Эрээний хогоос татгалзаж, эх орондоо үйлдвэрлэсэн бэлгийг бэлэглэж хэвшье
Монголчуудын үндэсний баяр болох цагаан сар хаяанд иржээ. Монгол түмэн энэ баяраа өргөн дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүлдэг өнө эртний уламжлалтай.

Жилдээ нэг удаа ах дүү, амраг садан, ураг төрлөөрөө учран золгодож сайн сайхныг бэлэгддэг энэ баяраар бусадтай адилхан байх гэж байгаагаа барьж, байхгүйгээ хайдаг нь үнэн. Сайхан дайлж цайлахаас гадна золгуулт хийж орж ирсэн хүний алга дээш нь харуулж бэлэг өгдөг уламжлал бий. Гэхдээ хамгийн гоё боломжийн үнэ цэнэтэй бэлэг өгдөг байх хэрэгтэй.

Гэвч Монголчууд цагаан сар дөхөх үеэр  БНХАУ-ын Эрээн хот руу их бэлчдэг. Ялангуяа наймаачид Эрээнд үйлдвэрлэсэн чанар муутай бараа бүтээгдэхүүнийг авчирч "шахдаг". Өөрөөр хэлбэл, урдаас авчирсан бараанаас нь монголчууд сар шинийн бэлгээ сонгоод бүр сурчихсан.

Чухамдаа гараас гар дамжин ирэх ижил буруу оймс, шилэн триконы, сэтэрхий аяга шаазан, янз бүрийн хятад чихэр жимс, шампунь, оо, энгэсэг, будаг, уранхай өмд цамц зэргийг бэлгэндээ сонгож өгдөг. Ингэсээр байгаад Эрээний гэх тодотголтой бараа монголчуудын үндэсний баяр Цагаан сарыг тойрон эргэлдэж, эдийн засгийг хямруулсан хэвээр л байгаа юм.

Эдийн засгийн хувьд ч эрсдэлтэй юань өссөн энэ үед их хэмжээний мөнгөө юань болгон урагш урсган гаргаж байгааг ч эсэргүүцдэг ч жилийн жид гаргасан хэвээрээ. Ер нь эрсдэл ихтэй гэдгийг тооцож мэддэг байх ёстой.

Сүүлийн өдрүүдэд Замын-Үүд, Эрээн чиглэлийн галт тэрэгний билет дуусчихсан байна. Хүн бүхэн урагшаа явж бараа татаж ирэх зорилготой.

Бүр галт тэрэгний билет олдохгүй болохоор хот хооронд явдаг автобуснууд нэмэлт автобус гарган зорчигчид тээвэрлэж яваад осолдож, хоёр хүний амь эндэж, олон хүн бэртсэн харамсалтай осол гарлаа.

Тус автобусанд явж байсан зорчигчид Эрээн орж бараа татахаар явж байж. Тэдний дунд Эрээн рүү анх удаа явж байсан эгч "Цагаан сарын юмаа бэлтгэж ирэх гэж байгаад ийм харамсалтай зүйл болчихлоо. Биедээ маш хүнд бэртэл авсан" талаараа ч өчигдөр хоолой зангируулан ярьж байна билээ. Эрүүл мэнд, амь насаа золин байж Эрээнийг зорих шаардлага байхгүй баймаар.

Ер нь Эрээний хэнд ч хэрэггүй хог цуглуулж авчирч байхаар, эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг бие биедээ бэлэглэж суръя. Эх орныхоо компаниудыг дэмжиж, мөнгөн тэмдэгтээ дотроо эргэлдүүлж, эдийн засгаа сэргээх нь зөв бус уу. Олон жил хятадуудыг тэтгэж, тэжээлээ. Одоо болно. Дотоододоо хөрөнгө оруулалтыг сайн хийж сурах нь чухал байна.

Монгол Улс дунджаар 816 мянган өрхтэй. Нэгэн ТББ-аас гаргасан судалгаагаар цагаан сараар тогтмол бэлэг өгдөг 100 мянга орчим өрх байдаг бөгөөд нэг айл дунджаар 250-300 мянган төгрөгийн бэлэг бэлддэг байна. Энэ нь нийт 25-30 тэрбум төгрөг болж байгаа гэсэн үг. Үүний 80 хувь нь гадаадын буюу Хятад улсын бараа бүтээгдэхүүн худалдан авдаг байна.

Тиймээс эх оронч уриалгыг цагаан сар тэмдэглэдэг, бэлэг сэлт өгдөг хүн бүрт уриалмаар санагдав.

