С.Сарантуяа: “Гэгээн Муза”-2014 наадамд хөндлөнгийн шүүгчдийн баг ажиллана
Жил бүрийн гуравдугаар сарын 27-нд буюу “Олон улсын театрын өдөр”-өөр зохион байгуулдаг байсан драмын урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадам энэ жил тавдугаар сарын 19-нд зохион байгуулагдахаар болсон билээ. Сонгодог урлагт хайртай хэн бүхний хүсэн хүлээдэг энэхүү наадам жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсаар энэ жил 11 дэх жилтэйгээ золгож байна.  Жил ирэх бүр наадмын чанар чангсаа хамрах хүрээг сайжруулахаар хичээн ажиллаж буйгаа зохион байгуулагчид дуулгадаг. Гэвч үзэгчдийн хувьд наадмын цар хүрээ цомхон байна хэмээн шүүмжилдэг. Түүнчлэн наадмын шүүлтийн тал дээр байнгын шүүмжлэл гардаг. Томоохон шагналуудаа УДЭТ-ынхан өөрсдөө хувааж аваад орон нутгийн театрынханыг ялгадаг хэмээх яриа шагнал гардуулах ёслолын дараа их гардаг. Ямартай ч энэ жилийн наадмын тов зарлагдаж наадмын зохион байгуулагчид аль хэдийн бэлтгэл ажилдаа оржээ. Ингээд “Гэгээн Муза 2014” наадмын талаар  МУ-ын Ардын жүжигчин С.Сарантуяатай цөөн хором ярилцлаа.

Сайн байна уу ? “Гэгээн Муза” наадмын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
Сайн, наадмын бэлтгэл ажил ерөнхийдөө хийгдэж л байна. Бэлтгэл ажлыг хугацаандаа амжиж дуусгахаар төлөвлөөд ажиллаж байгаа.

Шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулвал, хөндлөнгийн шүүгчид байгаа гэсэн энэ талаар?
Манай наадмын шүүгчид бол ерөнхийдөө монголдоо хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй, авьяас чадвартай уран бүтээлчид байдаг. Нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй. Энэ жилийн хувьд хөндлөнгийн шүүгчид байгаа. Тэдгээр нь ерөнхий шүүгчидтэй адил бүх уран бүтээлийг үзэж нэр дэвшиж буй уран бүтээлчдийг үнэлэнэ. Гэгээн Муза наадамд  ССАЖЯ-ны сайдын нэрэмжит шилдэг залуу жүжигчний шагнал гэж байдаг. Хөндлөнгийн шүүгчид энэ шагналын эзнийг тодруулах учиртай. Тэд энэ шагналд нэр дэвшиж буй бүх жүжигчдийн жүжгийг үзэж өөрсдийн үнэлэлт дүгнэлтээ өгөх юм. Мөн энэ жилээс эхлэн орон нутгийн театрын төлөөллийг ч мөн шүүгчдийн бүрэлдэхүүнд оруулахаар болсон.

Сүүлийн хоёр жил энэхүү наадмыг олон улсын төвшинд зохион байгуулж байгаа. Энэ жил ямар, ямар улсаас хичнээн уран бүтээлчид ирж оролцох вэ?
Манай наадмыг  зорьж ирэх уран бүтээлчдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа.  Энэ жилийн тухайд Египет, АНУ, Серби, ӨМӨЗО зэрэг улсын уран бүтээлчид хүрэлцэн ирж оролцохоор болсон. Мөн шүүгчдийн бүрэлдэхүүнд орж ажиллана.

Тэгвэл хөдөө орон нутгаас хичнээн уран бүтээлчид оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн. бэ?
Бид наадмын товоо зарласнаас хойш орон нутгийн театрын уран бүтээлчдийн мэдүүлгийг авч эхэлдэг. Энэ жил хэд хэдэн театрын уран бүтээлчид мэдүүлгээ ирүүлээд байна. Тухайлбал Дорнод аймгийн хөгжимт драмын театр “Ван хүний үр” дуулалт жүжгийн төрөлд өрсөлдөж байна. Мөн хүүхдийн жүжгийн гээд хэд хэдэн орон нутгийн театрууд өрсөлдөж байгаа.

Хоёрдугаар шатанд хичнээн уран бүтээл шалгараад байгаа вэ?
Наадмын хоёрдугаар шатанд нийт 21 бүтээл шалгарсан. Энэ жүжгүүдийн шалгаруулалтыг шүүгчдийн бүрэлдэхүүн тавдугаар сарын 12-18-ны өдрүүдэд үзэж, шүүлтээ явуулна. Ингээд 19-ны өдөр Улаан хивсний ёслолоо хийж шагнал гардуулах үйл ажиллагаа болно.
Ярилцсанд баярлалаа

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkk 2014-05-10 16:57:33
    saraa chi urlagiig zoosnii nyheer harhaa bolio ungursun jil hyydee saya tugrug ugyylee biz dee. yamar umnii chin hundlungiin shuugch
  • zochin 2014-05-10 16:52:54
    gegeen muza jil ereh tusam ulam muudsaar odoo byr oroltsoh hyngyi bolhooroo selenge aimgiin chuulgiig guij oruulj baigaa gel yy arihchin bayartsaihan arai l ert ongirson yavsan