60 тэрбумын хэргийг мухарлахаар Тагнуулынхан хамтарч эхлэв
Хэдэн он дамжин яригдаж байгаа 60 тэрбумын хэргийг нэг болохоор хэрэгсэхгүй болгож, нөгөө болохоор хэргийг дахин сэргээн шалгаж байна гэсэн мэдээлэл өгсөөр өдий хүрчээ.

Тухайлбал, төрийн албыг зарж, 60 тэрбум босгохоор ярилцсан гэх бичлэгийг мухарлах зорилгоор ажлын хэсэг гарч ажиллаж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд нь Тагнуулын ерөнхий газраас төлөөлөл орж, ажиллаж байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар хэдхэн хоногийн өмнө 60 тэрбумын асуудлаар "60 тэрбум төгрөгөөр төрийн албыг арилжсан гэсэн хэрэг хоёр жил яригдаж байна. 2017 оны долоодугаар сард эрүүгийн хэрэг үүсгээд АТГ, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба хамтарсан Ажлын хэсэг гаргаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Ингээд тухайн яриа болжээ гэдгийг тогтоосон. Харин хэрэгжсэн үү, үгүй юу гэдэг нь асуудлыг шалгахын тулд олон тооны иргэдийг нэг бүрчлэн дуудаж мэдүүлэг авах ажиллагаа хийж прокуророос хэргийг хааж шийдвэрлэсэн байсан.

Харин ТЕГ-аас энэ хэрэгт мэдээ мэдээлэл авлаа, хэргийг сэргээн шалгах шаардлагатай байна гэж үзсэний дагуу Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай хэргийг сэргээгээд Ажлын хэсэгт мөрдөн шалгах шаардлагатай гэж даалгасан. Ажлын хэсэгт ажиллаж байсан цөөн албан тушаалтан өөрчлөгдсөн тул тушаалд өөрчлөлт оруулаад мөрдөн шалгах ажиллагааг тагнуулын байгууллага өөрсдөө шалгаж байгаа.

Тэд тогтоогдсон нөхцөл байдлаа үнэлж хуульд заасан шийдвэр гаргуулахаар прокурорын байгууллагад хэргийг шилжүүлэх учиртай" гэж ярьсан юм.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-12-27 16:24:24
    Яг ш дээ. Дэд дарга Энхсүх нь Миегийн хүн. Хятадуудтай нийлж байгуулсан барилга, алтны компанитай. 500 сая төгрөг Миед өгч дэд дарга болсон.
  • Altanhuyag 2018-12-27 16:13:04
    Prokuror n enhbold elbegdorjiin humuus geed altanhuyag eronhii said yariad baisan bizdee
  • Зочин 2018-12-27 14:23:52
    Үнэн гээд байгаа Хүрэлсүх,Нямдорж хоёрыгоо барьж шалгахгүй юу даа.
  • Зочин 2018-12-27 12:42:08
    Замын цагдаагиинхан бүгд л мөнгөөр ордог юм шүү дээ лицензиин төвиин дарга дэдүүд зам руу оруулдаг юм эрдэнэбаатар сандаг -очир генерал цааш нь ярих уу
  • Зочин  2018-12-27 08:34:59
    Мэргэжлийн өндөр түвшинд шалгах хэрэгтэй.
  •  2018-12-27 08:10:19
    тодорхой шүү дээ албан тушаалд суугаад байгаа хэдхэн хүнээ л шалгаад үзэхэд л илэрнэ. дүр үзүүлчих юм даа
  • Бат 2018-12-27 07:23:08
    иргэн албан хаагч болоход гар цайлгахгүй бол орохгүй гэхдээ хахуул өгч ажилтай болсон хүн би өгсөн гэвэл өөрөө буруутах хуультай болхоор л илрэхгүй ийм л байна...
  • Иргэн 2018-12-27 06:50:08
    Энхболд дарга гэдгээрээ биш эр хүн шиг зангараг гаргаад үнэнээ хэлээд Нарсанд суугаад гараад ирэхээр юм даа.
  • АТГ 2018-12-27 06:37:48
    Энэ хэрэг эвлүүлэг байсан учир хаав гэсэн шийпвэр гарах болов уу
  • иргэн 2018-12-27 04:45:28
    60 тэрбумыг олж ирсэн хүн нв ажлаа өгөөд, идэж ашиг шимийг нь хүртэж байгаа Хүрэлбүх түүний нөхөд нь суудалдаа үлдэх юм байна тэ
  • Zochin 2018-12-27 03:37:01
    Uchigdur Tagnuuliin darga ni bid shalgaagui l geed baisan bizdee
  • ? 2018-12-27 03:30:55
    Шалгаж цөхөөд байх юмгүй л дээ! Гагцхүү "дургүйд хүчгүй" гэгч л болоод байгаа юм!!!
  • зочин 2018-12-27 03:30:29
    энхболд ярилцлагад байгаагуй гэж сундуй цээжээрээ хамгаалж доржзодов гэж нудэнд хуйтэн нехер ганбаатар гэж хагас солиотой амьтан хоерын хийсэн ажил гэв