Б.Бат-Эрдэнэ: Бид эв нэгдэлтэй байж, Бөхийн өргөөний үйл ажиллагааг явуулах тохиролцоонд хүрсэн
Дархан аварга Х.Баямөнх, Б.Бат-Эрдэнэ нар Бөхийн өргөөний маргаантай асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ "Бөхийн өргөөний асуудлаар дахин хэвлэл мэдээллийнхэнд хандаж байна. Асуудал үүсээд удаж байна. 2018 3 сарын 24нд их эеэ хуралдуулж, надад хүнд ачаа үүрүүлсэн.

Үүсээд байгаа нөхцөл байдлыг та бүхэн мэднэ. Одоо бол бөхийн өргөө хаалттай байгаа. Хэдхэн хоногийн өмнө аварга бид хоёр уулзаж түр зөвлөл байгуулж гарын үсэг зурж, үйл ажиллагааг нь хэвийн явуулахаар зөвшилцөлд тохиролцолд хүрсэн.

Гэвч Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс дахин дайрахгүй, халдахгүй, сүйтгэхгүй гэсэн баталгаа гаргаж өг гэсэн. Тэгвэл цагдаагийн байгууллага үйл ажиллагааг нь нээнэ гээд байгаа юм.

Бид хоёр гурван удаа уулзлаа. Халз ярилцлаганд ч орлоо. Бөхийн холбооныхоо үйл ажиллагааг хэвийн явуулмаар байна. Маргалдаж байгаа хүмүүс энэ асуудалд оролцмааргүй байна.

Маргалдаж байгаа хоёр талын хүмүүст Бөхийн өргөөнд тусдаа өрөө ширээ сандал гаргаж өгмөөр байна.

Бид хоёрт ямар нэгэн санал гомдол байхгүй. Дархан аварга, арслангууд ахмад бөхчүүдийнхээ өөдөөс эсэргүүцмээргүй байна. Бид хоёрт ямар нэгэн зөрүү ойлголт байхгүй. Гэхдээ энэ асуудал хэдэн жил шүүхээр явахыг хэлж мэдэхгүй байна. Бид хоёрын хувьд эв нэгдэлтэй байж үйл ажиллагаагаа хэвийн явуулахыг хүсч байна. 16 жил шүүхээр явсан бөхийн өргөөний асуудал яж шийдэгдэхээс үл харгалзан бөхийн холбооны үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх болно.  

Бидний зорилго бол шүүхээр явж байгаа маргаанаас тусдаа. Бид зөвхөн Бөхийн өргөөний үйл ажиллагаа болон бөхийн барилдаануудыг зохион байгуулах ажлыг хамтран зохион байгуулахаар тохиролцоонд хүрсэн. Би бол номхон даруу байхыг эрмэлздэг. Би хэзээ ч дээд үеийн ах, нар бөхчүүдийнхээ өмнөөс сөрж үг хэлж байгаагүй. Ер нь бол монгол бөхийн жудаг ёсыг хадгалж, харуулж явах нь гаргасан амжилтаас илүү гэдгийг үнэ цэнэтэй гэдэг дээр бид хоёр санал нэгтэй байдаг. 

Шүүхийн шийдвэр хаанаа яаж гарахаас үл хамаараад Бөхийн холбооны эв нэгдлийг хангах ёстой гэдэг дээр бид нэгдсэн байр суурьтай байгаа" гэв.
 
