Зөвшөөрөлгүй бенгалын гал, пиротехникийн хэрэгсэл худалдаалж байжээ

"Шинэ жил-2018" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран хяналт шалгалтын ажил зохион байгуулжээ.

Шалгалтаар дүүргийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон 12 худалдааны төвүүдийг хамруулсан ба салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг худалдаалахгүй байх, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан бол заавар санамжийг мөрдөх, оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах, обьектын харуул хамгаалалт, сонор сэрэмжийг сайжруулж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг тухайн байгууллагын удирдлагуудад анхааруулав.  

Түүнчлэн энэ үеэр дүүргийн 14 дүгээр хороонд байрлах 7 буудал ХХК-ийн түрээслэгч иргэн зохих зөвшөөрөлгүйгээр бенгалын гал худалдаалж байсан зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцжээ.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.