Салютыг хоёрхон газар худалдаалж байна
 
Шинэ жилийн баяраар  салют, бенгалын гал их эрэлттэй байдаг. Мэргэжлийн хяналтын газраас пиротехникийн хэрэгслийг ашиглахдаа алдаа гаргахгүй байхыг, мөн хууль ёсны зарагддаг газраас нь худалдаж авахыг байнга анхааруулж сануулдаг билээ.

Гэхдээ пиротехникийн хэрэгслийг битүү орчинд ашиглахыг хориглосон байдаг. Харин задгай газар ашиглахыг зөвшөөрдөг. Ингэхдээ заавал мэргэжлийн оператороор гүйцэтгүүлэх ёстой.

Тэгвэл салютыг “Очир-Ундраа”, “Пиротек” зэрэг хоёр газарт алан ёсны зөвшөөрөлтэйгөөр худалдаалж байгаа юм байна. Эдгээр газар нь аль газар салют авсан, чухам хаана яаж ашиглах гэж байгаа, ямар оператор ажиллах зэрэг мэдээллийг Онцгой байдлын газарт ирүүлдэг байна. Энэ мэдээллийн дагуу ямар нэгэн эрсдэл гарвал аврагчид очиж ажиллахад бэлэн байдаг ажээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.