Гавьяагүй гавьяат нэгээр нэмэгдсэн үү
 
Хошин урлагийн салбараас  шинэ гавьяат төрсөн билээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн уугуул, “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай шинэ оны босгон дээр МУГЖ цол хүртсэн билээ. Түүний авсан энэ эрхэм хүндтэй шагналыг олон нийт нийгмийн сүлжээнд хоёр талцаж байгаад л хэл ам хийж хэлэлцэж хэрэлдэж эхлэв.

Нэг хэсэг нь төрийн шагналыг үнэгүйдүүлж Ерөнхийлөгч нутгийнхаа хүнд өглөө гэж шүүмжилж байгаа бол нөгөө хэсэг нь нүдээ олсон шагнал хэмээн баярлан дэмжиж,  М.Баярмагнайд баярын мэнд хүргэсэн мэндчилгээнүүд ар араасаа цуварсан харагдав.

Тэгвэл М.Баярмагнай яг МУГЖ авах хүн мөн үү. Хийсэн бүтээсэн уран бүтээлд нь өгч байгаа том шагнал гэх ч хошин урлагийнхан нийгэмд ямар үүрэгтэй вэ. Тэдний гавьяа юу бэ, ард түмнийг инээлгэх, амьтдын халаасыг хоосолдог гэх шүүмжлэл бий.

Олон нийтийн сүлжээнд нэгэн иргэн М.Баярмагнайн шагналын талаар гавьяагүй гавьяат төрлөө хэмээн үнэнийг бичжээ.

Тэрбээр “Хошин шогийнхон гэж нөхдүүд энэ нийгэмд нэг л үүрэгтэй тэр нь мань мэт шиг маанагдуухан амьтсыг улам дебилжүүлэх. Өөр гавьяа юу байхав.Үзэгчид нь гэж хөөрхий муу эцэг эхийнхээ зовлогоо зулгааж зуднаас зувчуулсан хэдэн төлгийг заран байж хөдөөнөөс хотод ирээд хошин шог үзнэ. Нөгөө гавьяагүй гавьяатууд эр нь эм, эм нь эр болж өөрсдийнх нь тэнэгийг өөдөөс нь харж байгаад шоолоод байхад хэнэг ч үгүй дарвайтлаа инээлдэж байгаад таван цаасаа өгчихөөд араас нь хошингийнхонд гавьяат өгөх цаг нь болсон гээд сошиалаар шуугилдах хүмүүсийг дебил гэхгүй өөр юу гэх вэ.

