Хөлдөж осгосон 108 хүн ГССҮТ-өөс тусламж авчээ
Шинэ жил, баяр наадмын үеэр согтуугаар гэмтэж, бэртэх тохиолдол нэмэгддэг байна. Тиймээс өвлийн улиралд баяр тэмдэглэж, согтууруулах ундаа хэрэглэсэн бол найз нөхөд, хамт олноо гэртээ аюулгүй харьсан эсэхэд зайлшгүй анхаарал хандуулж байхыг мэргэжлийн эмч нар анхааруулж байна.

ГССҮТ-д долоо хоногт дунджаар 2000 орчим иргэн хандаж тусламж авдаг байна. Яаралтай тусламж авч байгаа иргэдийн 16-17 хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтайгаар хүргэгдэн ирдэг байна.

Шалтгаанаар нь ангилж үзвэл 37 хувь нь хүчирхийллийн улмаас гэмтэж бэртэн тус төвд ханддаг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар өссөн үзүүлэлт аж.

Мөн өнгөрсөн 11, 12 дугаар сард 108 хүн осголтын улмаас тусламж авсан нь өмнөх оны энэ үеэс өссөн дүнтэй гарчээ. Осголтын улмаас тусламж авсан иргэдийн 44 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.
 
О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-12-21 08:31:30
    манай байгаль цаг агаар л хэнд ч хэрэггуй архичдыг жаал хороож егч буян болох юм даа
    202.9.43.188
    Мэдэгдсэн Хариулах