Ц.Нямдорж сайдаа, ЖДҮ-д нэр холбогдсон гишүүдийг уучлахгүй гэсэн амлалтаа биелүүлээрэй
МАН-ынхан шившгийн хөндийн түүхээ бүтээсээр байна. Тэдний түүх хууль зөрчсөн гишүүдээ эргүүлэн татаж чадах эсэх асуудалтай холбогдон үргэлжлэх нь.  Энэ бол  ЖДҮХ сангаас хамаарал бүхий этгээдээрээ дамжуулж зээл авахдаа албан тушаал, эрх мэдлээ ашигласан байж болзошгүй гишүүдтэй хамаарал бүхий ээлжит шившигт түүх. Долоо хоногийн лхагва гарагт Прокуророос УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын УИХ-ын бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д ирүүлсэн. Прокурорын саналыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэж, шийдвэр гаргах хуультай. Нэг үгээр гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг шийдэх хугацаа өнөөдрөөр дуусгавар болно. Уг нь өчигдөр уг асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдсан ч Г.Солтан гишүүн хүрэлцэн ирээгүйгээс хойшлуулсан. Жижиг, дундчуудад зориулсан сангаас эрх мэдлээ далайлган зээл авч, хуулийг гууль болгосон эрхэм гишүүдийн асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо ямар шийдвэр гаргах нь олон нийтийн анхаарлыг татсан асуудал хэвээр байна. 

Уг нь Халдашгүй байдлын дэд хороог ахалдаг УИХ-ын гишүүн, ХЗДХ сайд Ц.Нямдоржийн ЖДҮХ сангийн асуудал сөхөгдөхөд “Бүтэн хоёр жил буюу 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хойш энэ асуудлыг л ярьсан. ЖДҮХ сангийн асуудал далим боллоо. ЖДҮ-д нэр холбогдсон гишүүдийг ёс зүйн хувьд уучлахгүй. Хуулийн асуудал эцэслэгдээд УИХ-д ороод ирэх юм бол яг хуулийн дагуу хандана, өмөөрөхгүй. Ерөнхийлөгчөөсөө эхлээд УИХ-ыг тараана гээд улс төрийн тогтворгүй байдлыг үүсгээд байгаа шүү дээ” хэмээн мэдэгдсэн. Иймээс Хууль зүйн сайд хуулиа хэрхэн дээдэлж дээрх амлалтаа хэрхэн биелүүлэхийг л харах үлдэж байна.

Нэг зүйлийг тодотгоход УИХ гишүүний шийдвэрээр үүрэг гүйцэтгэсэн ЖДҮХ сангийн хүмүүс нь цагдан хоригдоод багагүй хугацаа өнгөрсөн. Иймээс шийдвэр гаргагчид нь хуулийн өмнө хариуцлага хүлээхгүй бүрэн эрхээрээ халхавч хийн Төрийн ордон хануур хорхой шиг шигдэх нь хэтэрхий увиагүй үйлдэл. Нэгэнт ЖДҮХ сангийн асуудалд нэр холбогдсон дөрвөн гишүүний асуудал ийнхүү сөхөгдсөн. Иймээс Ерөнхий прокурор М.Энх-Амгалан та, шударга ёсны төлөө ЖДҮ-чин гишүүдэд өршөөлгүй хандаж, бүх ЖДҮ-чин гишүүдийн бүрэн эрхийн түдгэлзүүлэх саналаа  удахгүй ээлж дараагаар нь УИХ-д оруулж ирэхийг олон нийт хүсэж байна !!!

