Сургалтын аюулгүй орчин бүрдүүлээгүй цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлав

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу хууль тогтоомж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.

Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Монгол маамуу” цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбогдуулан иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн удирдамжаар ажлын хэсэг тус цэцэрлэгт хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар “Монгол маамуу” цэцэрлэг нь хүүхдэд ээлтэй сургалтын аюулгүй орчин бүрдүүлээгүй, зориулалтын бус байранд мэргэжлийн бус багш нартайгаар сургалтын үйл ажиллагаа эрхлэн, боловсролын стандарт болон сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн нь тогтоогдсон байна. Иймд Нийслэлийн Засаг даргын “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай”  захирамжаар “Монгол маамуу” цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-01-10 08:34:36
    Тусгай зөвшөөрлийг өгөхдөө үзэж хардаггүй малууд уу, заавал нэг асуудал үүсгэсний дараа ажлын хэсэг томилж шалгаад нээрэн тийм байжээ гэж ирэд л цуцаллаа гэх юм...
    103.9.90.98
    Мэдэгдсэн Хариулах