УИХ-ын дарга М.Энхболдод дайх үг
Би түүхч хүн, бас нэлээд хэдэн жил монголчуудын соёлын өв архивын байгуулгад ажилласан архивч. Би таныг хүний хувьд сайн мэдэхгүй, гэхдээ 1997 оноос хойш таны нэр алдрыг дуулах болсон Улаанбаатар хотын унаган иргэн. Түүхч хүмүүс зөвхөн өнгөрснөөр амьдардаггүй, харин ч гурван цагийн холбоос дунд алив үйлийн алдаа оноог үнэлэн цэгнэхийг эрмэлдэг, алдааг нь сургамж, оноог нь бахархал болгон үлдээхийг хичээж явдаг хүмүүс. Би манай үеийн бахархал болсон, дахин хэн ч давтаж чадахгүй бүтээл бүтээсэн нэр бүхий хэдхэн түүхчээр хичээл заалгаж явсан азтаны нэг. Тийм ч учраас түүхэн сургамжийг аль болохоор хүмүүст ойлгуулахыг хичээж явдаг нэгэн. Та намайг муу мэдэх байх. Гэхдээ бид хоёр үеийн хүмүүс. Ганц нэг нүүр тулж, ганц нэг утсаар ярьж байснаа би санаж байна, та мартсан байж магад. За энэ яахав. Эрхэм та надаас дөрвөн он дүү. Гэхдээ ахын ёс ахдаа, дүүгийн ёс дүүдээ. Энэ үүднээс ах нь мэргэн дүү Энхболдод хэдэн үг дайя. 

Төрт ёс бий болгосон агуу их ард түмний үр сад төрт ёсоо уландаа гишгэж Их Монгол төр өчүүхэн хэдэн бүлэг бэртэгчингүүдийн хөл дор хэвтэж, либертари эрх чөлөө хэмээн аман дээрээ хашгирч нидэр дээрээ дураараа оршихыг хүсэгч хүмүүсийн зоргоор туйлах талбар болон хагарч, хуваагдаж, мөхөж доройтож байгааг хоёр цийлгэрээрээ хараад үл тэсэв. Иймэрхүү үйлдэл одоогоос 100 жилийн өмнө өрнөж байсныг түүхийн хуудас эргүүлж хараад тэнэг мунхаг байсныг нь гайхаж байснаас бус яг ийм үйлдлийг нүдээрээ үзнэ чинээ санаж явсангүй ээ. 

Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ дээ, гэдэг үг бий. Би үнэхээр тэсвэр алдраад энэ үгийн дайв. Хэнд хэнээр дайв гэдгээ тайлбарлах түвэгтэй ч "дамжуул" гэсэн үг гэдгийг хаа хаанаа ойлгоно буй за. Та бүхэнд дайх үг:

1. Түүх гэдэг аймшигтай хатуу шүүх байдаг, хэдэн үеэрээ шүүгднэ. Энэ хатуу шүүхээс нэр цэвэр гарсан нь хүн төрлөхтний түүхэнд ховор. Ийм хатуу шүүхэд шүүгдсэн хүмүүсийн ихэнх нь улс төрчид гэх хүмүүс байдаг юм. Тэд одоо оршин буйгаа үүрд гэж ухвар мөчид бодсон учираас түүхэнд хараагдсан байдаг юм билээ...

2. Мэргэн дүү хүний өмнөөс хүрэл арслан болж суугааг хэн хүнгүй мэдэж байнаа. Үүнийг түүхэнд золиос гэдэг юм. Золиослогчид нууцхан үлдэж, золионд явагч этгээд насаараа түүхэнд хараар бичигднэ. Бадамдорж, Ринчино гээд ганц хоёр хүний нэрээр би хязгаарлая. Эдний ард их өөдгүй олон олон бялангач нар байсан юм шүү дээ. 

3. Мэргэн дүү түүх уншдаггүй учраас хол харж чадахгүй байна. Чиний улс төр урагшаа Бээжин, хойшоо Хиагтаас илүү
хол гарахгүй байна. Чиний эзэд энэ хүрээнд нүдийг чинь халхалчихаад чамайг Их хурлын бор сандалд хадан доромжлон гутааж байна. Магадгүй та нар хэн хэндээ өгөө, аваатай учраас байдал иймдээ хүрснийг доглон ядуу эрээс до яамны эзэд нь хүртэл мэдэж буй биз. Эрхэм дарга үүнийг ухаарсан ч яаж ч чадахгүй хадны завсарт буй халиуны зулзага мэт болсон гэдэгт би найдна

4. Эрхэм та бодит байдлаас тасарч "даргын вакуум "орчинд орсноосоо одоо гар. Олны дотор он удаан жил энгийн сайхан аж төрөхөө бод. Төрийн ордноос 50 м гадагш радиуст таныг үзэн ядсан уур амьсгал байгааг мэдэрсэн л юм шиг харагддаг. Тань шиг олон хамгаалттай дарга Улаанбаатарын гудамжаар явдаггүй шүү. Айдас бол ухаарал...! Ард олноосоо айж байвал тэднийг бүү удирд гэсэн үг бий. Энд их гунигт намтартай Жамбалдорж гэж хүний бодит түүх байдаг. 

