Ховд Шонхорууд II тойргийн эхний ялалтаа байгууллаа
MNBA Үндэсний Лигийн II тойрог өнгөрсөн долоо хоногт эхэлсэн бол Ховд Шонхорууд болон Баянхонгор Мазаалай гэсэн багууд хоёрдугаар тойргийн эхний тоглолтоо хийж Шонхрууд хожлоо.

Хоёр багийн тоглолт тэнцүүхэн эхэлж, тоглолтын дөрөвдүгээр үе хүртэл тоглолт тун сонирхолтой болсон. Энэ өдөр Г.Цэнгүүнбаяр багаа оноо авалтаар тэргүүлж 21 оноо, 10 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн бол багийн ахлагч Э.Дөлгөөн 18 оноо, 13 самбараас бөмбөг авалт, багийн холбон тоглогч М. Даваадорж 17 оноо, 9 ашигтай дамжуулалт, Б.Баярсүрэн 13 оноо, Э. Дорж-Арилд 11 оноо тус тус авсан нь багаа хожилд хүргэв. Харин Баянхонгор Мазаалай багаас Б.Билгүүн сайн тоглолт үзүүлж 23 оноо, 9 самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүлсэн бол Э.Ариунболд 17 оноо, С. Золжаргал 13 оноо, Н. Мөнхчөдөр 10 оноо, 10 самбараас бөмбөг авалт тус тус гүйцэтгэсэн ч хожиж чадсангүй.



Үндэсний Лигийн талбайд болсон хамгийн сонирхолтой нэгэн тоглолт Архангай Алтан Дорнодын Дайчид болон Өвөрхангай Тэнүүн Өлзий багуудын хооронд боллоо. Тоглолтын эхнээс Өвөрхангайн залуус гайхалтай байж тоглолтын эхний үед онооны давамгайлалтай дуусгасан ч II үед Дайчид илүү тоглон оноогоор давамгайлсан юм. Харин III үед онооны дутуу орж ирсэн Өвөрхангай Тэнүүн Өлзий багаас энэ улирлын эхний тоглолтоо хийж буй багийн лигонер тоглогч Brandon Morris гайхалтай тоглолтоо үзүүлсэн бөгөөд багийн бусад тоглогчид ч тун жигд тоглолт үзүүлж Дайчдыг эцсийн мөчид 101:95-аар хожлоо.

Тус тоглолтод Brandon Morris 24 оноо авч багаа тэргүүлсэн бол Тэнүүн Өлзий багийн залуучууд болох Т. Ууганбаяр 14 оноо, 10 самбараас бөмбөг авалт, Ж.Жамсрандорж 14 оноо, Ш. Жамц 13 оноо тус тус гүйцэтгэсэн бол багийн ахлагч ОУХМ Д.Дэлгэрням 8 оноо, 13 самбараас бөмбөг авалт, 5 ашигтай дамжуулалт гүйцэтгэснээр тэд ялалт байгууллаа. Харин Дайчдаас ОУХМ Т. Санчир сайн тоглолтоо үзүүлж 27 оноо авсан бол, О.Энхбаатар 13 оноо, 13 самбараас бөмбөг авалт, Ц.Азбаяр 13 оноо, А.Энхбаясгалан 12 оноо тус тус гүйцэтгэсэн ч Дайчид хожигдол хүлээж энэ улирлын анхны хожигдлоо хүлээлээ.

Б.ОД
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.