Мэргэжлийн боксын рингэнд хүч үзэж буй МУГТ Н.Төгсцогт дэлхийн аварга цолны төлөө тулалдахаар болжээ. Тэрбээр ирэх сарын 26-д Доминкан улсын боксчин К.Марреротой тулалдах бөгөөд ялсан нь IBO холбооны 57,2 кг-ийн эзэнгүй байгаа дэлхийн аварга цол бүсийг эзэмших юм байна. Энэ талаар IBO (International Boxing Organization) холбооноос мэдээлжээ.
Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд 10 удаа тулалдаж нэг ч ялагдаагүй юм. Түүний хувьд карьерынхаа хамгийн чухал тулааныг 2019 оны нэгдүгээр сарын 26-д Нью-Йоркийн “Barclays center”-т хийнэ.
Б.ОД