5. Одоо гэртээ тайван суугаад гэр бүлтэйгээ , зөвхөн гэр бүлтэйгээ ярилц. Битгий нөгөө эзэд, ноёдтойгоо хэлэлц. Сайн ноён Намнансүрэн яг ийм байдалд орсон юм. Тэр хүн "нэр хугарсанаас яс хугар "гэж шийдээд түүхэнд нэр цэвэр үлдсэн юм шүү дээ. Би нөгөө хэдэн нөхдөд чинь муу санаж хэлсэнгүй шүү, Ер нь муугаас эрт сал, мунхагаас хол яв гэсэн үг бий, тэр утгаар хэлэв. 

6 Монгол Улс, монголын ард түмэн, монголын түүх, соёл, зан заншил гэдэг зөвхөн монгол туургатны юм бишээ, энэ бол ази, дорно дахин, европын дайдаар тархсан их өв юмаа. Үүнийг хэдхэн хүний хязгааргүй баяжих хүслийн их донгоор бүү соль. 

Эрхэм Энхболд. М. 
Би овгийн чинь үсгийг ёс алдаж биш, харин ёс алдасны чинь төлөө эцэг өвгөдөөс чинь оноож өгсөн нэрний чинь ард бичив. Уг нь өвөг дээдэс аав ээжийн нэр алдар өчүүхэн бидний нэрний өмнө дуудагдах учиртай билээ

7. Олон түмэндээ хүндлэгдэхгүй, хүлээн зөвшөөрөгдөхөө больсон учраас, олон сая хүний ирээдүйн сайн сайхны төлөө одоо суудлаасаа буу

8. Суудлаасаа буухдаа битгий хөөгдөж буу. Өөрийн хүслээр буу. Эр хүн шиг сайхан халуун дулаан үг ард олондоо хэлээд нэр төртэй явчих, 

9. Түүх үлдээхэд ямар нэг хэмжээгээр оролцсон хүн түүхэндээ бүү муугаар үлд. 

Мэргэн анд, миний хэлснийг олж үзэх болтугай хэмээн хожмын түүхийн өмнөөс эдүгээ цагт амьдарч түүх хэлхэж буй үе тэнгийн нэгэн Өлзийбаатар хэмээгч түүхч бээр мууг огоорч сайныг санан энэхүү бичив. Авахыг авч, хаяхыг хаяна буй за.
 
