Ах дүү хоёрыг галдан шатаасан хэргийг шүүхээс прокурорт буцаажээ
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд өнгөрсөн долдугаар сарын 13-нд үл таних этгээд хоёр залуугийн бие рүү шатахуун асгаж шатаасан харамсалтай хэрэг гарсан.

Хохирогч болох хоёр эрэгтэй  34, 37 настай, эгч дүүсийн хүүхдүүд бөгөөд нэг нь түлэнхийн шархаа даалгүй нас барсан бол нөгөө нь түлэнхий гүн соривтой болж хоцорсон юм.

Тэгвэл ах дүү хоёр руу шатахуун цацаж галдан шатаасан этгээдэд холбогдох шүүх хурал Хэнтий аймгийн шүүхэд болсон ч хавтаст хэргийг прокурор руу буцаажээ.

Хавтаст хэргийг буцаах болсон шалтгаан нь хэргийн зүйчлэл буруу гэсэн үндэслэлээр дахин нягтлуулахаар аймгийн прокурорын газарт буцаасан байна.

Хэрэг явдын тухайд гэвэл, тэр үед ах дүү хоёр дэлгүүрт байхдаа үл таних хүнтэй маргалдсан байна. Тэднийг дэлгүүрээс гарч ирэхэд тухайн маргасан этгээд ах руу нь таван литрийн савтай бензин цацаж галдан шатаахад дүү нь ахыгаа хамгаалан дээрээс нь дарахад мөн түүний дээрээс шатахуунаасаа асган шатаасан онц хэрцгий жигшүүрт хэргийг үйлдсэн байдаг.

О.Гэрэл
Оллоо.mn

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.