Төв талбайд жагсч, чуулган найм дахь удаагаа хойшилсноор 2018 он отголов
Өнгөрсөн долоо хоног бол 2018 оны сүүлчийн долоо хоног болж өнгөрөв.

Улс төрийн хүрээнд томоохон үйл явдлууд өрнөв. Тухайлбал, улс төрийн жагсаал төв талбайд болж, хотын даргыг сонгох хурал хойшилж, мөн чуулган найм дахь удаагаа хойшилж, Салхитын ордыг төр хамгаалалтдаа авсан долоо хоног болов. Ингээд онцлох үйл явдлуудыг тоймлож байна.
 
Чуулганы хуралдаан ирц бүрдээгүйн улмаас хуралдсангүй

УИХ-ын нэгдсэн чуулган энэ долоо хоногт ч ирц бүрдээгүй шалтгаанаар хуралдсангүй. Ийнхүү Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан найм дахь удаагаа хойшилоод байгаа юм.

Баасан гарагийн хуралдаанд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс мэдээлэл хийх хүсэлт ирүүлсний дагуу УИХ дахь намын бүлгүүдийн дарга нарт албан бичиг хүргүүлсэн. Чуулганы ирц бүрдүүлэх тухай дээрх албан бичигт, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн албан бичигт Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн УИХ-д 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мэдээлэл хийх хуваарьтай байсан билээ. Гэвч УИХ-ын ирц бүрдээгүй учир Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн мэдээлэл хийж чадаагүй болно.

Иймд 2018 оны 12 дугаар сарын 27, 28-ны аль нэг өдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн 2018 оны үндэсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийх товыг тогтоон мэдэгдэнэ үү гэсэн байна. Иймд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хуваарийн дагуу УИХ-ын 2018 оны 12 дугаар сарын 27, 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанд гишүүдээ бүрэн хамруулж ирц бүрдүүлэхийг хүсье" гэсэн албан бичиг хүргүүлсэн гээд өнөөдрийн хуралдаанд хүрэлцэн ирсэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг намын бүлгийн гишүүдээ хуралдааны танхимд ирүүлж, ирц бүрдүүлэхийг хүсэв.

Гэсэнч ирц бүрдээгүй учраас хуралдаан даргалагч, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, товлосон цагаас хойш нэг цаг гаруй хүлээсэн ч хуралдааны ирц бүрдээгүй учир хуралдах боломжгүй болсныг мэдэгдээд иргэд, сонгогчдоосоо уучлал хүсэж, оны отгон хуралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн гишүүдийн нэрийн өмнөөс сонгогчдодоо шинэ оны мэнд дэвшүүллээ.
 
УИХ-ын нэр бүхий гишүүд эсэргүүцлийн жагсаал хийв

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нар сэтгүүлчдэд  мэдээлэл хийж,   УИХ-ын даргыг 48 цагийн дотор огцрох өргөдөлөө өгөхийг шаардаж төв талбайд ард иргэдтэйгээ хамт жагсав.

Тэд “Бидний санаачлагаар УИХ-ын дарга М.Энхболдыг 48 цагийн дотор албан тушаалаасаа огцрохыг шаардаж, иргэний нийгмийн байгууллагууд, ТББ-ууд, УИХ-ын гишүүд, хөдөлгөөн нэгдлүүд гарын үсгээ зурсан. Энэ шаардах бичгийг хүлээн авна гэдэгт итгэж байна” гэж тодотгосон юм.  УИХ-ын гишүүн Ж.Батзандан  “Хэрэв энэ шаардлагыг хүлээн авахгүй бол  ирэх дөрөв дэх өдөр Сүхбаатарын талбай дээр 11:00 цагаас ард түмэнтэйгээ нэгдэн жагсах болно. Монголчууд одоо МАНАН бүлэглэлийн эсрэг нэгдэх цаг нь болсон” гэсэн билээ.

Тиймээс өнгөрсөн пүрэв гарагт Сүхбааатарын талбайд олон нийтийг хамарсан жагсаал болж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
 
Хотын даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ

Өнгөрсөн баасан гарагт НИТХ-ын ээлжит 21 дүгээр нэгдсэн хуралдаан товлогдож хотын дарга томилох асуудлыг хэлэлцэх байлаа. Гэсэн ч нийслэлийн МАН-ын хороо МАН-ын удирдлагууд хуралдаж дараагийн хотын даргад хэнийг нэр дэвшүүлэх эсэхээ удтал хуралдсаны эцэст НИТХ-ын дарга С.Амарсайханыг сонгосон билээ. Ингэснээр НИТХ-ын ээлжит хуралдаанаар нэр дэвшүүлсэн хүнийг томилох байсан.

Гэвч товлогдсон хурал хоёр удаа хойшилж орой 18.00 цагт буюу ажлын цаг дуусах үед эхэлсэн учраас АН-ын бүлэг нэгдсэн хуралдааныг дахин товлох санал гаргасан юм. Хотын даргад нэр дэвшиж байгаа хүн нь иргэдийн хурлын дарга. Тиймээс юуны түрүүнд хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх юм байна. Хотын дарга сонгогдсноор нийслэл хотод олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх учиртай. Шинээр томилогдох хотын даргыг шийдвэрээ хүлээсэн олон асуудал байна.

Харин АН-ын бүлгээс гаргасан дээрх шийдвэрийг хэлэлцэж энэ сарын 31 буюу маргааш 09.00 цагт ээлжит хуралдааныг хийхээр товложээ.
 
 АТГ авлига хамгийн их авдаг байгууллагаар шүүхийг нэрлэв

Авлигатай тэмцэх газраас ээлжит мэдээлэлээ хийлээ. Тус газраас энэ онд иргэдийн дунд шударга байдал болоод авлигын индексийн судалгааг явуулсан дүнгийнхээ талаар мэдээлж  сэтгэүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. Тэд  авлига их тархсан газраар нэгдүгээрт: шүүх байгууллага, хоёрт: Газрын алба, гуравдугаарт: Эрүүл мэндийн байгууллага эрэмбэлэгдсэн тухай мэдээллээ.

Харин Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, соёл урлагийн газрууд иргэдээс сайн гэсэн үнэлгээ авсан бол Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Баян-Өлгий, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар иргэдээс муу дүн авчээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хуульч 2018-12-30 05:45:54
    БОЛД,ОЮУН- ЭРДЭНЭЭС ӨӨР НӨХӨР НЭГ ХҮИЙГ БИШ НИЙГМИЙГ ДАХИН ЦЭВЭРЛЭХ ГЭВЭЛ ҮҮНЭЭС ОЛОН ХҮН НЭГДЭНЭ ТҮҮНД БИ ИТГЭНЭ ??
    202.9.43.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-12-30 05:18:46
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
    202.9.42.138
    Мэдэгдсэн Хариулах
    • Хэн нэгэн 2018-12-30 06:05:57
      Зөв л ярьж байна
      103.10.21.79
      Мэдэгдсэн Хариулах