Гэр бүлийн хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлнэ

Хууль зүйн яамнаас дэмжлэг үзүүлж Баян-Өлгий Аймгийн Цагдаагийн газар Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвтөй хамтран "Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох,хохирогчийг хамгаалах үйлчилгээ үзүүлэх чадавхийг бэхжүүлэх нь" сэдэвт 2 өдрийн сургалтыг явуулж байна.

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас гаргасан тоон мэдээллээс үзэхэд сүүлийн 2 жилд Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо өсч, хохирогчид нэмэгдэхээс гадна амь насаараа хохирох тохиолдлууд гарчээ. Иймээс Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох цаашид иргэдээ урьдчилан сэргийлэхэд ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай болсон.Тиймээс Цагдаагийн алба хаагчид, нийгмийн ажилтнуудыг чадавхижуулах сургалтыг орон нутагт нь зохион байгуулж байна.

Гэр бүлийн хчүирхийллийн хохирогчдыг таних арга,баримтжуулалт хийх,нотлох баримт бүрдүүлэх, Хохирогчийг хамгаалах Тахарын албаны тухай хуулиар хохирогч гэрчийг хэрхэн хамгаалах, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ хийх,Аюулын эрсдлийн төвшинг тогтоох аргачлал зэрэг сэдвээр богино хугацааны илтгэл лекцийг оролцогчдод танилцуулж сертификат олгох юм.

Энэ үеэр ХЗЯ-ны ТНБД Ж.Баярцэцэг, ХАХНХЯ-ны ТНБД н.Отгонжаргал нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр Засгийн газраас явуулж буй бодлого үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, шаардлагатай асуудлууд дээр чиглэл, үүрэг өгч ажиллаж байна.Мөн Цагдаагийн байгууллагын ажил байдалтай танилцсан байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.