Монгол Улсын Төрийн соёрхолт, түүхч, доктор Д.Өлзийбаатар 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ҮХТЛЭЭ АЙЖ БАЙНА 2019-01-09 03:56:47
    ЭНЭ ХҮН АЛБАН ТУШААЛАА ӨГЧИХВӨЛ АРД ТҮМНИЙ ШҮҮХЭЭР ОРНО ГЭХЭЭС ҮХТЛЭЭ АЙЖ БАЙНА. ЭХНЭР ХҮҮХЭД, ГЭР БҮЛ НЬ АРД ТҮМНИЙХЭЭ ХАРААЛЫГ ҮЕИЙН ҮЕД ИДЭЖ АМЬДРАГ
    202.131.246.179
    Мэдэгдсэн Хариулах
  • Баяр 2019-01-08 14:12:37
    Энхболд. М гэж нөхөр түүхэнд хамгийн муу УИХ-н дарга гэсэн цол гуншинг зүй ёсоор хүртлээ дэ. Хамгийн гүргэр гүлдийсэн улс төрч. Хамгийн мугуйд мулгуу хүн юм.
    66.181.161.49
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-01-07 15:04:18
    Энэ Энхболд олон жил ард тумний хайр ивээлээр торийн ондор албан тушаалд суучихаад гудамжны архичнаас ч дор ухамсартай юм ичдэггуй юм ур хуухдууд нь ч
    122.201.22.252
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-01-06 23:46:26
    Ene odoo yu ve. Tuuhch ch geh shig. Shagnalaa nh ni tuluus yum baih daa. Zusarch amitan be... hhhhh
    66.181.180.203
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2019-01-06 23:46:06
    20 on xyrtel ingej gyriigeed xiisen buzar yilyydiinxee taliig ni ch argalaya gej bodood baigaa yum bailgyi dee ard tymen ch tyyniig ynelexgyi ni odoo oilgomjtoi...
    109.89.138.79
    Мэдэгдсэн Хариулах
  • АРД 2019-01-06 14:13:39
    ЕР НЬ ТЭГЭЭЛ ЭНХБОЛД ГЭДЭГ ХҮН ХЭН Ч БИШ БОЛЛООДОО ЗАЙЛУУЛ ҮР ХҮҮХЭД ,ХАНЬ ИЖИЛ , ХҮРГЭН БЭР , ДУД УРАГ АХДҮҮГЭЭРЭЭ САЙН ХЭЛҮҮЛЭХЭЭРГҮЙ БОЛЧИХ ШИГ БОЛЛОО ...
    202.70.34.115
    Мэдэгдсэн Хариулах
  • Энэ  2019-01-06 11:58:34
    Энэ нөхрийг овоо юм гэж бодсон чинь бас л улс төржөөд шагнал өгсөн хүндээ бялдуучлаад, зусардаад унав. Өрөө төлж байгаа юм байхдаа,
    103.212.119.13
    Мэдэгдсэн Хариулах
  • ҮНЭХЭЭР САЙХАН ХЭЛЖЭЭ 2019-01-06 09:39:24
    ТҮҮХИЙН ТАЛААС НЬ МАШ ОНЧТОЙ ТАЙЛБАРЛАН СУРГАМЖТАЙ САЙХАН ҮГ ХЭЛСЭН Д.ӨЛЗИЙБААТАР ТАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ
    202.131.246.179
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-06 08:39:06
    Наад эргүү мал Энхболд чинь ухаарахгүй л дээ, ухаардаг байсан бол ингэж түмний шившиг болохгүй л дээ
    66.181.186.23
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-01-06 05:01:53
    Аргагүй ухаантай, түүхийн ухаан талаасаа сургамж болохоор зүйл бичсэн байна даа, Үүнийг нь сэнтийдээ улайрсан хүн ухаарах эсэхийг харж дээ.
    64.119.25.205
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2019-01-06 04:28:50
    .ЭНЭ НӨХРИЙН ДЕНКАК ҮЗВЭЛ ЖИНХЭНЭ"" Х"" БАЙЖ БОЛОХ ЮМ,,,??? ЧИ БОЛ ЭРДЭМТЭН БИШ ХӨЛСНИЙ ТҮҮХЧ БАЙЖ,,,??? ЧАМШИГ МОНГОЛЫГ БИД МЭДЭХГҮЙ ??ЦУСАА САЙН ЖИНЖИЛ Д...
    202.9.43.116
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2019-01-06 14:52:52
      Чам шиг хуульчийг би мэдэхгүй зайл новшол
      66.181.161.92
      Мэдэгдсэн Хариулах
    • ZOCHIN 2019-01-06 11:11:18
      Tyyhiin talaas ni mash zov bichij dee daan ch cham shig hymyys oilgohgyi ni gutamshig...!!!!!!!!!
      18.130.237.250
      Мэдэгдсэн Хариулах
  • Сонгогч 2019-01-05 18:38:24
    Шагнал өгсөн хүн дэ тал зас да. Удахгүй Жэнко,, Хүк 2 оо хараарай.
    64.119.24.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Хариулт 2019-01-05 18:35:58
    ТА түүхэл судал да. Таны Жэнко,, Хүк 2бас их муухайгаар төгсөх болно. ИЙМ болгохыг 3.н жилийн өмнөөс бэлдэж хийсэн юм. Гэнэт нийгэм энэ хүнд дургүй болоогүй юм ...
    64.119.24.122
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2019-01-06 11:12:07
      Tyyhiin talaas ni mash zov bichij dee daan ch cham shig hymyys oilgohgyi ni gutamshig
      18.130.237.250
      Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2019-01-05 18:34:19
    Ene odoo daldig haragch u.
    66.181.180.203
    Мэдэгдсэн Хариулах
  • d 2019-01-05 18:27:44