Х.Баянмөнх: Бөхийн жудагтай байж, эрэмбэ ёсоо эрхэмлэж, бөхчүүдээ удирдах ёстой

Дархан аварга Х.Баянмөнх "16 жил шүүхдээд Дээд шүүхийн шийдвэр гараад ч хэрэгжээгүй өнөөдрийг хүрлээ. Бөхийн холбооны маргаанаас гадуур Бат-Эрдэнэ бид хоёр асуудлыг шийдвэрлэж, эвлэрэх ёстой. Бөхийн жудгаа харуулж, эрэмбэ ёсоо эрхэмлэж бөхчүүдээ удирдах ёстой. Бөхчүүд ёсзүйтэй байх ёстой. Бөхийн өргөөний хаалгыг хааснаас болж халаалт нь зогсч хог шороондоо дарагдаж 30 гаруй ажилтан амьдралгүй боллоо. Л.Чинбатын холбоо хууль ёсны эрх мэдлээ авсан гэж үздэг. Хэн дуртай нь бөхийн өргөөг авах, эзэмших ёсгүй.

Түүнээс наана бид хоёр хэлэлцэж тохиролцох ёстой байна. Жудаг ёсоо сэргээж, бөхчүүдтэйгээ зөвшилцөж ойлголцож, цэвэр монгол бөхийн төлөө явна.

Аль холбооны шийдвэр шүүхээс гарсан ч бид зохицож нэгдэж нэг холбоотой болох ёстой. Тэгэхгүй бол дахиад хэдэн жил шүүхээр явахыг хэн ч хэлж мэдэхгүй байна. Цэвэр монгол бөхийн төлөө хэн хэн нь хичээл зүтгэлтэй байх ёстой. Бөхийн өргөөг цэвэрлэж үйл ажиллагааг нь жигдрүүлнэ. Янз бүрийн идээ бээрийг шахна. Бид бөхийн холбооноос хамааралгүйгээр зэрэг зиндаагаараа бөхийн үйл хэргийг зохицуулах үүрэгтэй. 

Бидний бөхчүүдийн хамтарч байгуулсан түр зөвлөл Бөхийн өргөөг нээж, хэвийн үйл ажиллагаанд нь шилжүүлнэ. Шүүхийн шийдвэр аль талд гарна тэр цагт Бөхийн өргөөг холбоонд нь шилжүүлнэ. 

Аль ч холбооны талд шүүхийн шийдвэр гарсан бай тэр холбооныхон бид хоёртой зохицох ёстой. Дахин Бөхийн өргөөний хаалгыг түгжиж маргаан дэгдээхгүй. Бөхийн өргөөнд хоёр ижил өрөө тохижуулаад хоёр холбооны удирдлагуудыг хамтад нь ажиллуулна. Өнөөдөр бид хоёр гарын үсэг зурсан бичиг өгөөд Бөхийн өргөөг нээлгэнэ. Бөхийн амьдралыг туулсан, үзсэн бид хоёр Монгол бөхийн хөгжлийн төлөө ажиллана.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ "Монголын ард түмнээ чилээсэн энэ асуудалд бидний буруу үйлдэл байгаа бол бид ард түмнээсээ уучлал хүсч байна. 

Бас Баянаа аваргынхаа сэтгэлд хүрээгүй асуудал байгаа бол өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмнө албан ёсоор уучлал хүсье" гэлээ.

Дархан аварга Х.Баянмөнх: Бидний хооронд муудалцаж байсан үе байхгүй. Үзэл бодлын зөрүү байсан. Хоёр холбооны будлиан дунд нэг нэгэндээ хатуу үг ганц нэг хэлж байснаас өөрөөр муудалцсан зүйл байхгүй. Холбооны маргааныг шүүх эцэслэнэ. Бид хоёр өргөөгөө нээж, бөхийн барилдаанаа явуулах, бөхчүүдийн сахилга дэг журмыг сахиулахын төлөө л ажиллана.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Бид хоёр хэрэлдээд, ноцолдоод байдаг юм байхгүй. Бөхчүүдийн хувьд ахмад үе, дээд цолтондоо хүндэтгэлгүй хандаж болохгүй. Харин энэ  будлиан дунд би хүндэтгэлгүй хандсан зүйл байх вий гэж үзээд өнөөдөр уучлал хүсэж байгаа юм. Би энэ хүний урдаас эсэргүүцсэн үг хэлж байгаагүй. Энэ хүний үгэнд гомдож, юм санаж байсан удаа ч үгүй. Надаас 20 насаар ах, багш шавийн барилдлагатай хүмүүс  шүү дээ.

