялгийг ард түмний өмч болгоё
Гуравдугаарт, Чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжиж, бий болгоё.

Хууль шүүхийн байгууллагад бий болсон шударга бусын хонгил нийгэм рүү үсэрхийлж байна. Шударга бусын хонгилыг нураая, эрх мэдэлтнүүдэд ээлттэй иргэддээ халтай хууль дүрмийг өөрчилье. Намуудыг өмчгүй болгоё. Сонгуулийг жижиг мажоритор системээр явуулдгаа болъё.

Лиценз наймаалдгийг зогсоож ард түмэн баялгийн эзэн болох ажлыг зохион байгуулалттайгаар хийнэ. Иргэдийг өрийн дарамтгүй болгоё. Уул уурхайн бус бусад барааны экспортыг эрс нэмэгдүүлэх шаардлага үүсээд байна. Бүтээн байгуулалтгүйгээр улс хөгжихгүй. Маргаашаа бий болгох бүтээн байгуулалтыг өрнүүлнэ. Чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжье. ЖДҮ-ийг дэмжиж татварыг нь хөнгөвчилнө. Эдийн засгийн ардчилал гэж байхаа больсон. Тиймээс эдийн засгийн ардчиллыг бий болгоно. Талцаж хуваагдаж, хэрэлдээд суух биш гарц, шийдэл, хөгжил ярих цаг болсон. Чинээлэг дундаж амьдралтай болъя гэвэл надтай нэгд, үгүй гэвэл холхон бай. Шударга бусын хонгилыг хамтдаа нураах цаг болсон.

Монгол хүн монголдоо тайван сайхан амьдарч авч байгаа цалин нь амьдрал нь хүрэлцдэг тийм нийгмийг бүтээхийн төлөө “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулснаа зарлаж байна. Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүрийг энэ хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна. Монголын нийгмийг сайхан болгож, шударга ёсыг тогтоохын төлөө явах болно” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-12-21 01:30:01
    7 uulnay tsaaya yariach . Tani ugiig khench tookhgui
  • зочин 2018-12-20 06:52:38
    Одоо та нарт итгэх хүн байх уу. Соц демокат яриад арьдчилсан хувьсгалыг дампууруусан. Үлгэрээ тэнэгүүдэдээ ярь
  • хуц 2018-12-20 02:57:32
    наад үлгэрээ авсандаа үглэ
  • mongol 2018-12-19 19:08:58
    odoo ta naryg dagaj namirna gej estoi baukhgyi bugd xudalch oorooter xongiloo ustga 30 jil tor zaidagnasan xaa bauna ? zail
  • Ирж яваа цаг, Харьж яваа хүн 2018-12-19 16:02:40
    1996 онд ҮХАА-н сайд, 2000 онд сангийн сайд, 2008 онд Тэргүүн шадар сайд, 2016 онд Ерөнхий сайд байлаа. Гийгүүлсэн юм яг юу байна?
  • ббөбө 2018-12-19 15:14:16
    танд итгэж чадахгүй нь дээ
  • Иргэн 2018-12-19 14:35:06
    Монголын шүүх нүүрснээс хэдэн тэрбум төгрөг Гансүх, Алтанхуяг, ба охин нь шаасан гэдгийг тотоогоод хорьж ялыг нь эдлүүлсэндээ. Луйварчин даа энэ
  • зочин 2018-12-19 11:21:14
    20 оны сонгуулийн попролт эхэллээ дээ. Танд, танай намд бүрэн эрх нь байсан. Та хийгээгүй. Гэнэт Монголоо зүүдэлж сэрдгээ больвол яасан юм. Чацарганаа тарь...
  • zochin 2018-12-19 10:45:40
    Dahiad neg piar. hahaha.
  • bi 2018-12-19 10:29:34
    ха ха ха Эд нарт ИЧИХ МЭДРЭМЖ үнэхээр үнэхээр байдаггүй юм байна!!!!! Битгий дромжлоод байгаарай!!! Үнэхээр АРД ТҮМЭН гэж байгаа бол ХИЙЧИХЭЭД дараа нь ЯРЬ!
  • Zochin 2018-12-19 10:00:48
    He, he, he, bas saihan tuuj bna daa...
  • zochin 2018-12-19 09:36:32
    menegteed blgvi zail chinii saihan bolgon gej uy baihaw
  • шууданч 2018-12-19 08:19:32
    Өчигдрийн луйварчин гэж шүүхээр тогтоосон хүмүүс өнөөдөр улс төрийн лидер, баатар болдог нь ганцхан монголд л байдаг түүх. Хөөрхий монголчуудаа гэж.. ккк
  • Зочин 2018-12-19 08:15:37
    Муу новш чинь Ерөнхий сайд байхдаа сайхан болгож байхгүй юугаа хийж байсын. Энэ хүн бүх ах дүү хамаатан садангаа албан тушаалд тавьж мөнгө идсэнээс өөр юм хийсэ...
  • иргэн 2018-12-19 08:13:10
    энэ одоо юу вэ уншиж байгаа зуйлдээ ямар ч итгэл унэмшил алга женкогийн захиалгаар шал худлаа дур эсгэж л байна
  • сонгогч 2018-12-19 07:58:22
    Хуцдаг хулгайййч вэ
  • Бат 2018-12-19 07:19:34
    Уучлаарай ингэж хуурч болно гэж бодож байна уу? одоо Монголчууд амархан хууртахаа болисон. Битгий горьд
  • йй 2018-12-19 07:16:39
    энэ хүнд хэн итгэж дагахав дээ ерөнхий сайд байхдаа олон хөтөлбөрийн мөнгийг үгүй хийсэн, дампууруулсан нөхөр дөө, ичихгүй юм аа
  • zochin  2018-12-19 06:33:12
    ene xuniig eronxii said bxad mglchuud mash ix doroitson bagsh hertei muu ner gutaagch bitgii xuts chi muu ungursun AN-n ued mglchuud aixtar doroitson shuu de
  • zochin 2018-12-19 06:27:59
    ES baihdaa asuudal shiideh buren bolomjtoi baisan, oortoo bolon ah duustee horongo oruulj ideed duussan. odoo genet uhaan oroo yu novsh.
  • Хүрэлээ 2018-12-19 06:27:53
    Хэн ч орчихоод хэлж ярьж чадаагүй Хонгилд орчихоод хонгилын талаар зоригтой дуугарсан хүн цаашид шуналгүй шударга байвал нэгдэхэд бэлэн
  • иргэн 2018-12-19 06:26:29
    үнэн ярьж бабйгаа бол сайн байна, дэмжинэ ш дэ, энэ сэтгэгдэл бичигч нар яагаад итгэхгүй байна, луйварчдын талын хүмүүс юм болов уу
  • Бат 2018-12-19 06:00:48
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
  • хуульч 2018-12-19 05:58:22
    ЕРӨНХИЙ САЙД БОЛООД АСУУДАЛ ДАГУУЛЖ АХ ДҮҮ ТУСЛАХ НАР нь ТАВАГНТОЛГОЙ ,ТЕНДЕР, НҮҮРСТЭЙ ХОЛБОГДООД АТГ-д дуудагдаж байсан АЛТАНХУЯАГ шударга зүйл ярих муухай ...
  • зочин 2018-12-19 05:58:12
    Сайхан нь л ярьж байна. Гэхдээ эд нарт итгэж байсан цаг үеэ бодохоор эргэлзээд байна даа.
  • иргэн 2018-12-19 05:51:21
    нэгдэхэд бэлэн байна
  • иргэн 2018-12-19 05:49:07
    дэмжиж байна
  • зочин 2018-12-19 05:48:47
    ЭЭ мэдэхгүй энэ нөхөр өөрийн хийсэн хамаг муу муухай булхай луйвраа л нуух гэж байгаа да
  • иргэн 2018-12-19 05:45:40
    женкогийн даалгаврыг биелуулсэн нэр зуух гэж шал жунхуу юм ярих юм даа
  • Охин чинь хэдэн тэрбумыг хулгай хийсэн б 2018-12-19 05:33:46
    Гаж донтон АНуусын ялгадас Алтанхуяг 7 -н уулын цаагуур өмхий амаа хумхиад далд ор, Чи сонгуулийн суртчилгаа хийхдээ яаж яаж луйвард гэж ярьдаг билээ,
  • zochin 2018-12-19 05:23:16
    negdexed belen baina