Малаар баян улс орон минь махны хомсдолд орж эхэллээ
Монголчууд юугаар баян бэ гэвэл малаар баян гэж хэлнэ. 70 гаруй сая толгой малтай монголчууд махаа худалдаж авч идэж чадахгүйд тулав. Дэнжийн мянга болон томоохон худалдааны төвүүдэд мах үнэтэй байна. Одоо Цагаан сараар үнэ нь бүр тэнгэрт тулна. Адуу болон ямааны мах бүр олдохгүй байгаа юм. Учир нь Хятадууд их хэмжээний мах худалдаж авч нөөцөлж байгаа гэх юм билээ. 2050 он гэхэд монголчуудыг махны хэрэглээгүй болгох Хятадын бодлого яваад байна ч гэж хардаж эхлэв.

Махны эрэлт нийлүүлэлтийг анхаарч байхгүй бол 60, 70 сая малтай л гээд байдаг нэг л өдөр Орос, Хятадаас махаа авдаг болох вий дээ гэсэн айдас болгоомжлол төрж эхлэв. 21 аймагт гадныхан мах нийлүүлэлт, худалдан авалт хийгээд байна.

Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат "Хятадууд намар мал тарган үед нядалсан махыг түүчихдэг болжээ. Хууль бус худалдаа хөгжсөн байна. Бүр тодруулбал, жуулчны визтэй Хятадуудын хууль бус махны худалдаа хөгжчихлөө. Хуулийн байгууллагууд анхаарахгүй бол жилээс жилд энэ байдал  зах хязгааргүй нэмэгдэж байна. Махны үнэ түүхэн рекорд тогтоон өссөөр байна" гэж ярьжээ.

Ийнхүү махны үнэ тэнгэрт хадна гээч болов. Үхрийн нэг кг мах 10000 төгрөг болсон байна, арай ч дээ. Цагаан сар дөхөх тусам үнэ нь өсөх нь тодорхой.

Махаа Хятад руу гаргахыг зогсоож өгнө үү, Ерөнхий сайдаа

Иргэн А.Дулмаа "Өчигдөр Хархорин зах дээр мах авах гээд очтол лангуун дээр нь гуяаны ясгүй мах бараг алга. Үнийг нь асуусан 12 мянга гэв. Худалдагчид хэдэн хатуу үг хэлсэн чинь Цагаан сар дөхөхөөр 20 мянга болох байлгүй дээ гэлээ. Харин өлгүүрт нь 5 10 үхрийн гуяа өлгөөтэй байна. Түүнийгээ зарах болоогүй гэнэ. Би хэсэг хугацааны дараа эргээд орсон чинь монгол хүүхэн дагуулсан хятад иргэн хамгийн тарганаас нь тэрэг дээр тавиулаад аваад явж байв. Бид ер нь Эрээнд байгаа юмуу эх орондоо байгаа билүү гэж тэр зуур бодож сэтгэлээр уналаа. Ерөнхий сайдаа та махаа Хятад руу гаргахыг бүр мөсөн зогсоож эсвэл өндөр татвар, хяналтын дор гаргах шийдвэр гаргаж өгнө үү. Махаа авч идэж чадахгүй болчихвол бид чинь одоо яаж амьдрах болж байна даа" гэж ярьсан байна.
 