Сар шинээр үндэсний мөнгөн тэмдэгт, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бие биедээ бэлэглэе. Эрээний хогоос татгалзаж ивээн тэтгэхээ болъё. Хэнд ч хэрэггүй эд гэдгийг сайтар бодоорой, тунгаагаарай ард түмэн минь. Эх оронд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн үнэтэй мэт санагдах ч боломжийн үнэтэй хямдхан хэрэгтэй зүйл зөндөө бий. Түүнээс л сонгож байя.

О.Гэрэл
Оллоо.mn

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tj 2019-01-18 08:00:36
    Tom Huns 5000~10 000 tugrug Huuhded 1000~ 5 000 tugrug Gariig ni deesh kharuullaa. Boloo yum bish uu? Mongol mungun temdegtiig hergeleendee ergelduulie.
  • эрка 2019-01-13 02:20:35
    асуудлын гол нь Монголын бараа чанар сайнгүй байж их үнэтэй
    • Daagii 2019-01-18 17:10:22
      Yag unen. Ymar ch uzemjgui tegsen murtluu tengert xadsan unetei. Mongol baraa belgend avsnaas Ereenii xog avsan ni deer.
  • зочин 2019-01-11 09:21:13
    Манай үндэсний үйлдвэрлэгчид тэр тусмаа ноолууран бүтээгдэхүүн маш чанар муутай тэгээд тэнгэрт хадсан үнэтэй тэр ноолууран бүтээгдэхүүн нь 1 жил ая даадаггүй до...
  • lalar 2019-01-11 07:44:51
    ali aliin avhaa boli zugeed shan hool ideel gar mgl hiusen hendch hereggui bolhi yumaar yaadiin
  • иргэн  2019-01-11 01:08:47
    эх оронд хунд бэлэглэхээр боломжийн хэрэгцээний юм юу уйлдвэрлэдэгийг хэлээд угну уу? ноолууран юм бэлэглэх чадалтай иргэн бараг байхгуй.
  • Zochin 2019-01-10 21:09:06
    Оймс 4600р өгөх үү, эсгий таавчиг уу. Golden gobi гоё байх гээд ноднин баахныг авсан. Үзсэн чинь бараг эм шиг жижиг юм байсан, дахиж авахгүй.5000Т шоколад өгнө....
  • Санал 2019-01-10 13:13:20
    Би хятадуудтай ажилладаг. Тэд бие биендээ 100 юань,эсвэл 20 доллар улаан дугтуйнд хийгээд бэлэглэдэг. Түүн шиг 20,000 төгрөг л бие биендээ өгөхөд болоо ш дээ
  • hudal 2019-01-10 12:50:10
    ,zaa jil blgon l ingej soliuordog biz dee...huatag baraa delhiigeer neg tarchhaad bhd..iim zuil uarih iluu uym bishuu dee..uadaj bhd bur hog avchirna shuu
  • зочин  2019-01-10 07:20:46
    дотоодыг дэмжье гэхээр аймаар үнэтэй байдаг биз дээ
  • zochin 2019-01-10 05:54:28
    mongol baraa haana hyamdhan, mongol hunii heregtseeg hangahaar baigaa yum be. yu ch baihgui. tengert hadsan unetei gutal huvtsas, nooluur l baina.
  • ggf 2019-01-10 05:22:29
    O.Gerelee minii duu Эх оронд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн үнэтэй мэт санагдах ч боломжийн үнэтэй хямдхан хэрэгтэй зүйл зөндөө бий. jishe tatad heleech
  • зочин 2019-01-10 04:50:40
    Монголоо авмаар байдаг Эсвэл тэнгэрт хадсан үнэтэй.За хямд дундажийг н авахаар чанар муу эсвэл хэрэглээ зориулалт н бага шаардлага хангахгүй хэцүү шүүдээ чанар
  • Иргэн 2019-01-10 04:20:43
    Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гээл уриалаад байдаг яс юман дээрээ Ур хийц загвар муутай дээрээс нь маш үнэтэй байдаг учираас авахыг хүсдэггүй!!
  • Үнэтэй 2019-01-10 03:19:22
    Монголд бэлэг байхгүй. Байж болох нь асар үнэтэй.
  •  2019-01-10 02:41:09
    монголд хийсэн хүнд өгөөд байхаар элбэг эд зүйл ховор. бүгд л адилхан нэг загвар хүнд дамжиж байхаар эрээнээс бусад сонголтоо хийцгээе.
  • Tulgaa 2019-01-10 02:16:56
    Bolomjooroo l bolno shuudee. Humuus yuugaa avna uu, uursdiin l shiideh asuudal.
  • Бат 2019-01-10 02:10:10
    Би хүүхдүүддээ бэлэн мөнгө чихэр шокландан дээр тавиад өгчихдөг бэлгээ тэд нар сонгог хүний эрхэнд бүү халд