Хүнсний гол нэрийн барааны үнэ 2.3 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос хүнсний бүтээгдэхүүний үнийн судалгааныг гаргажээ. Энэ сарын 2-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.3 хувь, өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.4 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ

Хонины ястай махны үнэ өмнөх сараас 3.9, үхрийн ястай махны үнэ 3.4 хувь, үхрийн цул махны үнэ 3.0 хувь, ямааны ястай махны үнэ 6.2 хувь, адууны ястай махны үнэ 2.3 хувиар өсчээ. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.0 хувь, үхрийн ястай махны үнэ 0.7 хувь, ямааны ястай махны үнэ 2.7 хувиар өссөн бол үхрийн цул махны үнэ болон адууны ястай махны үнэ өөочлөлтгүй байна.

Энэ сарын 2-ны өдрийн байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6955 төгрөг, үхрийн /ястай/ мах 8580 төгрөг, үхрийн цул мах 10300 төгрөг, адууны /ястай/  мах 6525 төгрөг, ямааны /ястай/ мах 5650 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ

Гурилын үнэ өмнөх сар болон өмнөх сараас савласан дээдийн дээд гурилын үнэ 1.4 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ

Цагаан будаа, элсэн чихрийн үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ

Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнь 0.1 хувь, байцааны үнэ 1.7 хувиар өссөн бол, хүрэн манжингийн үнэ 1.4 хувиар буурчээ. Төмс болон сонгиний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногоос луувангийн үнэ 0.9 хувь, байцааны үнэ 1.4 хувиар өссөн бол бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна. 

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ

Задгай сүүний үнэ 13.8 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ өмнөх сараас 0.5 хувиар өссөн бол элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.1 хувиар буурчээ. Өмнөх 7 хоногоос сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ болон цөцгийн тосны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сараас 0.8 хувиар өссөн, өмнөх 7 хонгоос өөрчлөлтгүй байна.

Эх сурвалж: ҮСХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.