Эбола вирусын тархалтыг зогсооход санхүүгийн хүндрэл гарч болзошгүй
НҮБ-ын  Эбола вирусын асуудал хариуцсан тусгай үүргийн зохицуулагч Дэвид Набаро эбола вирусын дэгдэлтийг зогсооход 600 сая доллар шаардлагатай байгаа тухай Пүрэв гаригт Reuters агентлагийн сурвалжлагчид өгсөн ярилцлагдаа дурьджээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-аас гаргасан тооцооноос  даруй 100 наруй саяар илүү байгаа юм.
АНУ-ын эрүүл мэндийн яамны мэдэгдснээр вирусын эсрэг вакцин гаргах судалгааны ажилд 42,3 сая доллар зарцуулаад байгаа бөгөөд вакцин гаргах ажиллагаа одоо туршилтын шатандаа орсон.
Канад улс эбола вирусын вакциныг гаргаж авсан бөгөөд эхний ээлжийг ДЭМБ-д нийлүүлэхэд бэлэн болсон тухай тус улсын ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Шон Аптон мэдэгдсэн бөгөөд тээвэрлэлтийн асуудлыг онцгойлон анхаарах хэрэгтэй гэжээ. Учир нь Канад эмч нарын бутээсэн вакцинийг хэрэглэх хүртэл нь хөргөлттэй саванд хадагалах ёстой бөгөөд хадгалалтын горим алдагдсан тохиолдолд вакцины чанар алдагдах юм байна.
Эбола вирусын халдвар анх Гвиней улсад гарч Сьерра Леон, Либер, Нигер болон Конго улсуудад тархаад байгаа бөгөөд ДЭМБ-аас гаргасан сүүлийн мэдээгээр 1900 гаруй хүн амь насаа алдаад байгаа бол халдвар авсан иргэдийн тоо 3500 орчим байна.  

Uno
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.