“Ховд шонхорууд” баг улирлын зургаа дахь хожлоо авлаа

Үндэсний  лигийн хоёрдугаар тойргийн ээлжит тоглолт өчигдөр боллоо. Энэ удаагийн бас нэгэн сонирхолтой тоглолт  Үндэсний Лигийн  хамгийн арвин түүхтэй  Сүхбаатар Альянс-Тех болон өмнөх улирлын Дэд аваргууд болох Ховд Шонхруудын учраа юм.  

Хоёр баг улирлын эхний тойрогт таарч тоглоход Ховд Шонхорууд баг тоглолтын шийвдэрлэх мөчид  довтолгоо хамгаалалтад багаараа гайхалтай байж ялалт байгуулж байсан юм.

Энэ удаагийн  тоглолт эхнээсээ маш сонирхолтой, өрсөлдөөнтэй боллоо. Эхний гурван үед маш тэнцүү тоглолт үзүүлж, ердөө хоёр онооны зөрүүтэй шийдвэрлэх дөрөвдүгээр  үе эхэлсэн.

Сүхбаатар Альянс-Тех баг дөрөвдүгээр үеийн эхэнд багаараа довтолгоонд тун жигд тоглолтыг үзүүлж тооны харьцааг холдуулж 11 болгоод байлаа.

Харин энэ үед Ховд шонхрууд багаас эхний гурван үед төдийлөн сайн тоглолтыг үзүүлж чадахгүй байсан Э.Дөлгөөн сайн тоглолтоо эргүүлэн авчирч дөрөвдүгээр үед 14 оноог авч мөн багийн гол мэргэн буучид болох Г.Цэнгүүнбаяр О.Доржзовд Б.Баярсүрэн нар хэрэгтэй үед алсын зайн шидэлтүүдээ амжилттай болгож байснаар Ховд Шонхорууд хоёр онооний  илүү гарсан юм. Энэ үед С.Эрдэнэдалай дундын зайн шидэлт гүйцэтгэн амжилтгүй болсноорцаг дуусахад 86-84 ийн харьцаатай Ховд Шонхрууд баг ялалт байгуулж улирлын 6 дахь хожлоо авлаа.

Энэ тоглолтод Ховд Шонхрууд тун жигд тоглолтыг үзүүлж Э.Дөлгөөн 21 оноо 8 самбараас бөмбөг авалт, 4 бөмбөг таслалт  Г.Цэнгүүнбаяр 11 оноо 6 самбараас бөмбөг авалт 7 ашигтай дамжуулалт Г.Анар 11 оноо 5 самбараас бөмбөг авалт 4 ашигтай дамжуулалт Ц.Отгонжаргал 10 оноо 8 самбараас бөмбөг авалт тус тус гүйцэтгэснээр энэ улиралд  Сүхбаатар Альянс-Тех багийг хоёр дахь удаагаа буулган авлаа.

Харин Сүхбаатар Альянс-Тех багаас Б.Батзолбоо 15 оноо 6 самбараас бөмбөг авалт  4 ашигтай дамжуулалт П.Болортулга 14 оноо 4 самбараас бөмбөг авалт  С.Эрдэнэдалай 13 оноо 5 самбараас бөмбөг авалт 2 бөмбөг таслалт О.Отгонтөгс 13 оноо 3 ашигтай дамжуулалт гэсэн жигд тоглолтыг үзүүлсэн боловч бусад тоглогчид хангалтгүй тоглолтыг үзүүлснээр Сүхбаатар Альянс-Тех баг улирлын 5 дахь хожигдлоо хүлээлээ.

Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.