Уран зохиолын өдрүүд эхэллээ
Монголын зохиолчдын эвлэл хэмээх их айл энэ жил 90 насныхаа ойтой золгож байна. Ойд зориулан олон арга хэмжээ зохион байгуулах талаар өчигдөр зохиолч, яруу найрагчид мэдээлэл хийсэн юм.

Ойн хүрээнд уран зохиолын өдрүүд энэ долоо хоногт эхэлсэн байна.  Тухайлбал, "Бадрангуй урлаг" ТББ-аас шинэ оны босгон дээр баринтагласан "Чингисийн Монголын тэнгэрлэг зохиолчид” номынхоо дээжийг Зохиолчдын эвлэлийн удирдлагуудад гардуулан өгчээ.

Мөн энэ өдөр ойн хүрээнд санаачилж, хэрэгжүүлэх ажлын талаар тус эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав, гүйцэтгэх захирал М.Саруулдалай, МЗЭ-ийн яруу найргийн Үндэсний төвийн тэргүүн Ж.Баяржаргал мэдээлэл өгсөн юм.

“Болор цом”-ын эзэн Ж.Баяржаргал "Монголын зохиолчдын эвлэлийн ой энэ сарын 9-нд тохиож байна. Энэ сарын 5-нд Говьсүмбэр аймагт "Болор цом" наадам болно. Энэ жил Тува, Өвөрмонгол, дээд Монголын зохиолчдын байгууллагаас төлөөлөл ирнэ.

Энэ баасан гаригт “Их соёл Их үндэс” хөтөлбөрийн хүрээнд Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн нэрэмжит уран үгсийн нэгдсэн чуулган Говьсүмбэр аймгийн төвд зохион байгуулагдана.

Үүнд ахмад, дунд, залуу үеийн 15 зохиолч, яруу найрагч оролцох юм. Үүнд, Монгол Улсын Ардын уран зохиолч  СГЗ Т.Галсан, МУ-ын СГЗ А.Төмөр-Очир, МУ-ын Төрийн шагналт Ц.Бавуудорж, МУ-ын СГЗ Г.Аюурзана, МУ-ын СГЗ Ш.Гүрбазар, СГЗ Б.Догмид нар уран үгсийн чуулганаа уншина. Энэ бол уншигч, зохиолчыг  уулзуулах хамгийн том арга хэмжээний нэг болоод байна" гэв.

Энэ жил 39 дэх удаагаа зохиогдож буй "Болор цом" наадамд оролцох шилдэг 27 найрагчийн нэрс тодорсон бөгөөд 17 нь Монголын зохиолчдын эвлэлийн шагналтан байгаа аж. Наадамд оролцохоор 147 бүтээл иржээ.
 
МЗЭ-90 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагааны хөтөлбөр

2019-01-03

14:00 “Яруу найрагчдын хөрөг-2019” уран зургийн үзэсгэлэн /Монголын Урчуудын Эвлэлийн “Best Art” галарей/

2019-01-04

08:00 “Уран үгсийн чуулган”-д оролцох зохиолчид Улаанбаатараас хөдлөх 12:00 “Уран үгсийн чуулган” Баянтал суманд

14:00 “Уран үгсийн чуулган” Шивээговь суманд болно.

18:00 Говьсумбэр аймагт “Уран үгсийн нэгдсэн чуулган “Боржигон” театрт 19:00 “Номтой галт тэрэг” хөтөлбөрийн нээлт /Улаанбаатар төмөр зам вокзал/

21:00 “Болор цом-36”-д оролцох яруу найрагчид Говьсүмбэр рүү хөдөлнө.

2019-01-05

09:00 МЗЭ-ийн удирдлага, “Болор цом”-д оролцох найрагчдыг аймгийн ЗДТГ тосч авах,

11:40 “Болор цом-36” наадмын нээлт

18:00 “Болор цом”-ын хаалт

19:00 Говьсүмбэр аймгийн Засаг даргын хүлээн авалт

24:00 Галт тэрэг хөдлөх /01,06-ны 07:00 Улаанбаатарт ирэх/

2019-01-07

18:00 Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд-2018” наадмын ёслолын ажиллагаа /Гадаад Харилцааны Яам/

2019-01-08

14:00 “Монголын шинэ үеийн уран зохиолын өнөөгийн төлөв, ирээдүйн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал /МУИС-ийн номын сан/

18:00 Богино өгүүллэгийн “Утгын чимэг-2018” наадам /Монголын Хүүхдийн Ордон/

2019-01-09

13:00 Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөх ёслол, Чингис хаан, Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх,

14:00 “Монголын Зохиолчид -90” гэрэл зургийн үзэсгэлэн,

Номын чимэг зургийн үзэсгэлэн /Хүүхдийн номын ордон/

15:00 “Монголын Зохиолчдын Эвлэл-90”баярын хурал, хүндэтгэлийн концерт /УлсынДуурь Бүжгийн Эрдмийн Театр/

19:00 “МЗЭ 90” хүндэтгэлийн хүлээн авалт /Улаанбаатар ресторан/ болно.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-01-03 04:33:22
    Галсан,Бавуудорж 2-оос өөр юм алга байх шив. Хэний гөлөг түрүүлж,зудгаа тарих бол.