ЖДҮ-гээс зээл авсан гишүүд, албан тушаалтнууд 8 жилийн хорих ял сонсч магадгүй
ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүд болон холбогдох албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад шалгаж байгаа билээ. Нэр бүхий хэд хэдэн гишүүн зээл авсан асуудлаар байцаалт өгсөн байна.

Гэхдээ дээрх сангаас зээл авсан хэрнээ зориулалтын бусаар ашигласан нь мөрдөн байцаалтаар тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээх ёстой юм.

Өчигдөр гэхэд Ерөнхий сайдын төрсөн дүү уг сангаас зээл авсан гэх баримтыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлсэн.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр "Баримттай мэдээллийг хариуцлагатай УИХ-ын гишүүн дэлгэсэн байна лээ. Гэмт хэргийн шинжтэй асуудлыг яам шалгадаггүй. Прокурор, мөрдөн байцаах байгууллага шалгадаг. Эрүүгийн хуулиар албан тушаалын эрх нөлөөгөө ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгох үйлдэл нь албан тушаалын гэмт хэрэг. Улс төрд нөлөө бүхий хүн албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн бол хүнд гэмт хэрэгт тооцдог. Найман жил хүртэлх хугацаагаар хорих ялтай. Хуулийн өмнө хүн бүр адилхан байх ёстой" гэв.

О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-01-10 02:20:54
    Ed nariig tom hereg ed nartay holboj zuirleh heregguiee. Medegdsen notlogdson bol tegeed shiitgel garah heregtey. ter tom.hereguud ni ilerheer ni bas l shiitgeh...
    59.153.84.70
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-12-20 06:07:08
    зээл яах вэ өгж таарна монгол улсаас бүр мөсөн хулгайлж авсан хэдэн зуун их наяд хүрэх өмч хөрөнгийг яах вэ хулгайчид нь дарга болоод явж байх уу насан ту...
    202.9.43.120
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-12-20 05:36:50
    ЖДҮ нэрээр МЭ-тэнгүүд олны анхаарлыг сарниулах гэж байгаа шүү
    66.181.191.248
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-12-20 04:10:00
    ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой УИХ-ын гишүүдийг эрхийг нь түдгэлзүүлэн шалгаж, шоронд хийж, шонд дүүжилвэл, шудрага ёс тогтоно.
    122.201.24.187
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-12-20 01:22:55
    Эхлээд Миеэ-г зайлуулж Хууль ,шүүхийн байгууллагаа шударга , хараат бус ажилладаг болго, Тэрний дараа шийдэх олон луйвар хулгайн асуудал бий_ ЖДҮ-г бүү онцол
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-12-19 09:56:51
    8 SAR HULGARUUDIIN HAJUUD HORJ, BANDIDUULAH IN ZUITEI. NED NEG SAIN BOLGOJ TABINA BUI ZAA...
    202.21.102.138
    Мэдэгдсэн Хариулах
  • Сар 2018-12-19 09:45:52
    Хасагуудыг хянаж бхгүй бол гэнэт алга болно шүү. Хилийн хориг тавь
    122.201.21.85
    Мэдэгдсэн Хариулах
  • Ард 2018-12-19 09:24:25
    Хятад улс шиг хариуцлага тооцож шоронд хорих хэрэгтэй байна ! Тэгж байж идэж уух багасах болно !
    202.21.117.178
    Мэдэгдсэн Хариулах