Махны салбарт сэтгэл эмзэглүүлэм үйл явц өрнөж байна

Хүнсний технологич Г.Цэрэндулам "1999 оноос хойш Монголын мах махан бүтээгдэхүүний салбарт үйл ажиллагаа явуулж буй жирийн мэргэжилтний хувьд нүдэнд харагдаж, сэтгэл эмзэглүүлж буй зүйлсийн тухай өөрийн бодлоо бичлээ. "Хүчит Шонхор" зах дээр өнөөдөр бүтэн гулууз үхрийн махны үнэ 7500 төгрөг байна. Яагаад урьд жилүүдэд 4500 төгрөг байсан үнэ гэнэт өсчихөв. За үнэ дүүрч гэхэд олдоц муу байх жишээтэй. 2019 оны хавар жижиг гуанз цайны газраас эхлээд өндөр зэрэглэлийн бүх рестораны хоолны үнэ өснө. Жирийн 3-4 ам бүлтэй айл сард 250.000 төгрөг маханд зарцуулдаг байсан бол одоо 400.000 төгрөг төлнө. Бүтэн гулууз үхрийн мах гэхээр их хэмжээтэй сонсогдож магадгүй. Яс, бүлх, шөрмөс, булчирхай гэх мэт 30% нь хаягдал болдог. Энэ бүхэн юунаас болчихов оо.

Монгол хүн эх орондоо ая тухтай амар тайван ажиллаж хөдөлмөрлөн, эрүүл хүнсээр хангагдах учиртай. Манжийн дарлалын үед ч өлсгөлөн гэдэг зүйлийг үзэлгүй, буянт мал сүргийнхээ хүчинд өнөөдрийн зэрэгт хүрсэн Монгол түмний минь хувьд нэгэн шинэ сорилт тулан ирлээ. Ер бусын тэсвэр тэвчээртэй ард түмэн гэж гайхагддаг Монгол хүний хамгийн амин чухал хэрэгцээ бол мах, гурил. Энэ л хэрэгцээ нь хангагдсан байхад улстөр хямарч, төр сүйрч байсан ч бид тоодоггүй. Гэтэл татвар төлөгч, хөдөлмөр эрхлэгчдийн орлогыг хуу хамагч өнөөх аюултай бирд төр нь энэ салбарууд руу "шунаглан дайрлаа". Өөрийн мэдэх махны салбарт өрнөж буй үйл явцыг товч сонирхуулъя.

Монгол Улсын мал сүргийн тоо жилээс жилд өсч 2017 оны жилийн эцсийн тооллогоор 66 сая толгойд хүрсэн. 2018 оны мал тооллого одоо ид явагдаж байна. Сүүлийн 5 жилийн статистик судалгаа харахад Монголчууд бид жилд 10-12 сая толгой малыг мал аж ахуйгаас хүнсэнд нийлүүлсэн байна. Хүнсэнд бэлтгэсэн малын тоог нийт малын тоонд харьцуулахад хонь 23%-ийг, ямаа 21%-ийг, үхэр 16%-ийг, адуу 10%-ийг, тэмээ 7%-ийг тус тус эзэлдэг. Мал аж ахуйд хэрэгжүүлж буй мал сүргийн товарлаг байдлыг өсгөх үүднээс хонь, ямаан сүргийн 25-аас доошгүй хувийг, үхэр, адуун сүргийн 15-аас ихгүй хувийг, тэмээн сүргийн 3-аас ихгүй хувийг тус тус хүнсэнд хэрэглэх бодлогыг хэрэгжүүлдэг юм.

ХХААХҮЯ-наас өгч буй тоон мэдээллээр жилд экспортлох махны тоо хязгаартай. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн баталсаны дагуу жилд:

- Хонь 3.412.400 толгой буюу маханд шилжүүлсэнээр 61.4 мян.тонн,

- Ямаа 3.132.900 толгой буюу маханд шилжүүлсэнээр 47.0 мян.тонн,

- Үхэр 214.200 толгой буюу маханд шилжүүлсэнээр 27.9 мян.тонн,

- Адуу 291.000 толгой буюу маханд шилжүүлсэнээр 43.6 мян.тонныг тус тус экспортонд гаргаж байна.

Гэхдээ үүгээр зогссонгүй. Засгийн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлыг үндэсний зөвлөлийн хурлаар 2017-2018 онд хонь, ямааны махны экспортын тоо, хэмжээнд хязгаар тогтоохгүйгээр тус тус шийдвэрлэж орхисон.

Тоо баримтаас харахад мах гадагшаа улс орон луу худалдах маш ашигтай. "Малчид мөнгөжин, зах зээл тэлж байна" хэмээн төр мэдэгдэнэ.

