Ч.Урансувд амийг нь аварсан хилчид, ХХЕГ-ынханд талархаж байна
Сулинхээрийн отрядын цэргийн алба хаагчид жирэмсний хүндрэлээс болж 4 литр цус алдан амь насаараа эрсдэлд ороод байсан бүсгүйн амийг аварсан тухайг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ.

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд орших Хилийн 0168 дугаар анги буюу Сулинхээрийн отрядад ажилладаг Ч.Урансувд бүсгүй доргилтын улмаас жирэмсний хүндрэл өгч бие нь муудаж дөрвөн литр цус алдсан байдаг.

Улмаар Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эмэгтэйчүүдийн их эмч Д.Батбаатар, эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэлтийн тасгийн Ч.Болдбаатар нар очиж, Хатанбулаг сумын эмнэлэгт хүргэгдэн ирсэн Ч.Урансувдад хагалгаа хийжээ.

Аймгийн эмч нарыг иртэл хүний их эмч Энхмаа, Хилийн 0168 дугаар ангийн хүний их эмч Одгэрэл, бага эмч, дэд ахлагч Дашмаа нар анхны тусламж үзүүлсэн байна.

Цус их алдсан учир цусны донор яаралтай олох шаардлагатай болоход Сулинхээрийн отрядын 20 гаруй хилчид ар араасаа зогсож цусаа өгч, хоёр хүний амь аварсанд олон түмэн болон ар гэрийнхэн нь талархаж байгаа юм.

Хилийн 0168 дугаар ангийн захирагч, Хурандаа П.Батбилэг эгэл жирийн хоёр хүүхдийн ээжийн амь насыг аврахаар Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, Хошууч генерал Ц.Сэргэлэнтэй холбоо барьж яаралтай нисдэг тэрэг ирүүлж, их хэмжээний цус алдсан Ч.Урансувдыг нисдэг тэргээр Сулинхээрийн отрядаас ЭХЭМҮТ-д хүргэж амь насыг нь аварсан юм. Одоогоор түүний биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан байгаа ажээ.

Өөрт нь олон хүн тусласан Ч.Урансувд ярихдаа “Ажлаа тараад Соёлын төв рүү орох гэж яваад жижигхэн шатанд бүдрээд уначихсан. Гэдсээрээ унаагүй ч гараараа тулж босоод хоёр алхсан чинь доргилт өгөөд цус алдсан. Өмнө нь хийсвэрээр төрж байсан болохоор доргилтоос үүдэж хагалгааны оёдол задарсан байсан. Түүнээс болж доошоо болон дотуур цас алдаж Хатанбулаг сумын эмнэлэгт хүргэгдсэн. Энэ явдал оройны зургаан цаг өнгөрч байхад болсон. Аймгийн эмч нар орой 23.00 цагийн үед ирж, тэгээд хагалгаанд орж хийсвэрээр төрсөн.

Тухайн үед сав оёдлоороо задарч дотуур цус алдахад хүүхэд маань цусандаа бүтэх гэж байсан юм билээ. Олон хүмүүсийн сэтгэлийн ач тусаар одоо бид хоёр хоёулаа эсэн мэнд байна. Тухайн үед биеийн нөхцөл байдал хүнд байсан. Манай захирагч, хурандаа П.Батбилэг ирж Хил хамгаалах ерөнхий газрын хамт олон мөн цусаа бэлэглэсэн хилчид, туслаж дэмжиж байсан хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж байна" гэв.

О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-01-07 08:48:18
    Монго улсын Хилийн анги нэгтгэлүүдийн балаг ч хамгийн сүүлд шинэхэн төгсч очсон бага тушаалийн офицерийг дээд тушаалийн офицер нь зодоод шинэ офицер нь одоо сэт...
  • zochinm 2019-01-06 11:35:32
    Bayarlalaa ta bygded neg ch gesen mongol eej , hyyhed esen mend baigaad ....Thank you so much...
  • Yamar saihan Medee vee 2019-01-05 04:59:56
    Saihan medee baina. Setguulchid min iim saihan gerel gegeetei medee tavij bai l daa. dandaa har medee - avilga, alan haydaan, zodoon geh met....
  • Гэрэл 2019-01-05 04:41:24
    ард түмэн минь иймл байдаг байсан сан, сайхан мэдээ байна
  • zochin 2019-01-04 16:06:51
    xilchided bayar xvrgii ogshood setgel xedlej baina. er cergvvd jinxene escoor vvrgee guicetgej nisdeg teregnii bagiinxand bas bayar xvrgii.
  • зочин 2019-01-04 10:05:26
    ус уух хувьтай л хоер юм цаадах хоер хуухдийн заяа ч тушээ биз эмч сувилагч хилчдийн сайхан сэтгэл зутгэл шийдвэрлэх уурэг гуйцэтгэжээ баяр хургэе