“Алтан өд”-ийн эзэд тодров
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан өд” наадам өчигдөр /01.7/ болж өндөрлөлөө. Энэ жилийн наадмаар яруу найраг, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат болон зөгнөлт зохиол гэсэн найман төрөлд шилдгүүдийг шалгаруулжээ.

Ингээд оны шилдгүүдээр:
 
  1. Д.Давааням "ИЛЖИГНИЙ УРАЛДААН"
  2. Э.Ариунболд "ЭМСГҮЙ ЭРС"
  3. Д.Батсайхан "ТЕАТРЫН ХИЛ ХЯЗГААРЫГ ДАВАХУЙ"
  4. Д.Хүрэлбаатар "УУЛС ДАВСАН ХАРГУЙ"
  5. Т.Баянсан "ХАРАНХУЙ ХУТГА"
  6. Н.Сүхдорж "ӨНДӨР ХӨХИЙН УНАГА"
  7. Х.Нямхишиг "ХӨХ ЦЭГЦГИЙ ЖИРГЭНЭ"
  8. Ж.Батцэцэг "ТУСГААР ТОГТНОЛЫН ТОВЧООН" бүтээлүүдээрээ тус тус "ЦОМ" хүртлээ.
 

Мөн МЗЭ-ийн шагналаар Д.Жаргалсайхан , Ц.Галбадрах , Н.Бадамжав , С.Баттулга , Д.Батмэнд , Б.Ганбаатар , Да.Жаргалсайхан , Ц.Оюундэлгэр , Г.Төрмөнх , Б.Урангоо , Л.Содномдорж , Ч.Эрдэнэбаатар нар шагнагджээ.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.