Ахуйн хүрээний архидалтаас үүдэж ноцтой гэмт хэрэг гарч байна
Шинэ жилийн баярын үеэр ахуйн хүрээнд найз нөхөд, ах дүүгээрээ нийлж баяр тэмдэглэн архидан согтуурч, улмаар онц ноцтой гэмт хэрэг үйлдэх тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.

Тухайлбал, Булган аймгийн Бугат суманд шинэ жилийн баяраа тэмдэглэсэн гэр бүлийнхэн хоорондоо маргалдаж нэгнийхээ аминд хүрсэн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Мөн өчигдөр Багануур дүүргийн 3 дугаар хороонд өндөр настай аавынхаа амийг хохироосон хэрэг гарчээ. Тодруулбал 85 настай аавыгаа 57 настай хүү нь согтуурсан үедээ зодож амийг нь хохироожээ.

Түүнчлэн энэ сарын 24-ны өдөр төрсөн эцэг нь хүүгээ хутгалж амийг нь хохироосон хэрэг ч цагдаагийн байгууллагад бүртгэгдэв.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд аав нь хүүгийнхээ аминд хүрчээ. Цагдаагийн байгууллагаас хэргийн газарт байсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй “Стандарт” /0.5л/ архины шил, 45см урттай гурилын модон элдүүр, төмөр иштэй алхыг хураан авч битүүмжлэн, эд мөрийн баримтаар түр хураан авч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Үйлдэгдэж байгаа гэмт хэргийн дийлэнхи хувийг архидан согтуурсан ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа учир  баяр ёслол тэмдэглэхдээ архи хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-02-23 10:31:05
    Arhi uuhgui amdarch yavj boldg um shuu
  • иргэн 2018-12-27 10:57:49
    хүн амины хэрэг ажилгүйдэл, ядуурал, гуйланчлалаас үүдэлтэй , цөөхөн монголчууд минь яана даа
  • зочин  2018-12-27 08:12:41
    булганы бугатат нэг намын хэд нөгөө намын нэг нөхөрөө нухчисан гээгүй билүү гэтэл ахуйн хүрээ болчихлоо хэнд ч хэрэггзй намаас болж алалцаж байгаа бол хохино