Жагсаал цуглаанаа цуцлаад хуулиа батална уу, гишүүдээ
Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүд 100 хувь дэмжсэн. Өнөөдөр уг асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. УИХ хуулийн төслийг дэмжвэл УИХ-ын дарга М.Энхболд хуулийн дагуу ажлаа өгөх нь тодорхой.

Гэтэл асуудал нэгэнт хуулийн дагуу шийдэгдэх боломж бүрдчихээд байхад дахин жагсаал, цуглаан зохион байгуулах шаардлага байгаа юу? Өвлийн хүйтэнд, иргэдийг жагсааж, автобусаар зөөж, мөнгө үрэхийн шаардлага байна уу? Ингэж дэмий зарлага гаргаж байхаар аль нэг эмнэлэгт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж авч өгөх нь илүү үр дүнтэй биш үү, гишүүдээ.

Та бүхэн иргэдийг улстөрийн тогтворгүй байдлын золиос болгож жагсаал цуглаанд уриалж байхын оронд чуулганы хуралдаандаа сууж, хуулиа батлах нь илүү зохистой юм биш үү?
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-01-10 09:53:47
    Сонгогдсоноосоо хойш юу ч хийж гийгүүлээгүй учраас 20 онд нэр дэвшвэл ярих ярианы сэдэв нь энэ жагсаал байхгүй юу? Ард түмний тархийг ч угааж байна даа хөөрхийс...
  • иргэн 2019-01-10 09:11:57
    ард түмний шаардлагыг эсэргүүцээд байгаамуу даа энэ хүн, юу ч ойлгохгүй байх шиг бна, зайлуул
  • зочин 2019-01-10 05:27:49
    Наад сүрхий хүнээсээ хурдан салдаа.Тэгээд л бусдыг нь дуудаад бай.Ард түмнээ доромжилсон хүмүүс юу амсан юу хийхийг н үзүүлээд өгөө.
  • зочин 2019-01-10 04:59:46
    Үндсэн ажлаа хийгээд чөлөөлчих боломж байгаа юм биш үү, зөвлөх туслахууд нь сайн хэлж өгөөч, ойлгохгүй байх шиг байна.
  • Ok 2019-01-10 04:43:08
    Goo setguulchiig demjie Ta anhaaraarai JDU g burhegduuleh sonirholtoi humuus tegehguil bolov uu
  • Henii daalgavar  2019-01-10 04:18:17
    Huchin tuguldur huuliin hureend speaker uuruu urguudluu 1 saryn umnu ugsun bol alivaa jagsaal tsuuglaand hyrehgui lav bsan bizee.
  • Zochin 2019-01-10 04:01:47
    Mash zob shuu gishuud khuraldaa suu ajillaa khii