    hashir hvn uhaantai heljee
    49.7.6.176
    Мэдэгдсэн Хариулах
  • Fu 2019-01-05 16:25:17
    Ene khaanaas bas 1 mergen Jaraakhai garaad irvee? Tegeed ene bsdagaar zaalgaad Eronkhiilogchiin zasaglaltsi bolokh uu? Khudaldagdsan aris chini ooriigoo yu ge...
    103.212.116.73
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2019-01-06 11:12:47
      Tyyhiin talaas ni mash zov bichij dee daan ch cham shig hymyys oilgohgyi ni gutamshig
      18.130.237.250
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-01-05 16:00:45
    Үгүй дээ энэ хүн түүхч биш улс төрч хүн тул улс орны хувьд холыг харах хэрэгтэй, харин ч өөрөө бууж хэрхэвч болохгүй шүү.
    202.179.31.49
    Мэдэгдсэн Хариулах
  • Itgen 2019-01-05 15:46:02
    Argagyil tyyhch hyn shig zow yg heljee d. Olziibaatr. Zow zow saihan setgel hodolgoson yg heleed yawaad og byyj ogoh ni yalaltiin yndes boldog byylgaj awah ni ...
    66.181.186.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Ээ хөөрхий  2019-01-05 15:22:35
    Өлзийбаатар гуай минь яах гэж ингэж нэр төрөө худалдав даа гэж л хэлье. Женкогийн бууны нохой болсон бол харамсалтай л байна. Хуульгүй төр бидэнд хэрэггүй!
    67.162.117.222
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2019-01-06 11:13:36
      Tyyhiin talaas ni mash zov bichij dee daan ch cham shig hymyys oilgohgyi ni gutamshig
      18.130.237.250
      Мэдэгдсэн Хариулах
  • монгол ялнаа 2019-01-05 14:39:15
    Үнэн үг хэлсэн эх орончийн өлмий бат оршиг. Муу хүмүүсийн зугаа болсноо эрхбиш ойлгож мэргэн түүхчийн үгийг авч монгол орондоо чөдөр гай бололгүй суудлаа өг.
    59.153.112.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-05 14:31:14
    Их эрдэмтэн Өлзийбаатар гуайд баярлаж байна
    64.119.17.244
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2019-01-05 13:23:07
    uum unen xelex xun baugaad bayrla Tsaana ny ezed ny bitgii buu l gej baugaa Elbegdorj l baulgaad bauna shuu dee
    98.228.96.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Бямба  2019-01-05 12:58:17
    Энхболд гуай өөрийгөө өмгөөлж үндэслэлтэй, үнэмшилтэйгээр хэлчих үг байна уу, байсан бол өдийд хэлэх цаг нь болсошдээ. Чадахгүй байгаа нь үнэн. Огцорсон дээр
    66.181.161.12
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-05 12:13:57
    Энхболд гэдэг хунийг ингэж Их хурлын даргаас буулгаж зайлуулах ажиллагаа бол хуйвалдаан. Торийн эрхийг хууль бусаар авч байгаа хэрэг шуу. буруу буруу уйлдэл
    66.181.190.205
    Мэдэгдсэн Хариулах
  • бичээч 2019-01-05 11:26:32
    Монголын төр үнэнчээр зүтэгсэн хүндээ дэндүү хатуу энэ үйл явц л Энхболдод тохиолдож байна Алба хийж байгаа хүн хуулинд захирагдах ёстой
    202.179.4.158
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-05 11:25:41
    Өлзийбаатар гэдэг хүний үгийг хааяа боловч сонсож гүй болоо ш дээ гэсэн бодолтой байлаа. Гэтэл улаан нүүрлүү ус асгах шиг. Жинхэнэ түүх ч хүний үг биш бна.
    43.242.243.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-01-05 11:10:31
    M.Enhbold gedeg hun hen ch bish. Bur hun ch bish .mal. Mongol ulsiin tuuhen dehi. Hamgiin muu eeonhiilogch bol Elbegdorj. Ih hurliin muu dargaar ene. Avilgach...
    120.16.79.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2019-01-05 10:00:59
    Mash zov xelj bichij ee,ingej xynii zolios bolj chichlyylj suux xereggyi l baigaa yum.Xen ard ni nuugdaj baigaag ard tymen xelyyleltgyi medej baigaa!!!
    109.89.138.79
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2019-01-05 09:50:12
    Awilagch lyiwarchidiig 7 ver ni shalgaj bvv törd xaldyyl.Vr xvvxdvvdiig ni 7 jildee yls törd oruulj bxgvi!!! Solongos yls shig changa shydarga baiy!!!!!!
    93.221.179.134