Сонгодог урлагийн тайзан дээр өрөөсөн хөлөө ч тавьж үзээгүй хэрнээ хошин шог гэдэг чинь урлаг байхгүй юу гэж балайрах хүмүүс яг ямар гавьяа байгуулсан юм болдоо. Шог юмыг л шог гэдэг тийм үү. Төрийн шагналын нэр хүнд гэж чааваас шалдаа унасан шар , цагаан метал л болж дээ” гэж шүүмжилжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-01-02 04:50:33
    Би бас авмаар бна. Хэдийг төлөх вэ. Дараа нь яаж хариу зүтгэдэг юм бол...
  • багш  2018-12-31 09:55:12
    Хүнийг инээлгэнэ гэдэг том буян. утаандаа хахаж үхэх нь холгүй байгаа бид хааяа инээж, баясаж байх хэрэгтэй шдээ. Монголчууд ийм атаархуу юм уу? хаашаа юм бэ?
  • монгол 2018-12-31 07:09:43
    Ямар ч гавъяа байхгүй нэг муу эмч Ардын цол авсан байна шдээ цаана чинь.
  • иргэн 2018-12-31 06:23:55
    манай еренхийлегч манай алдарт жужигчдийн байгаа байдал л энэ шуу дээ уунээс илуу яах вэ дээ арай дээр байя гэвэл хятад л нэгдэцгээе л дээ тэгээд жаргацгаая
  • эхи 2018-12-31 06:21:00
    Гавьяат авсан аваагүйдээ асуудал биш. Яс юман дээрээ эрүүл мэндийн салбар дампуурсан, эрүүл мэндийн хүнийг эмчлэх биш, өвдөхөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. .....
  • утаан дунд Амьд ябаадаа гавьяат авмаар б 2018-12-31 06:17:08
    гудамжны байдаг л эгэл нэгэн жолооч том хүний морь уядгынхаа ачаар ГАВЬЯАТ тээвэрчин цохьчихов. Гавьяатууд дуусаад одоо эгэл иргдээ гавьяат өгч эхлэв
  • kkk 2018-12-31 06:16:08
    Манай хошин шогийнхон өөрсдөө шог шүү дээ. Ямар ч логик, хүмүүжлийн талын асуудал байхгүй. Хамгийн шог нь нийгэмд байгаа өнгөтэй өөдтэйг нь заримдаа шоглох юм
  • Bor 2018-12-31 05:32:31
    Ene alia marzanguud tatvar tuldug uu bayalag buteedeg uu?
  • зочин 2018-12-31 04:40:09
    Шинэ оны босгон дээр шагнал нэг нь аваа л биз. Юундаа ингэж бухимдана вэ? Өөрсдийнхөө л ажлыг сайн хий л дээ.
  • Од 2018-12-31 04:12:06
    Та нар чадахгүй бол хохь нь, ядаж ард түмэн танина
  • зочин 2018-12-31 04:11:46
    Өдөр бүр ТВ-ээр гарч байгаа нь яршигтай ч юм шиг болсон энэ хүнийг арай ч ингэж бичиж болохгүй байх аа, антаархаад аргаа барж байгаа мэт
    203.91.115.252
    Мэдэгдсэн Хариулах
  • Мөнх 2018-12-31 03:25:37
    Амьдралаа залгуулах гээд хошин шогт тоглож байгаа зөндөө олон жүжигчид байгаа ш дээ. Тэдний нэг нь л энэ хүн байхгүй юу даа.
  • бат 2018-12-31 03:23:53
    БАЯХОНГОР, ӨВӨРХАНГАЙД ТӨРСӨН БОЛ ТОЛГОЙГҮЙ ХҮНЧ ГАВЪЯАТ БОЛДОГ БОЛЖЭЭ.
  • sain uu 2018-12-31 02:28:53
    ene hoshin shogiin nohor arai dendenee boli l doo tenegtej bnaa hamgiin muug in hamgiin sain geed shagnahaar ene humuus bugdeeree l gaviyat bolmoor bgaash dee
  • !!! 2018-12-31 01:53:29
    bayrmagnain huwid Hoshin shogt togloj ooriigoo ger bulee tejeeh l ajlaal hiisen Uls tumend Gawyat boloh ajil hiisen uu gewel UGUI ! ter hooloo olj ideh l ajil n...
  • Zochin 2018-12-30 23:43:29
    Enend ogsnoos munksaikhand ni ogson ni deer tiim ih ogh geed bga ym bol
  • иргэн 2018-12-30 23:06:27
    Баярмагнай Баттулгын сурталчилгаанд явсныхаа шагналыг авч байна,Баянхонгорын ихэнх нөхөд нэр төр хөөгч, зусарч бялдууч, атаархагч матаасчин хүмүүс бас болоогүй ...
  • Зочин 2018-12-30 21:07:29
