Шинзо Абэ таван эмэгтэй сайдтай парламентыг бүрдүүллээ
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Засгийн газрын бү­рэл­дэхүүнээ өөрчилж, түү­хэндээ хамгийн их буюу таван эмэгтэй сайдтай  парламентыг бүрдүүллээ. Шинзо Абэ 2012 оны арванхоёрдугаар сард Японы Ерөнхий сайдын албыг хүлээн авсанаасаа хойш анх удаа Засгийн газрын бү­рэл­дэхүүндээ өөрчлөлт оруулж байгаа нь энэ аж. 

Гэхдээ гол гол яамдуудынхаа сайдыг хэвээр авч үлджээ. Тухайлбал, Ерөнхий сайдын орлогч буюу Шадар сайд, Гадаад хэргийн, Боловсрол, соёл шинжлэх ухаа­ны, зам тээврийн сайдууд ал­бан тушаалдаа үлдсэн бай­­на. Засгийн газрын ши­нэ бү­рэлдэхүүнд шинээр то­ми­логд­сон 18 сайдын  тав нь эмэгтэй улс төрч байснаараа онцлог болсон байна.

Ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрсөн жил улс нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж 2020 он гэхэд удирдах албан тушаалд ажиллагсдын 30 хувийг эмэг­тэйчүүдээр бүрдүүлнэ хэмээн мэдэгдэж байжээ. Ийнхүү эмэгтэй улс төрчдөөр бүлээ нэмсэн шинэ Засгийн газар Эзэн хааны ордонд тангараг өргөснийхөө дараа албан ёсоор ажиллаж эхлэх аж.

Японы Сайд нарын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихигэ Суга өнгөрсөн лхагва гарагт хэвлэлийнхэнд хандан Засгийн газрын бүрэлдэхүүний жагсаалтыг танилцуулсан бө­­гөөд эмэгтэйчүүдийг ний­гэмд гаргаж ирэх нь Ерөнхий сайд Шинзо Абэгийн Засгийн газрын томоохон тулгуур баганы нэг хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Ийнхүү шинээр бүрдүүлсэн Засгийн газрын 18 сайдын дөрөвний нэгийг нь эмэгтэй гишүүн эзлэж байгаа аж.  Засгийн газрын бүрэлдэхүүний нэрсийг дор дурьдвал:
  • Ерөнхий сайд: Шинзо Абэ
  • Шадар сайд: Таро Асо
  • Гадаад хэргийн сайд: Фүмио Кишида
  • Эдийн засгийн сайд: Юки Обучи
  • Батлан хамгаалахын сайд: Акинори Это
  • Байгаль орчны сайд: Ёшио Мочизуки
  • Хууль зүйн сайд: Мидори Мацушима
  • Олон нийтийн асуудал эрхэлсэн сайд: Санаэ Такайчи
  • Эрүүл мэнд хөдөлмөр халамжийн сайд: Ясухиса Шиокаку
  • Боловсрол, соёл шинжлэх ухааны  сайд: Хакубун Шимомура
  • Хөдөө аж ахуйн сайд: Кояа Нишикава
  • Зам тээврийн сайд: Акихиро Ота
  • Сайд нарын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга: Суга Ёшихигэ
  • Эдийн засаг сэргээлтийн сайд: Акира Амари
  • Онцгой явдлын сайд: Эрико Яматани
  • Сэргээн босголтын сайд: Ватару Такэшита
  • Эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн сайд: Харуко Аримура
  • Окинавагийн шинжлэх ухаан, технологийн сайд: Суничи Ямагучи
  • Бүс нутгийн асуудал эрхэлсэн сайд: Шигэрү Ишида нар тус тус томилогджээ.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MGL 2014-09-05 02:07:34
    XARAAL IDESEN YOPONUUD ARALDAA JIVJ ATOMDAA HORDOJ NIITEEREE SUIREESEI
    122.201.27.244
    Мэдэгдсэн Хариулах