116 дугаар сургуулийн багш нар захирлаа эсэргүүцэж, Ерөнхийлөгчид шаардлага хүргүүллээ
Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн багш нар хууль зөрчиж ажлаасаа халагдсан захирлыг ажилд нь эгүүлэн томилсныг эсэргүүцэж, мэдээлэл хийлээ.

Тэдний мэдээлэл хийсэн гол зорилго нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандаж шаардлага хүргүүлж байгаагаа дуулгав.

116 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Г.Сарантөгс "Бид 116 дугаар сургуулийн төгсөгчид. Мөн энэ сургуульдаа 10-аас дээш жил ажилласан. 

Эрх ашигтаа ноёлуулсан, хулгайч захирлаа хурдан татаж аваач ээ гэж хэлмээр байна. Манай сургуулийн нөхцөл байдал өнөөдрийн байдлаар маш таагүй уур амьсгалтай байна. Багш нарын сурагчдын сэтгэл зүй, ажиллах орчин маш хүнд байна. 

БСШУСЯ сүүлийн 10 жилд манай сургууль дээр байнга үүрэг гүйцэтгэгч захирал томилсон. Сүүлийн нэг жилийн дотор 4 захирал томилсон. Энэ бүхнээс Боловсролын яам харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд ямар ханддаг нь харагдаж байна. Яам 116 дугаар сургуулийг удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй. 

2014 онд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ажлаас халагдаж байсан захирлыг өнөөдөр дахиад үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь ямар учиртай вэ. Дахиад хулгай хий, албан тушаалаа ашигла гэж байгаа юм болов уу. Эсвэл харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашгийг ингэж дорд үзэж байгаа юм уу гэсэн хардлага төрж байна. Ажилчдынхаа эрх ашгийг зөрчиж, мөнгө төгрөг завшсан учраас хуулийн байгууллагын захирамжаар Энхтуяаг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Гэтэл энэ хүнийг өнөөдөр дахиад захирлаар тавьж байгааг бид эсэргүүцэж байна.

Тиймээс бид сургуулийнхаа нэр төрийг цэвэрлэж, тогтвортой үйл ажиллагааг бий болгохын төлөө тэмцэж байгаа юм" гэлээ.

Бага ангийн багш Ч.Амарзаяа "Өнөөдрийн байдлаар манай сургуулийн бүх багш, ажилчид урамшууллын мөнгөө аваагүй байна. Үүнээс болж бид шинэ жилээ ч тэмдэглэж чадахгүй байна. 

Ийм нөхцөл байдалд хүрсэн нь 4 захирал солигдсонтой холбоотой. Захирлын томилгооны асуудлын цаана ашиг сонирхлын зөрчил байна. Яагаад ажлаа хийж байгаа багш нар хохирогч болох ёстой юм. Яам биднийг удирдлагаар хангаж ажиллаж чадахгүй байна. Яагаад бидэнд ингэж хайнга хайхрамжгүй хандаад байгаа юм бэ.

Тиймээс бид Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад 116 дугаар сургуулийн захирлын томилгооны асуудлыг шийдэж өгөхийг хүссэн шаардлагыг хүргүүлж байна" гэв.

Тэдний хүргүүлэх шаардлагыг үл тоон хариу өгөөгүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрийг ашиглан харааны бэрхшээлтэй суралцагсад болон багш, ажилчдын эрх ашгийн төлөө тууштай тэмцэхээ мэдэгдлээ.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-12-27 08:23:13
    60тэрбумын сүүлний үзүүр л наана чинь шрваж яваа юм байх аа даа
    122.201.22.161
    Мэдэгдсэн Хариулах