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol hynii heleh yg men?... 2019-01-05 09:44:45
    Elziibayar zeb zyitei hendej tyyhch hynii nydeer ene MU obogtiig zailaad egeech?hemeen bichsen ni tyyhiin gyn yhaantai holbootoi onobchtoi zeb bichjee!!Mongolch...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • дэлдэгч 2019-01-05 09:41:05
    Хэцуу айхтар нехцелд терт улсын парламент хэмээгч хурлыг сандаачихгуй нь телее Энхболд зогсож байгааг ойлгож байна. Гэвч туугээр оволзсон хийрхэлээ дарах зевуу!...
    64.119.24.254
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-05 08:21:35
    Хөөгдөж булайгаар явснаас амар амгалан явах шиг сайхан юм байхгүй.
    202.9.43.116
    Мэдэгдсэн Хариулах
  • Ттт 2019-01-05 08:15:48
    1990ээд онд Энхээ Өлзийбаяр нар МАН гэдэг нэртэй нам байгуулж байгаад МАХН д нэгдэж Өлзийбаяр нь архивын газрын дарга болж Энхээ нь Баянзүрхийн Татварын дарга...
    66.181.179.127
    Мэдэгдсэн Хариулах
  • zz 2019-01-05 08:06:07
    Teneg
    49.0.212.15
    Мэдэгдсэн Хариулах
  • Чи ч түүхэнд муухайгаар үлдэнэ 2019-01-05 06:42:02
    Өлзийбаатарт: Төрийн шагналаар хамаг үнэт зүйлээ худалдаж, эзэндээ зүтгэж, ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж хүмүүсийн тархи угааж бгааг хараад гутаж бна шүү....
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2019-01-05 09:51:33
      Yag unen hellee
      59.153.114.50
      Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-01-05 05:28:43
    Өлзийбаяр гуайг мундаг хүн гэж боддог байлаа.Энэ удаа харин онцгүй санагдлаа. улс төрийн луйварчид бж л бна.Тэд нарт яагаад үг хэлэхгүй бнаа.Баттулгад
    202.126.89.58
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин  2019-01-05 08:34:34
      Санал нийлэв
      66.181.185.169
      Мэдэгдсэн Хариулах
  • Unen 2019-01-05 05:20:00
    Genko huk 2 bugdiig ashiglaj baina. Mungu tsol odon medal uguhgui ym gej alga. Ulzibaatar . D iim hun gej bodsongui de mungu shagnal huniig alah yma !!!!!!
    203.91.115.46
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-01-05 04:46:46
    YAMARCH MULGUY KHUNIIG UKHAARTAL NI KHELJEE , MUNDAG , TUUKHCH TANAAR BAKHARKHAJI BAYNA , ODOO TER TENEG NI OILGODOG L BAYKH GEJI NAYDIYA...
    150.129.143.80
    Мэдэгдсэн Хариулах
  • Нэгэн санал 2019-01-05 04:36:24
    Д.Өлзийбаатар, О.Батсайхан гээд үнэхээр мэдлэгтэй түүхчид гарч иржээ. Би электроник инженер хүн. Түүхээс хол...социализмын үеийнх Дээрх хүмүүст баярлаж явдаг ...
    203.217.139.225
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2019-01-05 07:11:33
      Өлзийбаатарт: Төрийн шагналаар хамаг үнэт зүйлээ худалдаж, эзэндээ зүтгэж, ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж хүмүүсийн тархи угааж бгааг хараад гутаж бна шүү.......
      66.181.183.118
      Мэдэгдсэн Хариулах
    • Negen sanalyn khariu 2019-01-05 07:11:03
      Өлзийбаатарт: Төрийн шагналаар хамаг үнэт зүйлээ худалдаж, эзэндээ зүтгэж, ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж хүмүүсийн тархи угааж бгааг хараад гутаж бна шүү.......
      66.181.183.118
      Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-01-05 04:27:25
    Одоо Энхболд минь энэ олон жил төрд алба хаасан чинь таны зүтгэл байлаа түүнээс бус та ухаантайдаа эсвэл лидер улс төрч биш байлаа одоо болноо ажлаа өг
    202.9.43.234
    Мэдэгдсэн Хариулах
    • nergui 2019-01-06 04:26:03
      buuh tsag ni bolsoon odool buulgahgui bol mongol mongol bish boloh baih
      66.181.191.215
      Мэдэгдсэн Хариулах
      • зуч 2019-01-06 13:13:10
        Ахмад аа сонс! Хамтдаа ярилц! Үнэнг хэлсэн хүнийг бүү шүү! Бүгдээрээ л энэ ертөнцөд ямар нэгэн юмаар гэм нүгэлтэй! Зөвийг нь баяртайгаар хүлээн авч сурцгаая!
        176.114.244.47
        Мэдэгдсэн Хариулах