Сагсчид санта болж, хүүхдүүдийг баярлуулав
Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбооны тамирчид, тус холбооны хамт олон 3x3Cares хөтөлбөрийнхөө хүрээнд СХД, Баянгол, Налайх дүүргүүдийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд болон амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд шинэ жилийн энэ өдрүүдэд баяр баясгалан бэлэглэлээ. Тив, дэлхийн тэмцээнд амжилттай өрсөлдөн, дэлхийн чансаанд сайн үзүүлэлт үзүүлж буй шилдэг сагсан бөмбөгчид болох Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар нар болон 3x3 сагсан бөмбөгийн холбооны Нарийн бичгийн дарга С.Тулга, тус холбооны хамт олон энэхүү сайн үйлсийн аяныг санаачилсан юм. 

Санта өвөө болсон сагсчин залуус 500 гаруй хүүхдийг баярлуулсан байна.







Б.ОД

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.