Бөхийн өргөөг нээж, барилдаануудыг тогтмол зохион байгуулна. Ордон, өргөө байхгүй болохоор үнэхээр хүнд байдаг юм байна. Бүх шатны барилдаануудаа энд тэнд түрээс төлж зохион байгуулж байна. 

Энэ жилийн арванхоёрдугаар сарын 29-ний барилдааныг Буянт-Ухаад байрлах Спортын ордонд зохион байгуулахаар Ерөнхийлөгчийн тамгын газартай тохиролцчихсон. Ер нь олон үзэгчтэй томоохон барилдаануудыг тэнд зохион байгуулах тохиолдол байж болно.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-12-27 13:08:16
    Буруутай нь биш ёс зүйтэй нь уучлал гуйдаг гэдэг ямар үнэн үг вэ?
  • zoçhin 2018-12-26 16:18:17
    Ta nariin tokhiroltsoo yu yum be... Turiin umchiig butsaaj ug. Naadakhiig chine menegmentiin khuvichilald oruulna...
  • Tsedenbal 2018-12-26 10:40:25
    Bayanmunkh guai nas ni bolson l haragdaad bgaam daa yaagaad bgaad bna
  • Зочин 2018-12-26 09:02:28
    Энэ Батэрдэнэ гэж туйлбаргүй нөхөр байна аа...
  • gaya 2018-12-26 08:52:48
    Жудаггүй хэдэн бөхөд зориулж ӨРГӨӨ бариагүй нь лавтай,түмэн олноо хүндэлдэггүй нөхдүүд өргөөгөө буулгаад хуваагаад авч бно харин Төр газраа авъяа гэж хэлээгүйд ...
  • зочин 2018-12-26 07:29:38
    Мэдэрч байгаа нь яамай дээ. Нямдорж гэдэг хүн бөхийг хөгжүүлэх үйлсэд их хувь нэмэр оруулсаныг ойлгож байгаа байлгүй.
  • БаянМөнх одоо боль 2018-12-26 06:49:14
    Баянмөнх Сүхбат нар боль. БӨргөөг Нямдорж Данзан нар босгоод олон жил ажиллагааг нь хэвийн явуулсан. Энд менежментийн баг хэрэгтэй болохоос БӨХЧҮҮД хэрэггүй.
  • Гончиг 2018-12-26 05:57:42
    Энэ нөхдүүдээс цаашид сайн юм юу ч гарахгүй. Тэр байшинг нь хурааж улсын мэдлийн болгоод, ххүххэд залуучуудын спортын ордон болгосон нь онох байх даа. Мэдсээр ....
  • Иргэн 2018-12-26 05:42:01
    Хоёр шуналын мөнгө идэх атгаг сэтгэгдэл нэг цэгт хүрч гэ:ж ойлгов.
  • зочин 2018-12-26 05:21:14
    юун хоер холбоо вэ гацууртын чинбат сахал хурэлбаатар гэсэн хятадууд монгол бехеес хол байл даа емнех хийж чаддаг ажлаа л хий баянменх шуналын хар туламаас л б...
  • Ts 2018-12-26 04:40:14
    Зөв тэгэхдээ бөхийн өргөөнд 2 холбоо тусдаа байрлана гэдэг бүтэхгүй зүйл дахиад бие биенээ үгүйсгээд зодолдоно аль нэг талд нь хариуцуулах хэрэгтэй
  • иргэн 2018-12-26 04:32:09
    баянменх бух хэруулийн эхлэлийг тавьчихаад одоо нэг их гэмгуй амьтан болоод хэрэггуй хятад чинбат ногоогоо л тарь монгол бехийг бехчууд нь аваад яваг