Имартын хамт олон амжиргааны түвшин доогуур айлуудад утаагүй шахмал түлш, цахилгаан халаагуур тараалаа
Идэр ес эхэлж хүйтний эрч чангарах үед хамгийн их санаа зовж, хүнд тусдаг хүмүүс бол яах аргагүй гэр хороололын иргэд байдаг билээ. Тэр тусмаа амжиргааны түвшин доогуур, олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, ганц бие өндөр настан, ажил хийх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт орлогогүй хүмүүст нэн хүнд тусдаг. Имартын хамт олон яг ийм хэн нэгний тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тусламжийн гараа сунгаж нүдээ олсон, нийгмээ мэдэрсэн ажлыг хийлээ.

Имарт буюу “Скай хайпермаркет” ХХК-ийн хамт олон сар бүр зохион байгуулж буй “Итгэл найдвараа хуваалцъя” сайн үйлсийн аяныхаа хүрээнд энэ удаад нийслэлийн 3 дүүргийн 100-аад өрхөд цахилгаан халаагуур, утаагүй шахмал түлш бэлэглэсэн нь нэгдүгээрт, агаарын бохирдол, утааны эсрэг цагаа олсон, 2-рт хахир өвлийн хүйтэнд галаа алдчихвий хэмээн санаашран суугаа хүнд амьдралтай хүмүүст өгсөн нүдээ олсон бэлэг байж чадлаа.

Энэхүү буянтай сайн үйлсийн аянаа уламжлал ёсоор тасралтгүй сар бүр үргэлжлүүлэн зохион байгуулах юм байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай!

О.Гэрэл
Оллоо.mn 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Guest 2018-12-30 17:56:38
    Battushig ikh zov bodoltoi sain zaluu bna lee, Tanai hamt olon buyantai sain ajil hiij bgaad talarhaya, Amjilt husie!
  • нүд чих 2018-12-30 16:40:29
    Имартынхан гадны сагсны бараа хамж авчраад зардаг.Цаагуураа монголд үйлдвэрлэл хөгжилтийг хаасан иргэдийг ажилгүй байлгах зорилготой.Иймд ядууд тусалсан дүртэй ...
  •  2018-12-30 15:28:14
    ядуу байлгах хужааа арга шүү дээ. хөдөө малжуулаад гаргавад таргаа уугаад тип тап гээд малаа маллаад хотод утаа нэмэхгүй ажиллаж болноо доо.
  • dh 2018-12-30 12:01:07
    good job
  • бүрэн дэмжиж байгаа 2018-12-30 09:16:10
    буян хийж байгаа та бүхэнд баярлалаа