ҮЙЛ ЯВДАЛ: “МАНАН дэглэмийн эсрэг” жагсаалтай
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, УНТЭ, ХСҮТ-ийн шилжүүлэн суулгах баг, ГССҮТ, УГТЭ-ийн тархины үхэл тодорхойлох баг “Хамтран ажиллах гурвалсан гэрээ”-нд ЭМХТ дээр гарын үсэг зурна.

10:00 цагт: ОБЕГ-т Онцгой байдлын албаны хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлохоор “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт”-ыг зохион байгуулна.

10:00 цагт: Төрийн ордонд УИХ дахь Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд иргэн Т.Золбаяр 60 тэрбумын хэрэг хэрхэн хэрэгжсэн талаар нотлох баримттай мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Сүхбаатарын талбайд "МАНАН дэглэмийн эсрэг" жагсаал болно.

14:00 цагт: ТӨБЗГ-ын хурлын танхимд "Төрийн өмчит компанийн засаглалын үнэлгээний аргачлал" сэдэвт хэлэлцүүлэг болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!!!! 2019-01-10 01:53:07
    Mye Enkboldoo, Elbegdorjoo, Altanhuygaa, Su Batboldoo, Badamjunai, Bathuu Ta nar Mongoloos mini zailzan bai daa !!!
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах