Улаанбаатар хотод дээд тал нь 35 давхар барилга барих боломжтой
Газар хөдлөлтөд тэсвэртэй барилга барих талаар Япон улсаас туршлага судлах семинар өчигдөр боллоо. Семинарын гол зорилго нь газар хөдлөлтөөс урьчилан сэргийлэх, хоёр улс туршлага солилцох замаар газар хөдлөлтөд тэсвэртэй хот байгуулах, түүнчлэн япон улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд явдал юм.
 
Энэ үеэр Японы улсын архитекторын олон улсын шинжээч Тонами Тадаши “Япон бол газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд хамаарагддаг.Тийм болохоор өндөр барилга барихад бэрхшээлтэй байдаг. Одоогоор Японд 60 метрээс дээш өндөртэй барилгыг барьж байна. Барилга барихад эхлээд барилгын аюулгүй байдал, газар хөдлөлтийг тэсвэрлэх байдал, галд тэсвэртэй чанар зэрэг зүйлийг хамгийн их анхаарч ажиллах хэрэгтэй” гэж хэлсэн.
 
Мөн тэрээр “1923 оны Канто бүсийн хүчтэй газар хөдлөлтөнд Токио болон ойр орчмын бүс нутгууд өргөн нэрвэгдсэн. Энэ гамшигт явдлын дараагаас барилгын хийцийн тооцоог хийхдээ газар хөдлөлтийн хүчийг харгалзах болсон байна. Манай орон барилга байгууламждаа 50-100 жилийн баталгааг өгдөг” хэмээсэн юм.
 
Японд чанартай барилга барихад нөлөөлдөг дараагийн том хүчин зүйл нь байгалийн аюултай үзэгдлүүд юм. Жил бүр далайн шуурга болж, их усан борооноос болоод гудамж талбай нь үерт автаж, газар хөдөлдөг. Энд өдөртөө 2-3 баллын газар хөдлөлт болох нь хэвийн үзэгдэл юм. Энэ олон байгалийн аюул, гамшгуудтай байнга нүүр тулдгийн хувьд барилга, зам тээвэртээ маш өндөр шаардлагуудыг тавьдаг ажээ.
 
Семинарийн үеэр Барилга  хот байгуулалтын  яамны бодлого төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Ц.Бороос  дараахь  зүйлийг тодрууллаа.
 
-Манайд барилга барихын өмнө шинжилгээ, судалгаа хэр хийгддэг вэ?

-Барилга барихын өмнө газрын инженер биологийн судалгааг хийнэ. Үүний дараа хөрсийг шинжилгээ хийж судалдаг. Энэ судалгааг хийснээр хэдэн давхар барилга барихыг шийддэг юм. Бид шинжилгээ судалгаагаа Тайван, ОХУ-тай хамтран хийж байгаа.
 
-Улаанбаатар хот газар хөдлөлтийн ямар бүсэд хамаардаг вэ.  Хэдэн баллын чичирхийлэлтэй байдаг вэ?
 
-Манай улс бол маш идэвхитэй бүсэд хамаардаг. 7-8 баллын чичирхийлэлтэй байдаг.
 
-Одоогоор Улаанбаатар хотод хамгийн дээд тал нь хэдэн давхар барилга барих боломжтой вэ?
 
-Газрын хөрснөөс нь хамааран бид судалгаа шинжилгээ хийж байгаа.Одоогоор 35 давхар барилга барих боломжтой байна.
 
-Шинээр баригдаж байгаа орон сууцны барилгууд газар хөдлөлтөд хэр тэсвэртэй вэ?
 
-Баригдажбайгаа барилгууд баригдсан хугацаанаасаа хамаардаг. Одоогоор хуучирсан, чанарын шаардлага хангахгүй байгаа 60 орчим барилга байна. Барилга барихдаа тухайн саад бэрхшээлийг төлөвлөж байж барьдаг. Тийм болохоор газар хөдлөлтөнд тэсвэрлэнэ.

Нийслэл таймс
Д.Түмэнжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол хүн 2014-09-05 17:02:25
    Манайд өндөр барилга барих ямар ч шаардага байхгүй,аль болох таруу хотоо тэлж барих ёстой. Одоо бол нийслэлийн газрууд хэдэн луйварчдын гараар орж зохиомол үнийн хөөрөгдөл бий болсон.Улаанбаатар хүн амьдарахад тийм ч тааламжтай сайхан,амгалан тайван хот б
    90.176.182.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2014-09-05 08:51:18
    Манай улс газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд байдаг гэнэ үү дунд сургуулийн сурах бичиг дээр Номхон далайн эрэг, Япон, Тайвань Хонг Конг, Австралийн зүүн эрэг идэвхитэй бүсэд байдаг гэж номолдог байх юм. Гэтэл Хонг Конг д хиймэл арал үүсгээд 100 давхар хүрт
    202.70.38.18
    Мэдэгдсэн Хариулах