Гэвч бодит байдал тэс ондоо буйг энэ салбарын компаниудын үйл ажиллагаа, дотоодын худалдааны зах зээл харуулж эхэлсэн. Одоо махны чиглэлийн компани бүр Хятад Улс руу экспорт хийхээр ХХААХҮЯ, МХЕГ /мэргэжлийн хяналт/, ГЕГ /гааль/-ыг тойглох болов. Валютын орлого огцом олдог бизнес тул улстөрчид ч компани байгуулан олноор орж эхлэв. Малын өвчин тасралтгүй гардаг тул Европын холбоо, Япон гэх мэт 3-дагч улс орнуудад экспорт эрс бага. Энэ бүх таатай боломж дээр Хятад бизнесмэн, Хятадтай хамтарсан компаниуд хөдөлж эхэлсэн. Тэд маш богино хугацаанд Монголын махны салбарт ноёрхолоо тогтоож чадлаа. Хуучин хэдэн ченж нараа шүүмжилдэг байсан бол одоо экспорт нэрийн дор орон нутгийн махны худалдаа бүхэлдээ Хятадуудын гарт оров. Дотоодод махны зохиомол хомсдол бий болж үнэ эрс өслөө.

Өнөөдөр үхэр, адуу, хонины махны үнэ түүхэн рекорд тогтоон нэмэгдчихээд байхад санаа зовох хүн алга. Бүгд улстөрийн хэрүүл үзэн УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын талд хуваагджээ.

"Махны үнэ өсөх нь зах зээлийн жам", "Махны экспорт Монголын хөгжил" гэх мэтээр шүүмжлэх ухаантангууд олширсон. Гэвч тэдний хэн нь ч энэ салбарын ард өрнөж буй шударга бус тогтолцоог хэлж, ярьдаггүй. Мөн мэдэхийг ч хүсдэггүй. Нэгэн үеээ бодвол Монголд үхэр өсгөдөг фермүүд бий болсон. Монгол хүний хамгийн амин чухал хэрэгцээ бол үхрийн мах тул олонхи иргэд талархдаг. Гэвч энэ тансаг зэрэглэлийн чанартай мах дотоодын зах зээл буюу жирийн иргэдэд очдоггүй. Тун бага хэмжээгээр тансаг зэрэглэлийн ресторан, хувь иргэдэд худалдаалагдана. Их хэмжээгээр зах зээлд нийлүүлэх боломж нь ч хязгаарлагдмал. Бүтэн 2 жил арчилан өсгөж байж 1 сайн махны чиглэлийн тарган үхэр бий болдог болохоор аргагүй. Ийм байхад ард түмэн Монголын махны салбарын гадагшлах үйл явцад эмзэг хандах учиртай. Иргэдийн орлого буурч, компаниуд санхүүгийн сахилга батад шилжсэн өнөө цагт өргөн хэрэглээний гол бүтээгдэхүүн махны үнэ тогтвортой байх ёстой.

Манай сэхээтэн давхаргын цөөнгүй хэсэг "малын махны үнэ нэмэгдэх сайн. УБ хотын ажилгүй иргэд орон нутаг руугаа буцан явж мал маллах, ашиг орлого олох нөхцөл бүрдэнэ" гэж онолддог. Гэвч бодит байдал дээр "сард 1 сая төгрөгийн цалин өгөөд ачаалал даагаад ажилла" гэхэд ажилтан олдохгүй байна.

Халамжийн бодлого он удаан жил хэрэгжүүлсэний эмгэнэлтэй үр дүн. Хэрвээ махны экспортын замбараагүй бодлого үргэлжилсээр байвал Монгол орны хүнсэнд нийлүүлэх мал сүргийн тоо аюул дагуулах хэмжээнд очихоор байна. Дөрөвхөн сая үхэр сүрэгтэй мөртлөө экспорт хийн таахалздаг, махны дотоодын хэрэглээгээ хямруулчихаад валютын орлого гэж суудаг орон хэд байдаг бол. 2018 оны намар "өвлийн идэш", "мах бэлтгэл"-ээр орон нутгийг зорьсон хүмүүс "ажигласан" гэдэгт итгэлтэй байна.

