Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр яригдаж буй Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын зээлийн баримт
Халдашгүй байдлын дэд хороо яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ирүүлсэн. Дээрх нэр бүхий гишүүд ЖДҮХ сангаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудлаар шалгагдаж байгаа юм. Тэгвэл эдгээр гишүүд ЖДҮХ сангаас хэчнээн төгрөгийн зээл “гаргуулж” чадсан тухай мэдээллийг эргэн сануулъя. 

УИХ-ын гишүүн Л.ЭНХБОЛД

УИХ-ын гишүүн Л.Энхболдын хувьд охиныхоо нэр дээр ЖДҮХ сангаас зээл авсан байдаг. Тодруулбал, өөрийн охин Мандухайн нэр дээрх "Мийт Экспорт Интернэшнл" 1 тэрбум 300 сая тэрбум төгрөгийн зээлийг 2016 оны 12 дугаар сард авсан. Улмаар 2017 оны 11 дүгээр сард  "Мийт Экспорт Интернэшнл" компанийн хувьцааг Э.Чагнаасүрэнд шилжүүлжээ. Харин Э.Чагнаасүрэнгийн эзэмшилд дэх  "Хас Говь Транс" компани ЖДҮХ сангаас өнгөрсөн оны зургаадугаар сард 950 сая төгрөгийг зээл авсан байна. Э.Чагнаасүрэнгийн хувьд Л.Энхболд гишүүний туслахаар ажилладаг. Мөн ЖДҮХ сангаас Жаргалант Харвест 1.2 тэрбум зээл авсан байгаа бөгөөд үүнийг ч Л.Энхболд гишүүний хамааралтай хэмээж байгаа юм. 
 

УИХ-ын гишүүн Б.УНДАРМАА

УИХ-ын гишүүн, бизнесмен хатагтай Б.Ундармаа нь 2017 онд ЖДҮХ сангаас 700 сая төгрөгийг зээлсэн байдаг. Мөн өөрийнх нь 99.98 хувийг нь эзэмшдэг “Капитал” банк нь жилийн 7 хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХ сангаас  авсан байдаг. Тодруулбал, “Капитал” банк нь ЖДҮХ сантай гэрээ байгуулан 2011, 2016 онуудад зээл авсан байдаг. Улмаар 2017 оны 10 сарын 10-ны өдөр Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч, ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Капитал банкны гүйцэтгэх захирал гурав  хамтарсан гэрээ байгуулсан байдаг.  Энэ гэрээ нь 2011 оны зээлийн гэрээний үлдэгдэл 28 тэрбум, 2016 оны зээлийн гэрээний үлдэгдэл 17 тэрбум төгрөг, энэ хоёр гэрээний хуримтлагдсан алданги гэж хоёр тэрбум төгрөг нийлээд 48 тэрбум 447 сая төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс нэг жилээр чөлөөлөгдөх, алданги нь 0.014 хувь байх гэрээ ил болсон. Мөн тус гэрээний хамгийн эхэнд төсвийн тухай хуулийн 38.1.10, Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2017 оны 10 сарын 3-ны өдрийн 43 дугаар тэмдэглэлийг үндэслэн гэж бичсэн байгаа. Гэтэл тэр 43 дугаар тэмдэглэл дээр нь энэ гэрээний талаар огт дурдаагүй байна. 
 

УИХ-ын гишүүн Г.СОЛТАН

 УИХ-ын гишүүн Г.Солтан нь ЖДҮХ сангаас “Монгол шаазан” компанид 950 сая төгрөгийн зээл авсан байдаг. Г.Солтан гишүүний хувьд "Монгол шаазан" компанийн үүсгэн байгуулж байсан бөгөөд зээл авахдаа өөрийн биеэр гэрээгээ хийсэн байна. 

 

УИХ-ын гишүүн Д.ДАМБА-ОЧИР

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын хувьд “Сапфир стоун” ХХК-ийн ЖДҮХ сангаас зээл авсан асуудалтай нэр холбогджээ. “Сапфир стоун” ХХК нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн тушаалаар 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. “Сапфир стоун” ХХК-ийг Мянганбаярын Бат гэх хүний мэдэлд байдаг аж. Мөн тус компани нь үйл ажиллагаа, хөрөнгө орлогын талаарх мэдээлэл тун бүрхэг бөгөөд зээл авах хүртлээ ямар үйл ажиллагаа явуулж ирсэн тодорхойгүй байгаа юм. Ийнхүү үйл ажиллагаа нь бүрхэг компанид Д.Дамба-Очир гишүүн 1.2 тэрбум төгрөгийн зээл олгуулах албан бичиг хийж өгсөн нь анхаарал татаж байна. Түүний хувьд гишүүн болсноосоо хойш энэ маягаар 30 гаруй компанид ЖДҮХ сангаас зээл авахад “тусалж” өөрийн бланкан дээрээ албан бичиг үйлдэж, ЖДҮХ сан руу хүргүүлсэн байдаг байна. 

П.ГОО

Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ккккк 2019-01-09 11:41:33
    ТЭР ЖДҮЧИН Л.ЭНХБОЛДЫН ОХИНЫ КОМПАНИ НЬ МАХ ЭКСПОРТЛОХ ГЭСЭН АНГЛИ НЭРТЭЙ ЮМ ШИГ. ХУЖААГ ЗҮХЭЭД БАЙСАН ЧИНЬ ЭНЭ БАЛАЙ ЖДҮГЭЭР МАХ АВЧ , ӨМНӨГОВИОР ГАРГААД БН У ...
    202.126.89.68
    Мэдэгдсэн Хариулах