ЗТХ-ийн сайд Я.Содбаатар БНСУ, БНАСАУ-ыг төмөр замаар холбох түүхэн арга хэмжээнд оролцов

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар  БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн сайд Ким Хюнмигийн урилгаар БНСУ-д айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд БНСУ, БНАСАУ-ыг төмөр замаар холбох, галт тэрэгний хөдөлгөөний нээлтийн ёслолын ажиллагаанд оролцов. Солонгосын хойгийн энхийн үйл явц шинэ шатанд гарч хоёр солонгосын удирдагчдын уулзалтаар тохирсоны дагуу БНСУ, БНАСАУ хоёр улс 70 жилийн дараа төмөр замаар дахин холбогдож, анхны галт тэрэг аяласан нь түүхэн үйл явдал боллоо гэж талууд үзэж байна. Энэхүү түүхэн арга хэмжээнд БНСУ, БНАСАУ, Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын тээврийн сайд, дэд сайд нар болон НҮБ-ын удирдлагууд урилгаар оролцсон юм.

Энэхүү үйл явдал нь Умард Солонгосоор дамжин Өмнөд Солонгос руу төмөр замын тээвэрлэлт эхлүүлэх, Өмнөд Солонгосоос Европ руу тээвэрлэлт хийх асар том боломжийг нээж өгч байгаа бөгөөд Ази-Европ чиглэлийн нэг том коридор болох боломжтой гэж талууд онцлон тэмдэглэж байна. Монгол Улсын хувьд ч Умард болон Өмнөд Солонгос улсад өөрийн улсын уул уурхайн бараа бүтээгдэхүүнээ хуурай газраар экспортлох, Умард, Өмнөд Солонгосын далайн боомтуудыг ашиглан гуравдагч улсуудад гаргах том боломж, шинэ гарц бий болж байна.

Айлчлалын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн сайд, хатагтай Ким Хюнмитай хоёр талын уулзалт хийж хоёр орны зам, тээврийн салбарын хөгжлийн асуудлуудыг авч хэлэлцлээ. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Монгол Улс, БНСУ агаарын тээвэр, далайн тээврээр харилцдаг байсан бол одоо төмөр замаар дамжин холбогдох боломж нээгдэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр талын зам, тээврийн салбарын хөгжлийг улам өргөжүүлэн ажиллах болно гэдгийг онцоллоо.

БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн сайд түүний урилгыг хүлээн авч энэхүү түүхэн үйл явдалд оролцсонд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдад талархал илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар Солонгосын хойгийн энхийн үйл явцыг дэмжиж ирснийг онцлон тэмдэглэлээ.


Хоёр улсын салбарын сайд нар аялал жуулчлал, бизнес, соёл урлаг, боловсрол, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд агаарын тээврийн салбар маш чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглээд агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, нислэгийн тоог нэмэгдүүлэх, улмаар нислэгийн тийзийн үнэ бууруулах, өрсөлдөөнийг хангах  чиглэлд хамтран ажиллахаар тохиролцож, ойрын үед агаарын харилцааны асуудлаар хэлэлцээ хийхээр тохиролцлоо. Түүнчлэн БНСУ-ын талаас  Монгол Улсад ухаалаг тээврийн системийг нэвтрүүлэх, замын хөдөлгөөний нэгдсэн төвийн үйл ажиллагааг сайжруулах, Тээврийн ухаалаг хяналтын систем нэвтрүүлэх, авто замын төлбөр хураах цахим системийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа мэдэгдсэн юм.

Айчлалын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар БНСУ-ын Төмөр замын сүлжээний удирдах газрын ТУЗ-ын дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Ким Сангюнтай уулзалт хийж, хоёр улсын төмөр замын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо. БНСУ-ын Засгийн газар Транскореа төмөр замын сүлжээ байгуулах бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг сүлжээ нь Трансхятадын төмөр зам болон Транссибирийн төмөр замын сүлжээтэй холбогдох ажлууд явагдаж байгаа аж.

Зам, тээврийн хөгжлийн яам

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-12-28 14:53:07
    муруй амт огцрохгуй их тэсэж бн аа еренхий сайдын найз байвал хууль зерчсен ч хамаагуй юм бна даа мартсанаас авгайгаа таньж байгаа л байхдаа муруй амт минь
  • зам 2018-12-28 09:38:38
    солонгосын тал бүх зардлыг даасан. манай салбар хүлээгдэж байсан олон асуудлыг шийдсэн айлчлал болсон.
  • Равдан 2018-12-28 08:24:16
    Хайран мөнгө,Бидний татвар төлсөн мөнгөөр сайхан зугаалах юм.Айлчлалд хэдэн тэрбум төгрөг зарцуулсан юм,Үр дүн юу байв,Түүний оронд хоолгүй хонож буй хүүхдэд өг...