ААН илгээгээгүй НӨАТ-ын баримтаа устгаад дахин оруулахыг зөвлөв
 НӨАТ-ын 2018 оны буцаан олголтыг энэ сараас эхлэн иргэн, аж ахуй нэгжид олгоно.

Ингэхийн тулд 2018 онд хийсэн худалдан авалтынхаа баримтыг 2019.01.08-ны өдрөөс өмнө бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас сануулсан. НӨАТ-ын буцаалт олгох хугацаа дөхсөн энэ өдрүүдэд “Ebarimt.mn”-д бүртгүүлсэн баримтын ихэнх нь “ААН илгээгүй” гэх тайлбартайгаар бүртгэгдэхгүй, буцаалт бодогдохгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

Тухайлбал, 2018 оны арванхоёрдугаар сарын сүүлийн өдрүүдэд бүртгүүлсэн ихэнх баримт “ААН илгээгүй” гэсэн төлөвтэй байгааг учирлаж, ААН-үүд татвараас зайлсхийх оролдлого хийж байна хэмээн шүүмжилж байна.
Тэгвэл ААН илгээгээгүй төлөв нэлээд олон шалтгаантай аж.

Нэгдүгээрт, үнэхээр тухайн аж ахуйн нэгж нь баримтаа нэгдсэн системд илгээгээгүй байдаг. Хэрэглэгч тухайн бараа бүтээгдэхүүний баримтыг 72 цагийн дотор QR кодоор уншуулахад бүртгэгдлээ гэж гарч ирсэн ч  "ААН илгээгээгүй" төлөвтэй байвал тухайн бай­гуул­лага мэдээллээ ирүү­лээгүй байна гэсэн үг.
 
Хоёрдугаарт, QR код уншигдах боломжгүй баримтыг гараар шивж оруулдаг. Гараар шивж оруулахад сугалааны эхний хоёр үсгийг буруу оруулах, арын найман орныг буруу бичсэн тохиолдолд "ААН илгээгээгүй" гэсэн төлөвт ордог байна.

Гуравдугаарт, Баримтаа бүртгүүлсэн мөртлөө бараагаа буцаачихдаг. Энэ тохиолдолд татвар төлөгч бизнес эрхлэгч барааг буцаасан гэдэг үүднээс буцаалтаар тэм­дэг­лэ­дэг. Үүнээс шалтгаа­лан баримт дээр нь ААН илгээгээгүй гэсэн төлөв үүсдэг. Тэгэхээр ААН илгээ­гээ­гүй гэсэн төлөвтэй барим­тыг нэгдүгээрт ebаrimt.mn сайтад сугалааны дугаараар шалгах, дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар /ДДТД/ шалгах гэсэн сонголтоос баримт тань байвал дахин дав­­таг­­даш­­гүй төлбөрийн дугаа­­раар оруулаад тухайн баримт маань илгээгдсэн, илгээгдээгүй гэсэн төлөв гарч ирдэг. Илгээгдсэн байвал таны баримт автоматаар уншигдаад бүртгэгдэнэ.

Сугалааны дугаар буруу байвал "ААН илгээгээгүй гэсэн төлөвөө" устгаад дахин төлбөрийн баримтаа оруулж болно гэсэн үг. Заавал дахин давтагдашгүй төлбөрийн дугаар буюу 35 оронтой тоог нь үнийн дүнтэй хамт хийснээр уг баримт засагдана. Түүнчлэн өмнөх сарын сугалааны дугаарыг нөхөж өгсөн тохиолдолд CI00000000 дугаартай баримт өгдөг. 

Уг баримтыг авсан тохиолдолд заавал дахин давтагдашгүй төлбөрийн дугаар болон үнийн дүнгээр бүртгүүлснээр баталгаажна. Тэгэхгүй бол QR код болон сугалааны дугаараар бүртгүүлсэн тохиолдолд ААН илгээгээгүй гэсэн төлөв гарч ирдэг болохыг Татварын ерөнхий газрын мэргэжилтэн зөвлөв.

О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ванга 2019-01-04 14:58:11
    баримтаа устгаад дахиж оруулна гэдгийг ойлгосонгүй.давтан оруулна гэсэн үг үү.
    150.129.143.20
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-01-04 13:20:15
    ЧИХДЭЭД НӨАТ баримтаа оруулаач. ихэнх нь таг дүлий оруулахгүй болоод л ийм төлөвт байгаа шүү дээ.
    150.129.143.145
    Мэдэгдсэн Хариулах