Монгол орчуулагч дагуулсан Хятад бизнес эрхлэгчид 60 тонны автомашинтай аймаг, сум бүрт оччихсон аль өнгөтэй, өөдтэй гэсэн мах бүрийг сорчлон түүж хадгалсан, экспорт хийн гаргасан. Түүхий мах хилээр гаргах квоттой тул том том саванд гал өрдөн "чанасан мах" мэт өнгө хувиргаад л хил гаргах болсон. Энэ гажиг бизнес дотоодын зах зээлд хомсдол мөн огцом үнэ өсөх уршиг авчирлаа.

Ингээд бодлогогүй, замбараагүй гадагшаа гаргаад, гаргах ч гэж дээ Хятадууд өөрсдөө ирээд аваад байвал Монголын жирийн иргэдийн таваг хоолны үнэ л нэмэгдэхээс өөр үр дүн үгүй мэт санагдана" гэж махны салбарт өрнөж байгаа үйл явцыг үнэн бодитоор бичжээ.
 

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-01-05 13:05:52
    Heden chenjuudiig baihgui bolgoh heregt hotiin tovd malchid mahaa zardag bol ingehgui. Hel am hiij bga humuus chenjuud. Malgui mongol hun hovor usuj l bwal sain...
  • bold 2019-01-05 09:55:08
    Xvrelsyx diilsen tsagt Mongolchyydiin amidral jigderne. Xyjaa Enxbold bgaa tsagt xyjaadaa vilchilne.70 say maltai 3sayxan xvn amtai yls arai ch dee!!!!
  • монгол 2019-01-05 08:48:46
    Махны татварыг л нэмчих л дээ. Асуудаогүй ш дээ.
  • Малчид мөнгөтэй болог 2019-01-05 08:40:00
    Сайн сайн
  • харин сайн бна 2019-01-05 08:38:03
    хятадууд мах сайн аваад мал малчид мөнгөтэй орлоготой болж бна.хотынхныг үнэгүй махаар хангах албагүй.мах 6000-10000 байхад болно
  • irgen 2019-01-05 01:35:42
    mahaa tohiriilj idej bid eruul bn mah idehgui gedgiig demjihgui ee yamar mal bish honinii mah uurag uhriin mah tumurtai aduuni mah uwliin tsagt aduuni mah
  • Нэргүй 2019-01-04 23:42:24
    Монголчуудын махны хэрэглээ хэт их шдээ. Амьтны хүүр биедээ хадгалж явах нь хамаг өвчний эхлэл. Цагаан хоолтон болцгооё. Ногооны үнэ хямд байгаа шүү.
  • zochin 2019-01-04 18:19:15
    uxer mongolchuud uxej baival taarsan yum tupd baigaa yumuudaa bugdii ni xalaad shinechlel xii erunxiilugchiin zasaglaL togtoo amidrai chin doroitvol xoxi chin ...
  • Jd 2019-01-04 11:53:29
    Mahaa baga iddeg bolohgui yu daa avch chadahgui bga bol naad heden malchid chini jaahan mungujig l de mal mah hyamd unetei bga bolohoor l huduunii hed chini hot...
  • Irgediin tuluulul 2019-01-04 10:03:14
    mah bodit unendee hurch bna. ygd mgl maliin mah gahai tahianaas hyamd baih estoi gj
  • Иргэн 2019-01-04 09:51:21
    Манай малчид уул нь баяжиж, баярлаж байгаа л даа. Төрийн Зохицуулалт гэхдээ хэрэгтэй болсон юм байна.
  • Po 2019-01-04 09:00:49
    Mah magnag bolj ymaa ymband orloo yahuu odoo
  • zochin 2019-01-04 08:04:33
