Шинэ жилийн цэнгүүн боллоо
Он солигдох мөчийг Нийслэлчүүд Сүхбаатарын талбайдаа угтдаг уламжлалтай билээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн баярын цэнгүүн төв талбайд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн баярын цэнгүүнд Хүүхэлдэйн театр, УДБЭТ-ын уран бүтээлчид, “Драм 3” хамтлаг, Нюанс хамтлаг, Увертюра зэрэг олон хамтлаг дуучид оролцож уран бүтээлээсээ толилуулж нийслэлчүүддээ шинэ оны бэлэг барилаа.

Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн болон эрүүл мэнд, онцгой байдал, түргэн тусламж, цагдаагийн байгууллагад ажилладаг байгууллагын аварга, оны шилдэг ажилтнууд төдийгүй эрхэлсэн салбартаа амжилт гарган нийслэл Улаанбаатар хот, Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн урлаг спортын гавьяа байгуулсан Нийслэлийн иргэд оролцлоо. Айлчлын ирж буй шинэ оноо нийслэлийн Төв талбайдаа угтахаар олон иргэд хүрэлцэн ирсэн байлаа.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан  талбайд цугласан болон цэнхэр дэлгэцээ үзэн суугаа нийслэлчүүддээ хандан хэлсэн үгэндээ “Цагийн зүү 12-ыг зааж, Та бидний ажил, амьдрал бас нэгэн шинэ хуудас нээгдлээ. Он солигдох энэ цаг мөчийг хамтдаа өнгөрүүлж буй нийслэлчүүд Та бүхэндээ шинэ оны халуун мэнд өргөн дэвшүүлье. Аливаа ажлыг хийхдээ ЦАГ ХУГАЦААГ МАРГААШ ГЭЖ ХОЙШ ТАВИЛГҮЙ,  БЭРХИЙГ СӨРЖ, БОЛОМЖИЙГ АШИГЛАЖ, БҮТЭЭЛЧ ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛАХЫГ НИЙТ НИЙСЛЭЛЧҮҮДЭЭ, иргэд оршин суугчиддаа  уриалах байна.   

Айлчлан ирж буй шинэ ондоо нийслэлийн иргэд, оршин суугчид төдийгүй нийт Монгол түмэн минь төрт ёсоо дээдэлж, үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж, түмэн олноороо хөгжилд тэмүүлж, хүн бүр амжилт бүтээлээр арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд хүргэе” гэв.

Цэнгүүний аюулгүй байдлыг хангаж ажиллахаар нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар зэрэг олон байгууллага бэлэн байдалд ажиллалаа.

Он солигдох мөчийг нийслэлийн удирдлагууд нийслэлчүүдийнхээ хамтаар төв талбайдаа ёслолын буудлага буудлагыг сонирхож 2019 оноо угтлаа.









Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • болд 2019-01-02 01:15:08
    Ингэж цуглардаг шигээ өөрсдийн эрүүл мэнд, эрх чөлөөнийхөө төлөө жагсдагч болоосой.
    103.111.68.3
    Мэдэгдсэн Хариулах
  • UB 2019-01-01 07:43:25
    Naadhaa odoo bolildoo utaanaasaa huduunihnuusuu salchaad naad bayaraa hiildee malnuud ochson humuus n bugd huduunuus durven irsen tsagaach orkuud bgaadaa
    64.119.23.57
    Мэдэгдсэн Хариулах