Засгийн газар даруй нэмэгдэл өгөхгүй бол дахин ажил хаялт зарлана
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт нэмэлт гэрээ оруулж, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилчдын цалинг нэмэхээр болсон.

Гэвч үүнээс хойш дөрвөн сар өнгөрсөн ч нэмэлт гэрээ хэрэгжихгүй байгаа талаар өнөөдөр МЭҮ болон шинжлэх ухааны салбарын ажилчид мэдээлэл хийлээ. Тэдний ярьж буйгаар БСШУСЯ, Сангийн яам, ХНХЯ, Монголын боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны санал дүгнэлтийг үндэслэн зургаан зүйл бүхий нэмэлт хэлэлцээрийг байгуулсан байна.

Тус хэлэлцээрийн нэгдүгээр заалтад 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эрдэм шинжилгээний ажилтнууд болон багш ажилчдын цалинг долоон хувиар нэмэхээр тусгажээ.

Харин энэ хэлэлцээр өнөөдрийн байдлаар хэрэгжээгүй байгаа юм. Энэ нэмэгдлийг хөдөө орон нутгийн багш нар болон шинжлэх ухааны салбарынхан огт аваагүй гэдгийг Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан тодотгож хэлэв.

Уг нь хийсэн хэлэлцээрээр шинжлэх ухааны салбарынханд энэ онд 270 сая төгрөгийн нэмэгдэл олгохоор болжээ.
Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан “Энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэх гэж дөрвөн байгууллагын дунд гуйж, шаардаж хөлөө эцтэл явлаа. Энэ Монголд ажил хийдэг хүн алга. Төр, засгийнхан хэрүүл тэмцэл хийхээс төрийн албан хаагчдын амьдралыг өөд нь татъя, хийсэн гэрээ хэлэлцээрээ хэрэгжүүлье гэдэгт огт санаа тавихгүй байна. Яриа хэлэлцээрээр шийдэх гэтэл яамд хоорондоо шидсээр он гарахад хэдхэн хоног үлдлээ. Ажлаа хийдэггүй хүмүүсээс болж Монголын төр сүйрч байна” гэв.

Хэрвээ хэлэлцээр хэрэгжихгүй байгаа учраас шинжлэх ухааны салбарынхан өчигдрөөс яамны гадаа жагсаал хийж эхэлсэн. Жагсаал өнөөдөр үргэлжилж байгаа бөгөөд маргаашнаас Сангийн яам, ХНХЯ-ны гадаа суулт болон үргэлжлэх аж.
 О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-12-21 05:36:39
    Amlsan mungee egchij baigaach, zaaval niigemd iim uur amsgal bii bolgodog yamar uchir baina
  • зс 2018-12-20 18:54:55
    Дайны хажуугаар дажин гэж. Зориуд нийгмийг бужигнуулж эмх замбараагүй байдалд оруулах гэж байгаа юм. Эсэргүүнүүд.
  • Их зөвлөгч 2018-12-20 15:56:47
    Үхсэнээ хийж сайдгүй яамны гадаа зогсдог байна аа? ШУА-ын сэтгэцийн өөрчлөлттэй дуракууд өвлийн хүйтнээр осгож үхэж гэр орныхондоо лай болох нь. Сайд томилогдох...
  • утаа утаагүй халаалтаар багасана. 2018-12-20 14:47:09
    утаа улс төрчид эмч нар нийслэлийн хариуцлагагагүй мухар толгойтнууд ажлын бүх алдаагаа утаа руу чихэж утаанд нуудхаа боль эрүүл мэндийн сайд огцор дандаа худла...
  • зочин 2018-12-20 14:35:48
    цалин нэмэх болхоор ямар нэгэн асуудал гаргаж олны анхаарлыг сарниулдаг одоо ЖДҮ гэх мэт эсвэл утаа ярина эмч багш боловсрол шинжлэх ухааны ажилчид их хүлцэнгүй...
  • Бат 2018-12-20 10:42:30
    Тэтгэвэр нэмэх үү энэ талын мэдээлэл байна уу
  • иргэн 2018-12-20 10:21:00
    Сэтгүүлчдэд тараасан ЭМ-ийг дэмжих сангийн 400 сая мөнгийг авч цалин болж болно. Бас эхчүүдийг амраах нэрээр идэх гэж байгаа 8 тэрбум байна