    hileer mahaa ogt gargahgui baih heregtei,hil gaaliingan l mash sain baih estoi,ted huuvildaj hileer gargah bolomj burduulsnees muusain hyataduud davarch bna
  • ТИЙМ байхаа махны өссөн б,на 2019-01-04 07:24:24
    Энэ чинь М, ЭНХБОЛДОД БИШ У,ХУРЭЛСҮХЭД ХАМААРАХ АЖИЛ БИЗ ДЭЭ,
  • zochin 2019-01-04 07:03:26
    Ene hurdaaraa bol 3 aas 5 jiliin daraa mongol hun mah idehgui malgui bolj monngolchuud ulsuj uhne.
  • зөрүү 2019-01-04 06:44:42
    Угаасаа Орос Хятад хоёр талаас мэрсээр Монгол дуусна. Үгүй гэвэл хувьсгал хийх хэрэгтэй. Гэхдээ энэ мөрөөдөл. Монгол ирээдүйгүй
  • ?!?!? 2019-01-04 06:34:09
    66 сая малтай, 3 сая хүн амтай улсад махыг яаж дефицит болгож чадаж байгаа "туршлагыг" нь судалмаар!!! Төр засаг огт байхгүй бол арай дээр ч юм шиг!!!
  •  2019-01-04 06:30:28
    хавар малаа, махаа хятадуудаас хэд нугарсан үнээр авна даа. Энхболд хятад ахан дүүсээ аваад дэлхийгээс зайлж үзсэн байгаараа.
  • Хо 2019-01-04 06:07:01
    Лаларын хөдөөниихөн зуд байгалиин юм болуул хотынхноос хандив хотын хэдэн ядуу айлуудад мах сүү ө асрамжиин газар хэдэн үхэр өгч байхыг амьдралдааа харсангүй шу...
  • zochin 2019-01-04 05:56:21
    toollogo ni hudlaa yag tolvol tal ni bhgui bgaa shuudee zeel avah gej hudlaa too ugdug bizdee
  • Sonnen 2019-01-04 05:08:18
    Экспортыг дэмжиж байна. 1. Бэлчээрийн даац хэтэрсэн. 2. Махны илчлэг чанар ихтэйгээс таргалалт ихэссэн. 3. Махны үнэ хямд байгаагаас малчид цагаачилдаг
  • zochin 2019-01-04 05:06:34
    Ингэж байхаар хөдөө гарч мал маллах хэрэгтэй шүү дээ. Тэгээд өөрийн хүссэнээр идэж болно шүү дээ. Заавал малчдыг үнэ багатай алдагдалтай махаа зар гэж шахах вэ....
  • irgen 2019-01-04 04:55:49
    Малчдад бол сайн л байгаа даа. Экспортлохгүй л бол үхлээ хатлаа гээд байсан биз дээ!
  • Zochin 2019-01-04 04:51:28
    Мөнгөтөй ажилтай хүн л махаа иднэ тэгэхүү. Махны үнэ өсвөл өвөл зунгуй гадаа гандаж хөдөө хөхөрч байгаа малчидад хэрэгтэй. Паартай байшинд амьдарч паалантай жо...
  • зочин 2019-01-04 04:48:04
    зах зээлийн жам шүү дээ. мал хувийн өмч. иргэд өөрсдөө өмчтэй буюу малтай бол. малчин авч цалинжуул, эсвэл өөрсдөө малла. хямралаасаа гарах болно.
  • Бат 2019-01-04 04:25:47
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
  • зочин 2019-01-04 04:18:52
    Төрийн бодлого зохицуулалт их хэрэгтэй байна.
  • иргэн 2019-01-04 04:04:19
    уих ын гишуун гхэлгуй билэгт мал махаа гадаадад гарга гээд хуцаад байсан явж явж хятадын гар хел л байсан юм бна даа ар монгол евер монголын хойноос урагшаа
  • зочин 2019-01-04 03:55:23
    Чоно борооноор гэдэг шиг сайдгүй, бодлогогүй үймэрч байх хооронд Монгол малын махны үнэ буёдын гарт орлоо шүү