Гурван ББСБ хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлжээ
Банк бус санхүүгийн байгууллага нь дүрмийн сангийн хэмжээ, бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах бүртээ Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэн зөвшөөрөл авч байхаар Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан байдаг. Үүний дагуу ББСБ-уудаас ирүүлсэн хүсэлтийг нягтлан шалгасны үндсэн дээр 2018 оны арванхоёрдугаар сард нийт 10 ББСБ-ын дүрмийн сангийн хэмжээ, бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан байна.

Эдгээрээс гурван ББСБ хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлсэн бол долоон ББСБ хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлтээ холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлүүлжээ. Мөн өнгөрсөн сард нэг ББСБ салбар байгуулах зөвшөөрөл авч, нэг ББСБ оноосон нэрээ өөрчилсөн байна.



Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.