Махны үнэ өсөх нь зөв үү, буруу юу
Ойрын хэдэн өдөр махны үнэ өсч, мах олдохгүй байгаа асуудал нийгэмд шуугиан тариад удав. Үнэхээр хавар гэхэд монголчууд махгүй, махны лангуу хоосон байх вий гэсэн айдас төрж байгаа юм.

Тэгвэл махны экспорт нэмэгдэж, гадагшаа үнэтэй гаргах нь зөв гэх ч дотооддоо үнэтэй зарах нь тарчиг, эдийн засгийн хямралтай амьдралд нийцэхгүй гэж иргэд үзэж буй.

Махны үнийн асуудлаар зарим нэг албанынхан болон эдийн засагчид янз бүрээр тайлбарлаж байгаа харагдана.
Тухайлбал, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "2017-2018 онд махны экспортыг нэмэгдүүлж, улмаар уул уурхайгаас манай эдийн засгийн хэт хараат байдлыг багасгахад тодорхой ахиц гаргахыг зорьж ажилласан. Үр дүн тун муугүй гарсан байна.

Өмнөх онтой харьцуулахад 2018 онд гадагш гаргасан махны хэмжээ 90 гаруй хувиар өссөн байна. Үнийн дүн талаас нь авч үзвэл бүр 130 хувиар өсчээ. Ер нь бид социализмын үед гаргаж байсан хэмжээндээ бараг дөхөж очоод байна.
Гэтэл манай эдийн засаг, гадаад худалдаа социализмын үеэсээ хэдэнтээ нугараад өсчихсөн тул манай махны экспорт нийт худалдааны дүнд ажиглагдахааргүй бага байгаа юм.

Харин өмнөд хөрш Гадаад хэргийн сайд, Засгийн газрын тэргүүн болон төрийн тэргүүнийхээ түвшинд манай махны экспортыг дэмжинэ гэж тус тусын түвшиндээ мэдэгдэж байсан амлалтандаа хүрээд буйд бид талархах хэрэгтэй.

Амьдрал л юм болсон хойно амжилтын хажуугаар бас асуудал гарч байна. Махны үнэ өслөө. Эдийн засаг өсөөд, иргэдийн орлого тогтворжоод, эрэлт нэмэгдэхийн хэрээр үнэ өсдөг. Махны хувьд бол дотоод эрэлт дээр экспортын ачаалал нэмэгдэхээр тодорхой нөлөө гарч л байгаа байх. Гэхдээ олон жил хөөцөлдөж баймаажин дөнгөж атгаж эхлээд буй боломжоо экспортыг хумих замаар хаамааргүй байгаа юм. Хаах бол тун амархан. Хүсэх төдийд л хаагдана.

Нөхөн сэргээгдэж байдаг, бидний хамгийн өрсөлдөх чадвартайгаар "үйлдвэрлэж" чаддаг нөөц бол мах, махан бүтээгдэхүүн. Үүгээрээ дотоодын зах зээлээ ч хангаад экспортын орлогоо ч олчихож чадахгүй юм бол бид өөр юугаа чадна гэх юм бэ?! Тэр мэдээллийн технологи энэ тэрийг би дэмждэг ч үнэндээ бол энэ нь манай хөгжлийг хөтлөх хүчин зүйл болтол хол шүү. Хамгийн сайн чаддаг юмаа "харамлаад" хэвтвэл дэлхийд бид юугаараа өрсөлдөх юм бэ? Бидэнд хэн итгэх юм бэ? Иймд айлын эрх хүүхэд шиг загнаж, өмнөд хөршөө "мах аваач, аваач" гэж баахан хүсчихээд аваад эхлэхээр нь элдвээр хардаж сэрдээд байх нь зохимжгүй, бидний хөгжил дэвшилд ч хортой.

Байгаль орчинд үзүүлэх сөрөг үр дагавар, цөлжилт, хөрсний доройтлын талаар бол бүр ярилтгүй. Манай махаар дэлхий дутахгүй бөгөөд авахгүй байж чадна гэдгийг сүүлийн 30-аад жилийн түүх тодхон харуулаад байгаа юм. Зах зээлийн алтан зарчим бол худалдан авагчтайгаа хэл амаа олж хөгжих, эс тэгвээс орлого мөхдөг.

Гэхдээ энд нэг зүйлийг бас хэлэх хэрэгтэй. Манай махны экспорт тооцоолж байснаас хурдан бөгөөд огцом өслөө. Бидэнд дотооддоо хийх зохицуулалт дутлаа. Бид бусдаас бурууг хайлгүй өөрсдийнхөө ухаан тооцоог л нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүнд өнөөдөр цаг алдалгүй дүгнэлт хийж, зохих зах зээлийн зарчимд нийцсэн бодлого, зохицуулалтыг экспортдоо эрсдэл учруулалгүйгээр боловсруулж, мөрдүүлэх боломж бий. Чингэхдээ хуучинсаг, захиргаадсан арга хэрэгсэлээс зайлсхийх бүрэн боломж бий.

