ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө энэ онд 1.4 тэрбумд хүргэнэ
СЗХ банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2018-2021 он хүртэлх хугацаанд үе шаттайгаар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тодруулбал ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө 2018 онд 1 тэрбум, 2019 онд 1.4 тэрбум, 2020 онд 1.9 тэрбум, 2021 он гэхэд 2.5 тэрбум хүртэл нэмэгдүүлэх юм.

Энэ дагуу сүүлийн хоёр жилийн хугацаанд давхардсан тоогоор нийт 429 ББСБ хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ 332.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 2018 оны гуравдугаар улирлын байдлаар шийдвэрийн хэрэгжилт 95 хувьтай байна. Хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсний үр дүнд байгууллагуудын чадавх сайжрахаас гадна ашигт ажиллагааны үзүүлэлтүүд мөн өсчээ. 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.