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2019-01-16 04:48:27
    НЯМДОРЖ ЯРИЖ ХЭЛЭХЭЭС ӨӨР ЮМГҮЙ ШҮДГҮЙ АРСЛАН БОЛЖЭЭ ЧААВААС УИХ ДАРГЫН СУУДАЛ ХАРАГДААД ЖДҮЧТЭЙ НИЙЛЖЭЭ.ЭНЭ ХҮНЭЭС МОНГОЛЫН АРД ТҮМЭН ШУДАРГА ЁСЫГ ХҮЛЭЭЖ БАЙСА...
  • b 2019-01-14 01:28:17
    20 Jul s.d b.daa iu xiiv
  • зочин 2019-01-11 05:41:19
    энэ хун зайлуул зунсун бна ус нь цайдаггуй санаан цав цагаан болжэ хуурхи хулгайчидиг буундухин гэндээ ха ха !!!!!!
  • Зочин 2019-01-10 18:52:11
    Гайхах юмгүй хаана мөнгө байна хаана илүү албан тушаал байна тэнд л үйлчлээд явж байдаг нөхөр дөө.
  • ЗОЧИН 2019-01-10 14:54:14
    АРАЙ Ч ДЭЭ НЯМДОРЖОО ЖДҮЧДИЙГ ХАМГААЛААД ҮХЭХ НЭЭ.ЗОРИГИЙН ХЭРЭГ ЭРДЭНЭТИЙН 49% ЯАСАН БЭ САЙД БОЛОХ ГЭЖ ХУДАЛАА ХЭЛЖЭЭ.М.ЭНХБОЛД ГЭДЭГ ХҮНИЙГ БАРИЖ АВЧ ҮНСЭЖ ҮН...
  • иргэн 2019-01-10 14:28:21
    ЭНЭ ӨВГӨН БОЛИОСОЙ. 5 УДАА ХУУЛЬ ЗҮЙН САЙД ХИЙХДЭЭ ЮУ ХИЙСЭН ЮМ БЭ. УЛС ОРОН ИЙМ БОЛСОН ГАЙ ЭНЭ ШҮҮ ДЭЭ.
  • Бат  2019-01-10 09:50:54
    Энэ хүний үнэнийг хэлэнд өгье наад луйварчин чинь бүх хэргийг түрүүвчиндээ хийнэ тэгээд албан тушаал нэр дэвших үеэдээ гаргана
  • Od 2019-01-10 07:37:08
    Chadahgui baij amniihaa zorgoor bitgii burj bai huu mini
  • зочин 2019-01-10 07:08:53
    монголын төрд ганц шудрага нь Нямдорж гэж ард түмэн ярьдаг одоол энэ офшер ждү-н хэргүүд дээр л харж байя хэрэв энэ хэргүүд-г шийдэхгүй бол насаар төрд байг???...
  • зочин 2019-01-10 04:56:50
    Одоо л НЯМДОРЖийг харья даа хэрхэн ажиллахыг. Хичнээн жил Буг болтлоо суусан хүн, МОНГОЛчууд ид шидийг нь чинь харья ,юу чаддагийг нь үзье.хүлээе????
  • Бат 2019-01-10 04:32:48
    Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол хяналтгүй төр мухардалд орлоо
  • Zochin 2019-01-10 04:27:36
    Setguulch hun bol medeelliig tentcvertei gol n uneniig medeeleh n chuhal. Urgelj het neg taliig barij mongonii bool bolj amdrah n ooroo utgagui deer n biee unel...
  • ЗОЧИН 2019-01-10 03:52:35
    Ц.НЯМДОРЖ ГЭДЭГ ХҮНИЙГ ОДОО Л ШУДАРГА ХҮН ҮҮ .ДҮР ЭСГЭГ ҮҮ ГЭДЭГ ХАРАГДАНА.АРД ТҮМНИЙ ӨМНӨ ШАЛГАЛТАНДАА ЯМАР ДҮН АВАХ ӨӨРӨӨС НЬ ШАЛТГААЛНА.
  • иргэн 2019-01-10 03:22:15
    шүүхийг шинэчлэнэ гэсэн амлалтаа мартаагүй биз дээ
  • Zochin 2019-01-10 03:10:39
    Herguudiig. Ehnees n daraalllaar n. Shiidneshuu.60 terbum, Erdenetiin ,Bayr Bayrtcogt Saihanbileg geed lBadamjunai........
  • хуульч 2019-01-10 03:09:46
    Энэ хэд шалгагдана , Харин ХҮНИЙ ГАРААР МОГОЙ БАРЬЖ ах дүү эхнэр хүүхдээр үгсэн хуйвалдаж ЗЭЭЛ авсан нөхдүүд энхийн тагтаа гэхүү ??,,АЛИВ ТЭР ШУДАРГА ЁС ЧИНь...
  • зочин 2019-01-10 02:53:15
    Нөхцөл байдлыг харж байгаад нэг арга олно доо
  • Kk 2019-01-10 02:42:07
    Erunhii said, erunhii auditor nariig yah bol kk kk.Erunhii auditor ajlaa uguuguishdee tur tudgelzuulsen yaagaad chuluuluhgui baigaa yum ve setguulchdee ta nar ...
  •  2019-01-10 02:39:33
    худалч зальт нөхөр дөө. шоу үзүүлэх гээд байгаа юм уу?