Ж.Амгалан: Жагсаал, цуглааны аюулгүй байдлыг зохион байгуулж байгаа хүмүүс хариуцдаг
УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг ёс зүйн хариуцлага хүлээж албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ 48 цагийн хугацаа өгөөд байгаа билээ. Хэрэв М.Энхболд дарга энэ хугацаанд албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхгүй бол маргааш Сүхбаатарын талбайд жагсаал хийнэ гэдгээ гишүүд мэдэгдээд байгаа юм. Тэгвэл өнөөдөр  жагсаал, цуглаан зохион байгуулахтай холбогдуулан гишүүд ТЕГ, ЦЕГ-ын удирдлагуудтай уулзав. 

Энэ үеэр ТЕГ, ЦЕГ-ын удирдлагууд дараах байдлаар байр сууриа илэрхийллээ. 


ЦЕГ-ын  Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Ж.Амгалан: Жагсаал цуглаан зохион байгуулах хуулийн дагуу цагдаа, тагнуулын байгууллага аюулгүй байдлыг хангадаг. Маргаашийн жагсаал, цуглаанд шалган нэвтрүүлэх цэг ажиллуулна, хайс тавина. Жагсаал, цуглаан зохион байгуулагч нараас хуулийг чанд мөрдөх, аливаа турхиралт, өдөөн хатгасан хандлага гаргавал та бүхэн тухай бүрт нь арга хэмжээ авах хэрэгтэй. Жагсаал, цуглааны аюулгүй байдлыг зохион байгуулж байгаа хүмүүс хариуцдаг хуулийн зохицуулалттай. Замын хөдлөлгөөн, шалган нэвтрүүлэх ажиллагааг маргааш өглөө авч хэрэгжүүлнэ.

ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл: Бид бэлтгэл ажлаа хангаж байна. Бүх жагсаал цуглаан ордны өмнөх хэсэгт болдог. Энэ утгаараа Төрийн тусгай хамгаалалтын бүсийн аюулгүй байдлыг хангаж ажиллана. 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-12-26 15:06:17
    Nam dotorh zorchildoond ard olnig tatan oroltsuulah buruu gej bodoj bna.Uneheer bolohgui bol UIH,zasgiin gazar hoyulaa ogtsorson deer.1 ni uldeheer busdiga bas ...
    150.129.142.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-12-26 12:22:35
    Грязный улс төрчид Ард түмний нэрийг урдаа барьж цамнахаа зогсоочихвол яасан юм Та нарт хэн итгэх вэ дээ "Хөгшин азрага жороо сурна " гэдэг шиг Ц.Нямдорж ю...
    150.129.143.136
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-12-26 08:59:30
    Жагсаал цуглааныг зохион байгуулсан хүн нь хариуцдаг бол 2008-7-1 ний цуглааныг Элбэгдорж хариуцлагын үүрэх ёстой юм биш үү?
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-12-26 08:22:25
    батзандан чиний 2008.7.1-ний зохион байгуулсан жагсаалаас таван хун буудуулсан хэрэг чинь хуучраагуй шуу
    202.9.43.188
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2018-12-26 12:00:36
      Yah unen. Ene neg shizotoi yum zailaasai
      59.153.114.50
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-12-26 08:12:08
    пгоо чи дагаврыг дандаа буруу бичих юм челеелегдех хусэлтээ 48 цагийн хугацаа егеед байгаа билээ буруу байгаа биз дээ
    202.9.43.188
    Мэдэгдсэн Хариулах