Халхгол суманд шүлхий гарчээ
Дорнод аймгийн Халхгол суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ.

Тодруулбал, Халхгол сумын Ялалт багийн нутаг Дунд шавар гэдэг газар 4 малчин өрхийн 81 толгой үхэрт гоц халдварт шүлхий өвчин оношлогдож, аймгийн Мал эмнэлгийн газраас тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм байна. 

Иймд Халхгол сум болон тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "Петро чайна Дачин тамсаг" компанийн газрын тосны 19, 21 дүгээр талбай зэрэг бүс нутагт зорчихгүй байх, малын шилжилт хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хоригложээ.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine