“Үндэсний цом” тэмцээн шинэ системд шилжлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом” энэ жилээс эхлэн шинэ системийн дагуу явагдахаар болжээ.

“Үндэсний цом” тэмцээн дээд шат, нэгдүгээр шат гэсэн хоёр шатлалаар болох бөгөөд тухайн аймгийн шигшээ баг өнгөрсөн жил ямар амжилт үзүүлснээс хамааран аль шатанд өрсөлдөх нь шийдэгдэх юм. Дээд шат, нэгдүгээр шатны багууд зөвхөн өөрсдийн зэрэглэл, шатлалдаа өрсөлдөн тусдаа шагналт байруудаа тодруулна.

Нэмж дуулгахад энэ жилийн дээд шатны сүүлийн хоёр баг ирэх жил нэгдүгээр шатанд өрсөлдөх бол нэгдүгээр шатны эхний хоёр баг чансаа өгсөн дээд шатанд хүч үзнэ. Ингэснээр багууд харьцангуй хүчтэй өрсөлдөгчтэй тоглохгүй тул адил түвшний багтай үзүүштэй тоглолтуудыг хийх нь дамжиггүй.

Шинэ системийг 2019 оны нэгдүгээр сарын 22-30-ны хооронд Сэлэнгэ аймагт болох “Футзалын үндэсний цом” тэмцээнээс хэрэгжүүлж эхэлнэ. Сэлэнгэ аймагт зохиогдох “Футзалын үндэсний цом”-ын  тоглолтыг mycujoo-ээр шууд хүлээн авч үзэх боломжтой.

Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.