Чөлөөт бөхийн УАШТ хойшилжээ
Монгол Улсын аварга шалгаруулах Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 42 дахь, эмэгтэйчүүдийн 18 дахь удаагийн тэмцээний тов хойшилжээ.

Уг нь жил бүрийн нэгдүгээр сард болдог энэхүү уламжлалт тэмцээн энэ оны зургадугаар сард зохион байгуулагдахаар болжээ.

Харин чөлөөт бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сард, залуучуудын улсын аварга дөрөвдүгээр сард тус тус болох аж. Мөн “Mongolia open” тэмцээн дөрөвдүгээр сарын эхээр болно.

Өнгөрсөн жил Орхон аймагт чөлөөт бөхийн улсын аваргын тэмцээн зохион байгуулагдаж байсан бол энэ жил Архангай аймаг, Багануур дүүргийн аль нэгэнд зохион байгуулагдахаар яригдаж байгаа тухай холбогдох албаныхан дуулгажээ.
Цаашид жил бүр орон нутагт улсын аваргын тэмцээнийг зохион байгуулахаар шийдсэн байна.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-02-12 06:16:55
    ulsiin shigsheegiinh dasgaljuulagch hooson tolgoitoi b.batzorig metiin yumnuud bhad bohchuud ni tsaashaa yawahuu
  • Үзэгч 2019-01-04 06:25:17
    Жүдо, чөлөөт бөхийн УАШТ-ийг давхцуулахгүй байх нь зөв дөө
  • зочин 2019-01-04 05:56:44
    үзэгчгүй спортын УАШТ хөдөө суманд болсон ч болно ш дээ, ер нь бөхийн залуу халаа энэ тэр нь тэнд л байгаа даа