Цэцэрлэгийн багш нар улирал бүр мөнгөн урамшуулал авна

Засгийн газрын хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчтай холбоотой журмуудын төслийг хэлэлцэн баталсан. Ингэснээр Төрийн албан хаагчид мөнгөн болон материаллаг хэлбэрээр шагнал, мөнгөн урамшуулал олгохоор болж байна. Тухайлбал эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах, Монгол Улсын цол, төрийн дээд одон, медаль, Засгийн газар болон төрийн байгууллагын шагналд тодорхойлох, улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгохоор журамд тусгажээ.

Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ тухайн албан хаагчийн 36 сарын үндсэн цалингаас ихгүй байхаар тогтлоо.

Мөн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүргээ гүйцэтгэх явцад амь нас нь хохирсон бол 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгох юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн багш, туслах багшид ажлын үр дүнг нь харгалзан сарын үндсэн цалингийн 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгоно.

Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуулийн ажилтнууд үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр авч байх юм.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтнууд мөн үндсэн цалингийн 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгоно.

Түүнчлэн төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсний цалин, урамшуулалтай холбоотой журмыг баталжээ.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зОЧИН 2019-01-10 07:20:53
    Хахууль маш их авч байгаа шүүгчийнхээ цалинг хасчих тэгээд төрийн албан хаагчдын цалинг нэмэх л чухал шүүгч нар ядарсан хүнд худлаа үйлчилдэг нотлох баримттай
    202.21.127.226
    Мэдэгдсэн Хариулах
  • иРГЭН 2019-01-10 03:20:09
    Шүүгчийн цалинг хасаж бусад төрийн албан хаагчдын цалинг нэмэх хэрэгтэй. ИНГЭХЭД ТӨСӨВТ ЯМАРЧ ХҮНДРЭЛ УЧРАХГҮЙ ШҮҮ ДЭЭ.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Ok 2019-01-10 02:44:41
    Zasag 3 jild gants zuv yum hiijee
    150.129.142.87
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-10 02:39:26
    цэцэрлэгийн багш эрхлэгч нар түмний хүүхдийг алагчлан үзэхгүйгээр хайрлан хамгаалж зохих урамшуулалаа хүртээрээ гэж захих байна.Ёс зүй дээрээ онцгой анхаарах
    202.21.127.226
    Мэдэгдсэн Хариулах