ГССҮТ хоёр дахин ачаалалтай ажиллаж байна
Шинэ жил болон баяр ёслолын үеэр ГССҮТ хоёр дахин ачаалалтай ажилладаг талаар эмнэлгийн эмч нар ярьж байна.
Учир нь баяраа тэмдэглэсэн хүмүүс архи хэтрүүлэн уусны улмаас унаж бэртэх, хөл гараа хөлдөөх зэрэг гэмтсэн иргэдийн хөлд дарагддаг байна.

Тухайлбал, шинэ жилийн баяраа тэмдэглэж яваад шатны уруу унаж хөлөө хугалсан, мөн гудамжинд халтирч унаад бэртсэн зэрэг дуудлагууд их иржээ.

Түүнээс гадна настай хүмүүс явганаас унаж бэртэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа бол эцэг эхчүүдийн хараа хяналтгүй байдлаас болж хүүхдүүд ахуйн хүрээнд түлэгдэж эмнэлэгт ирэх тохиолдол их байгаа аж.

Баяр ёслолын үеэр ГССҮТ хоногт 500-600 хүнд үйлчилгээ үзүүлдэг байна. Тиймээс иргэдийг баяраа тэмдэглэхдээ архи дарс хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.