Яг ийм үүргийг Ерөнхий сайд шүүмжлэнгүйгээр холбогдох яамдуудад өглөө. Уг нь махны экспортыг нэмэгдүүлнэ гээд манай яамны зүгээс яриад байхад дотоод зохицуулалтаа холбогдох газрууд маань бодоцгоож л байх байж. Ийм хурдан үр дүнд хүрчихнэ чинээ санаагүй л байх л даа.

"30-аад жил ярьж байгаа юм чинь үр дүнд хүртэл ч хаа юм бэ" гэж төсөөлцгөөж байсан байх. Уг нь манай яам "Махны экспорт бол уул уурхайн бүтэгдэхүүний экспортын огцом өсөлт шиг манай экспортын өсөлтийн хоёр дахь давалгаа болно" гэж гадаадын хөрөнгө оруулагч, худалдаа эрхлэгчидтэй хийсэн олон форум арга хэмжээн дээр сүүлийн 2 жилийн турш тогтмол л ярьж байсан. Ингээд хурдан бүтчихнэ гэж итгээгүй л байх л даа.

Тиймээс бид амжилтанд дахиад л бэлэн биш байлаа. Одоо гэхдээ оройтоогүй байна. Ерөнхий сайдын үүрэг болгосноор зөв зохицуулалт хийгээд нөхцөл байдлаас хохиролгүй, хожоотой гарах боломж бий. Үүнд бас хүлээцтэй хандлага хэрэг болно. Энэ бол арилжаа наймааны ухаан зарах асуудал, "эх оронч" үндэсэрхэг түрэлгээр шийдэх асуудал бол огтоос биш" гэжээ.

Дотооддоо зохицуулалт хийж, үнийг нь тодорхой хувиар барихгүй бол үнэ нь тэнгэрт хандаж, махны хомсдол үүсээд байна. Даруй зохицуулалт хийхгүй бол жолоогүй болох гээд байгааг хаа хаанаа анхаарах нь зөв бус уу.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сайнМах  2019-01-09 07:26:03
    Хонины мах 7000төг.Үхэр 8000- 11000 зүгээр л үнэ шүү.ҮНЭГҮЙ МАХ ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ.
  • Po 2019-01-09 06:09:34
    Baga hutsaarai mah.ni une het ondor bolchlo shv
  • зөв 2019-01-08 17:05:20
    Монгол хүн монгол бараа Үнэгүйдэж хог болох Албагүй.Үнэ цэнэтэй чанартай байг.Хямдхан мах гэж байх ёсгүй.Хятадуудад Баярлалаа
  • ЗОЧИН 2019-01-08 10:16:53
    МАЛЧИД МАЛЫН ХУЛГАЙЧ НАР БАЯЖЖЭЭ
  • zochin 2019-01-08 08:32:50
    hotod utaa manaruulaad baigaa malchid yandangaa avaad hodooruugee nuuj malaa mallaj amidarsan deer baihaa
  • Munkh 2019-01-08 07:01:48
    Unetei l bolson boloxoos max xaa saigui baij l bna shuu dee.
  • Battulga  2019-01-08 06:37:47
    mah gargah ni mash zuv 1t malchid belen mungutei bno hotruu nuudel bagasna 2t hotoos mah avch idej chadahgui nuhud huduu malruugaa yavna 3t utaa 4t belcheer
  • зочин 2019-01-08 06:09:10
    Махаа гадагш нь зарья гээд байсан биз дээ, одоо яахав гаргахаа болих уу.
  • Зочин 2019-01-08 04:39:37
    Миний бодлоор махыг үйдвэрийн аргаар боловсруулж гаргах асуудлыг улс хатуу хяналтандаа авах хэрэгтэй юм. Гадагшаа үнэтэй дотооддоо хямд үнэтэй махаар хангах
  • махны ченж 2019-01-08 04:10:27
    махны үнэ өсөх нь зөв, зах зээлийнхээ хуулиар явж байгаа юмыг яах юм
  • яанаа даа 2019-01-08 03:52:25
    арай дэндүү байна даа засаг төр гэж байна ууу
  • хуульч 2019-01-08 03:31:35
    ЙИМ ҮР ДҮНД ХҮРЭХЭЭ ЕРӨНХИЙ САЙД ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРЛААР УРЬД НЬ ХЭЛЭЛЦЭЖ ҮНИЙН БОДЛОГОО ТОГГТООХ БАЙЖДЭЭ,,,, БУРУУГ ГАДААД БОДЛОГОД ТУЛГААД ЯАХАВ ??,,,
    202.9.43.116
    Мэдэгдсэн Хариулах