    Драмын урлагт 30-40 зүтгээд аваагүй шагналыг хошин урлаг дотроо хамгийн муу Баярмагнай авлаа Баттулга ерөнхийлөгч боловсрол дутмаг учир өөртэйгөө адилхан хүнийг...
  • sagnal abah gej yah gej hosyyraad bna be 2018-12-30 17:12:56
    ygyi ee!!!jujigchin hyn gedeg ajilaan hiihees nemj sagnal badag baih ychirgyi ee!!!German pranzad hosin sogchid zendee bna!ted edentei adilgyi bas sagnal abdagr...
  • багш  2018-12-30 16:39:44
    Хийх ёстой ажлаа л хийж байгаа шдээ. Хүн болгон хошин шогийн жүжигчин байж чадахгүй. Хүний жүжиглэх авьяас гэдэг чинь басл ажил шүү дээ. Би бол зүйтэй гэж бодож...
  • иргэн 2018-12-30 15:07:50
    Жүжигчид бүгд л авар ёстой биздээ.Энэ жүжигчины ажил ѳдѳр бүхэн наадаж тоглож байдаг гоё ажил юмаа.Энэ тэндэхийн хүмүүсийг шоолоод доромжлоод л инээгээд гоё юм....
  • irggen 2018-12-30 15:02:18
    ene Getel gehvh hun yamar buduuleg hun be Bayarmagnaigin hudukmur awyasuuiiig uguisgedeg hen be uuruu yanarhu medremjteige haruukkqa da
  • зочин 2018-12-30 13:00:39
    Сайн жүжигчин шүү ирээдүй бол байна
  • зочин 2018-12-30 12:42:08
    хошин урлагийг ямар урлаг гэх вэ дээ, урлагийн бохир усны хоолой гэж нэрлэдэг шүү дээ,сонгодог урлагийнхны авч чадахгүй шагнаалыг марзаганасан,нүцгэлсэн хүмүүс ...
  • Зочин 2018-12-30 12:00:06
    Баянхонгорынхон нэгэндээ л гавьяат өгч дээ,Уг нь Ман-ын сонгуульд явдаг байсан санах юм одоо ч өртэй боллоо доо зүтгээд л байж дээ.
  • зочин 2018-12-30 10:59:14
    энэ төрөл бол муухан дүрэм журмаас илүү хүмүүжлийн ач холбогдолтой гэж бодогддог харин жүжигчин залуу бол өнөөгийн жишгээр бол яахавдээ байдаг л
  • GAVIYAT Bayarmaa SALTAA BAITSAAH GAZARAA 2018-12-30 10:49:51
    GAVIYAT BAYARMAA SALTAA BAITSAAH GAZART OCHIJ SALTAAGAA BAITSAALGAV..
  • GAVIYAT Bayarmaa Angli hel sursan n' 2018-12-30 10:30:10
    Bayarmaa: Tin ton gong kui go qo si ba ga qun gig si ko.... Argagui dee, hugshin hun: Angliar arav hurtel: one two tree lip tip sip tin gon kin lip bai... GEE
  • зочин 2018-12-30 10:04:09
    за одоо яая гэхэв дээ уе уеийн еренхийлегчид л ийм утгагуй юм хийж ирсэн енее хузуугуй хуртэл зарим хунд зоригийг алсан гэж баатар цол еглее л гэцгээдэг биз дээ...
  • Uul 2018-12-30 09:55:24
    ГАВЪЯАГҮЙ ГАВЪЯАТ БАЯРМАГНАЙ,,,,,,,
  • САНАЛ 2018-12-30 09:18:26
    НЭГ зүйлийг ойлгохгүй юм. ТЭТГЭВЭРТ гарсан хүнд өндөр алдар цол өгөх ёстой юу?
    • zochin 2018-12-30 19:31:40
      САНАЛ тэнэгтээд бай. Харин ч тэтгэвэрт гарсан улс чинь хэдхэн жил дуулаад гавъяат авч байгаа улстай адилгүй, насаараа хөдөлмөрлөсөн, хийдгээ хийчихсэн улс.
  • зочин 2018-12-30 09:06:27
    Ардчиллын үед л төрийн шагналуудын үнэ цэнэ шалдаа унаж бүр эрх мэдэлтэй нэг нь хөдөө орон нутагт явахдаа арай л Сүхбаатарын одон авч явахгүй байх шиг байна.
  • зочин  2018-12-30 08:39:37
    дэлхийн хэмжээний урлаг соёлыг мэдэхгүй хүн өгч байгаа биз дээ
  • 001 2018-12-30 08:00:19
    Яг тийм шүү, дээр нь олсон орлогоосоо татвараа төлдөг үү гээд л шалгаж байж гавъяа шагналаа өгмөөр юм.
  • Бат 2018-12-30 07:37:24
    Яагаад болохгүй гэж өгсөн л бол боллоо одоо нөгөө тамын тогооны үлгэрээ одоо жаргаа